МАНАЙ 76
4 цагийн өмнө
ЭХЯ САЙД УИХ ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ЭЛЭГНИЙ ЭМИЙГ АНУ ХОРЬСОН Ч ...

ЭЛЭГНИЙ ЭМИЙГ АНУ ХОРЬСОН Ч МОНГОЛ ХҮН ДЭЭР ТУРШИЖ БАЙНА ГЭВ

өчигдѳр 12 цаг 01 минут
Б.Бахытгүл: Д.Мурат гишүүний бэлэг эрхтэний зураг мөн гэдгийг ...

Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Муратын ёс зүйгүй үйлдлийг дэлгэж Казак эмэгтэйн ёс журмыг сахин өөрийн нэр төрийг хамгаалж яваа Б.Бахытгүлтэй ярилцлаа. Тэрээр манай сайтад өөрт байгаа бүхий л баримтаа өгч үнэнийг олон нийтэд дэлгэх итгэл үнэмшлээрээ хандсан юм.  Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийг нь дарамтлаад байгаа талаар түүний гэр бүлийнхэнд удаа дараа мэдэгдсэн боловч нуун дарагдуулахыг хүсч эхнэр Сетерхан, том хүү нар нь мөнгө өгч тохиролцохыг хүсчээ. Б.Бахытгүлд Д.Мурат гишүүний явуулсан нүцгэн зургуудаас нь гадна Д.Муратын явуулсан нэр бүхий гишүүдийн но-той баримтууд байгаа, шаардлагатай бол дэлгэнэ гэж байлаа.

2018/01/15
Дарь-Эх орчмын айлууд дэд бүтцэд ойр тул дахин төлөвлөлтийг ...

Дарь-Эх орчмын айлууд дэд бүтцэд ойр тул дахин төлөвлөлтийг яаравчлуулахыг хүслээ

2018/01/12
Д.СУМЪЯАБАЗАР САХИЛГА, ХАРИУЦЛАГА ЧАНГАТГАХ АЛБАН ДААЛГАВАР ...

Д.СУМЪЯАБАЗАР САХИЛГА, ХАРИУЦЛАГА ЧАНГАТГАХ АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2018/01/11
М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын ...

М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн

2018/01/10
Д.Сумъяабазар: Зэс хайлуулах төсөлд оролцохоор гадаадын компани, ...

Д.Сумъяабазар: Зэс хайлуулах төсөлд оролцохоор гадаадын компани, сангууд саналаа өгсөн

2018/01/02
Н.Энхбаяраар хөтлүүлж, С.Баяраар татуулсан дүр

Оффшор бүсэд ихээхэн хэмжээний хадгаламжтай хүмүүсийг тэргүүлдэг гишүүдийн нэг бол Сү.Батболд мөн. Үүний тухайд нийгэм хангалттай дурдсан учраас үүнийг хойш тавин ерөөсөө Сү.Батболд гэгч хэн бэ гэдгийг тодруулах гээд үеье. Азид бол түүнийг улстөрч гэдгээр нь төдийлөн мэдэхгүй. Харин Монгол Улсын тэргүүн баячуудын нэг гэвэл гадарладаг гэнэ, Сү ноёнтонг. Тэгээд ч түүнийг улстөрд нэг талаас аз, нөгөө талаас нь хөрөнгө мөнгө түшиж өнөөдөрт авчирсан. Өөрөөр хэлбэл, Сү.Батболд улстөрд мартахын аргагүй дүр бол биш. Их улстөрийн хаалгыг хаагаад гарахад л мартагдах дүр. Яагаад гэхээр тэр улстөрд өөрийнхөөрөө зовлон жаргал эдэлж, өөрийнхөө дүрийг өөрөө босгосонгүй. Тухайн үеийн МАХН-ын лидер гэж болох Н.Энхбаяр, С.Баяр нар түүнийг гараас гар дамжуулж ивээсэн.

2017/12/26
Ц.Гарамжавт гай удсан ч эх оронд хэрэгтэй

УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй уул уурхайн магнатуудын нэг гэгдэх Ц.Гарамжавын хувьд улстөрд цоо шинэ хүн биш. Монгол Улсын уул уурхайн салбар, бизнест бол номер нэг гэж болох эмэгтэй учраас ийнхүү түүнийг бизнес, уул уурхайн салбараас ангид ойлгож чаддаггүйтэй холбоотой болов уу. Аль тэртээ 1983 онд Барилгын зургийн институтэд инженерээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан тэрбээр угшлаа дагаад МАН-аас хаашаа ч холдоогүй нэгэн гэхэд болно. Тэр хэрээр энэ намын уналт ялалтын дэргэдүүр чимээгүй өнгөрч байгаагүй Ц.Гарамжав бол улстөрд яавч шинэ хүн биш. Бусад популист улстөрчид шиг цээжээ дэлдэж улстөрд орж ирээгүй учраас ийнхүү бусдад цоо шинэ мэтээр ойлгогддог байх магадлалтай.

2017/12/21
Дундговийг хувьчилсан бизнесмэн

Говь тал нутгийнхан уужим сэтгэлтэй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг гэдэг нь туйлын үнэн бололтой. Монгол Улс байтугай Дундговь аймагт ч нэмэргүй Б.Наранхүүг дахин дахин УИХ-д сонгож явуулаад байгаагийн цаана ямар учир байна вэ гэж асуух хүн олон бий. Цагаатгаж бодвол дундговьчууд нутгийнхаа нэг бизнесмэн залууд улстөрийн боловсрол олгох гээд сонгосон байх нь. Гэтэл өнөөх нь хичээлээ байнга тасалдаг,

2017/12/18
Т.Бадамжунайн Архангайд залсан “бурхан”

Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан залууг ууган намд нөлөөгөө өдгөө болтол хадгалж чадаж буй Т.Бадамжунай Архангайд хөтлөн аваачиж Засаг даргын суудалд залж байсан түүхтэй.  Тухайн үед “Т.Бадамжунай Архангайд нэр нь үл мэдэгдэх, хэргээр багахан, чухам юунд зориулагдсан нь мэдэгдэхгүй нэг бурхан залаад явлаа” гэсэн хошин яриа дэгдэж байсан нь архангайчууд шинээр залсан бурхандаа тийм ч сүсэгтэй байгаагүйг харуулна. 2012 оны сонгуульд

2017/12/18
Эмэгтэй гишүүд амьд уу !!!!!

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин монголын толгой баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн тухайгаа бусдад дэлгэлээ. Мэдээллээс харж байхад энэ хэрэг явдал 2015 онд буюу өдгөөгөөс хоёр жилийн өмнө үйлдэгдсэн бөгөөд өдгөө болтол энэ хэрэг нэг тийшээ шийдэгдээгүйг охины ярианаас харж болно. Өөрөөр хэлбэл, баячуудын хүүхэд мөнгө төгрөг, элдэв арга саам хийн өнөөдөртэй золгосон байж болзошгүй учраас арга мухардсан охин олон нийтэд хандаж байгаа мэт. Бүр тодруулбал, хөрөнгөтнүүдийн зүгээс хохирогч охинд халдах, хохирогчийг ямар нэгэн байдлаар чимээгүй болгох гэсэн аймшигт оролдлого гэтэж байна уу гэсэн өнгө аяс ч мэдэгдэлд буй.

2017/12/15
Хаана байна, тэр ардчилал С.Эрдэнэ,ээ

Манайхан л ардчилсан нийгмийг тайван замаар байгуулсан, бид ардчилсан улс оронд амьдарч байна гэх зэргээр хөөрдөг болохоос биш бид чинь зэрлэгдүү капиталист нийгэмд амьдардаг юм шүү дээ. “Ардчиллын алтан хараацай”, “Ардчиллын анхдагчид” гээд мэдэх мэдэхгүй нөхөд сүрхий өөрсдийгөө тунхаглана. Үхсэн хатсны ардчилал вэ. Өнөөдөр ардчиллын утга алдагдсан, үнэ цэнэ гэж хаана юу оршиж байдгийг ч анхдагч хэмээгчид нь мэдэхгүй. Өнөөдрийн энэ арчаагүй байдалд авчирсан хүмүүс бол ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгчид. Ардчилсан нийгэм байгуулсан, бид хөгжүүлнэ хэмээн 27 жил хөөрцөглөөд Монгол Улсыг ямар байдалд авчирсныг хараарай та нар.

2017/12/14
Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр

Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг авлигын хэргээр баривчлан хорьсон хэрэг өнөөдрийн дуулиан болж байна. Хэвлэлүүд Б.Нарантуяаг хорьж цагдсан, авлига авсан хэм хэмжээний тухайд л таамаг дэвшүүлж байгаагаас цаад учрыг нь сайн ухахгүй байна. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүн Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргаар очих болж, тус төвийн даргаар ажиллаж байгаа

2017/12/14
Д.Сарангэрэл сайд аа, авлигачдаасаа хэзээ салах вэ?

Авлига бол Эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Одоогоор эмчлэх аргыг судалж, туршиж байгаа ч үр дүн тун бага. Өвдсөн, өвчилсөн хэн бүхэн эмнэлгийн хаалга татмагцаа эмчийн rap дээш харуулахгүй бол үхлийн хоногоо тоолж суухаас аргагүй нөхцөлд амьдарч суугаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн.

2017/12/13
Б.Баттөмөр гишүүн шатахуун импортлогчдыг буруу зүгт уриалав

Өөрсдийгөө бизнесмэн хэмээн цээжээ дэлдэх дуртай шатахуун импортлогчид Монгол Улсын зах зээл дээр өөрсдийн дур зоргоор үнэ тогтоодог жишиг тогтоод удаж байгаагийн цаана асар их мөнгө, томоохон эрх мэдэл байдгийг өдгөө хүн бүхэн гадарлах болсон биз ээ.  Яг үнэндээ эд нар зовж зүдэрч бизнес хийж мөнгө олдоггүй. Тэр тусмаа ямар ч баялаг бүтээдэггүй зүгээр л шулаачид гэхэд болно.  ОХУ-аас шатахуун түлш авчирч, улстөрчдөд авлигын түвшинд нөлөөлж ард иргэдэд өндөр үнээр шахдаг гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.  МАН-ын угшилтай тэднийг санхүүжүүлэгч “Петорвис”-ийн Ж.Оюунгэрэл, мөн МАН-ын угшилтай “Сод Монгол”-ын Ц.Анандбазар нар гээд эрх баригчдад нөлөөлж тэднийг санхүүжүүлж шатахуун түлшний монополь эрхийг атгадаг нөхөд олон бий. Тэдний нэг нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр юм.

2017/12/12
Дуусдаггүй ялагдал үлдээсэн Б.Батзориг

Нийслэлийн ИТХ-д тэргүүлэгч гишүүн, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж асан өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Батзориг 2012 оны сонгуулиар Д.Арвинтай дахин санал хураалтад оролцож өвдөг шороодож байснаас харвал Баянзүрх дүүрэгт төдийлөн үнэтэй кадр биш. Улстөрийнх нь карьер дуусчихсан Д.Арвинд толгойлж буй дүүрэгтээ ялагдана гэдэг түүний Баянзүрх дүүрэгт ямархан нэр хүндтэйг харуулна. Ерөөсөө Баянзүрх дүүрэгт урт удаан хугацаанд үргэлжилж буй ялагдал үлдээсэн хүн бол Б.Батзориг юм.

2017/12/06
Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу “Сумо” Д.Батбаярт туслаад ...

Эртнээс “Сулинхээрийн отрядод байнга хүн амины хэрэг гарч байна, муу ёр шүглэсэн газар юм”, “нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй” гэх зэргээр УИХ-ын чуулганы, Байнгын хорооны гээд бусад эрх мэдэл бүхий хуралдаан дээр байнга л ярих болсон. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр чамгүй дэлгэсэн. Манай эрх мэдэлтнүүд хэдэн жилийн турш ийнхүү Сулинхээрийн отрядод санаа тавьсан нь цаанаа учиртай байжээ. Түүнээс бус хэдэн арваараа хүмүүс амь үрэгдэж, өлсөх нь өлсөж нийгэм утгаа алдаж байхад чимээгүй байдаг хүмүүс гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү хуурай санаа тависаар байгаад олон жилийн түүхтэй домогт Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн.

2017/12/05
Даварсан Засаг ноёноо яах вэ У.Хүрэлсүх ээ

Бүхэл бүтэн нэг аймгийг хувийн компанийн ажилчид шигээ л захирч суугаа нэг нөхөр Хөвсгөл аймагт эзэн суугаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэр бол ноолуурын үйлдвэрийн эзэн байсан Л.Ганболд. Түүнийг Засаг даргаар ажиллах хугацаанд аймаг орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт гарсан нь цөөхөн. Аймгийнхаа хэдэн багш нараас ур чадварын шалгалт авч байгаа хэмээн баахан бужигнуулсныг эс тооцвол гялтайх мэдээ дуулдсан нь ховор.

2017/12/05
О.Баасанхүү гишүүн П.Пүрэвлхагва даргыг АТГ-аар шалгуулахаар ...

УИХ-гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвлхагвыг АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь, тус аймгийн ИТХ аймагтаа 03.00 хүртэл архи худалдаалах зөвшөөрөл олгоод байгаа аж. О.Баасанхүү гишүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдох үед нь энэ тухай хэлж байсан юм. Гэвч асуудал шийдэгдээгүй бололтой.

2017/12/04
Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан

Үнэмлэхүй ялсан МАН-ын энэ дөрвөн жилд АН-ын засаглалтай ганц аймаг бол Завхан. Төрийн банкны гэгддэг Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилон эрхэлсэн ажилаа ундуй сундуй орхиод арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан.

2017/12/01
Ц.Нямдорж: Захиалагчийг тагнуулынхан нуусан байж магадгүй

С.УЯНГА Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. –Засгийн газрын хурал­даанаар хэлэлцсэн С.Зоригийн хэргийн мате­риа­лыг ил болгох асуудал яагаад хойшлов? -С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг дахин хэлэлцэхээр бол­сон. Өнгөрсөн есдүгээр са­рын 1-нээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэл­­сэн. Өмнө нь С.Гончигдоржийн гарын үсэг­тэй Төрийн нууцын тухай хууль, 2004 онд Тө­рийн нууцын жагсаалт бат­лах тухай гэсэн хоёр хуулийг хэрэгжүүлж бай­сан.

2017/11/29
Хамгийн худалчийг нь шалгаруулъя

Сүүлийн үед монголын улстөрчдийн хоорондын хэрүүл, элдэв хов ярианаас болоод учраа олохоо байх нь ээ. Явах зүг чигээ андуурч, ухаан санаа муудах шиг. Олон хүний хувьд тийм байгаа болов уу даа. Төрийн хүмүүс чинь гуйвашгүй үнэнч, шударга шулуун ажиллахаар өргөсөн тангарагтайсан даа.

2017/11/28
Б.Хурц худал хэлэв үү, эсвэл...

-АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй Өнгөрсөн долоо хоногт “Цензургүй яриа" нэвтрүүлэгт ТЕГ-ын дарга Б.Хурц оролцож, чамгүй сенсааци нийгэмд тарьсан. Зарим улстөрч түүний хэлсэн үгээр улстөрийн тоглолт хийж, нөгөө хэсэг нь баримт болгон иш татах аж. Олны ойлгож буйгаар, Тагнуулын Ерөнхий газрын даргын албыг хашиж байсан түүнийг бөөн, бөөн баримтын дунд байсан, өөрөө хүртэл гүйцэтгэх ажиллагааг гардан хийж байсан тул яавч худал ярихааргүй хүн. Тэр ч бүү хэл, Монголын улстөр, санхүүгийн бүлэглэлүүдийн хамаг булхайг мэддэг түүнийг БНСУ-руу Элчин сайдаар томилж байгаа нь дэвшүүлэн зайлуулах арга хэмээн хэсэгтээ л амны зугаа болгон ярьцгаасан. Гэсэн хэдий ч ТЕГ-ын дарга буюу онц хариуцлагатай, тусгай үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс даяар цацагдах нэвтрүүлэгт орж, нууцын тухай яриаг цензургүй цацсаныг маш олон хүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой шууд холбон тайлбарлаж байгаа. Дээрх нэр бүхий хоёр хүн өнгөрсөн сард бие бие рүүгээ ширүүхэн дайрч, олны дунд таавар үүсгээд байсан чухал сэдвүүдээр цочирдом мэдэгдлүүдийг дор бүрнээ хийцгээсэн. Өөрөөр хэлбэл, Б.Хурц эхлээд Ц.Нямдоржийн талаар “Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ хэрэг дээр хамгийн сүүлд 2015 УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг ажиллаж байсан. Аюулгүйн зөвлөлийн мэргэжлийн улсуудыг тогтвортой ажиллуулах зөвлөмж байдаг. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоороо л энэ ажлын хэсгийг тараадаг. Дөрвөн удаа тараасан байдаг. Улстөрийн зорилготой. Ц.Нямдорж сайд болохоороо ТЕГ-аар оролддог. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс" дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяраар дамжуулж, 42 сая долларын бараа материал шахсан. Ц.Нямдоржийн хүү, хуурай дүү нь гэж хоёр Анхбаяр байдаг. Хуурай дүү Анхбаяр нь офшор бүсэд хөрөнгө нуусан асуудал яригдаж эхэлсэн. Харин түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” компани “Эрдэнэт” үйлдвэрт 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машин шахсан баримт энэ байна. Орос хэлээр байгуулсан худалдан авалтын гэрээг Тагнуулын байгууллага өнөөдөр та бүхэнд задалж байна” гэж мэдэгдсэн. Энэ тухайгаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үедээ бүр ч нарийвчлан ярьсан. Тэгвэл АТГ-аас өчигдөр cap бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлаар энэ асуудлын талаар товчхон бөгөөд тодорхой зүйлийг сэтгүүлчдэд ярьсан юм. Энэ талаар АТГ-ын комиссар Э.Идэрцог, ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. “Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр нэг нь хуулийн салбарыг удирдаж, нөгөөх нь хүчний том байгууллагуудыг даргалж байсан энэ хоёр хүний хэн нь үнэн яриад байгаа хэрэг вэ. Б.Хурц бол ба:имт тавим нотолгоогоор Ц.Нямдоржийн тухай асуудлыг хөндсөн. Гэхдээ Ц.Нямдорж энэ хугацаанд барьц алдаагүй, тэр ч бүү хэл АТГ-аас үүнд албан ёсны тайлбар гаргачихлаа. Иймд Б.Хурц худал хэлэв үү, эсвэл хуулийнхан салбарынхаа сайдын талд оров уу гэх асуулт гарч ирнэ. Үүнд хэн хариулах бол. Ц.Нямдоржийн тухайд өөрийгөө муучлуулах тун дургүй нэгэн учраас ямар нэгэн эсрэг байр суурь гарч ирвэл тэр дор нь л няцаадаг. Тиймээс тун удахгүй тэрбээр энэ асуудлыг олонд нээлттэйгээр ил гаргаж, мэдээлэл өгнө гэж байгаа. Хэрвээ тэр цагт Ц.Нямдорж ноцтой баримт дэлгэвэл Б.Хурц мөн ямар хариу барих бол гэх хүлээлт нийгэмд бий болж байх шиг. Р.Саруул Эх сурвалж: "Өглөөний сонин"

2017/11/27
Үлгэр хэзээ дуусдаг бол…

Үлгэр гэдэг сайхаан. Эрт урьдын цагт гээд л эхэлдэг ч дунд нь элдэв юм гарна. Зовно зүдэрнэ. Аймшигт мангастай учирна. Гэвч дийлнэ. Мангасыг дарсан хүлэг баатруудыг нүдээр үзмээр л санагдах. Хамгийн гоё нь үлгэр сүүлдээ амар сайхан жаргажээ гэж төгсдөг. Тэгвэл өнөө үед хэзээ ч дуусдаггүй ямар нэг амар амгалангийн төгсгөлд хүрдэггүй “үлгэр” цөөнгүй байх болжээ. Түүний нэг нь Монгол Улс газрын

2017/11/26
Ерөнхийлөгч хүүхэд хүчирхийлсэн, амь насанд нь халдсан хэрэгт ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт' сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр /2017.11.24/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн байна. Энэ үеэр тэрбээр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

2017/11/24
Манай Ерөнхийлөгч Өмнөд хөршдөө очиж Си даргын гарыг атгах ...

Хойд Солонгос манай улс хоёр Си даргын нүүрсний хоригт орчихлоо. Хойд Солонгосын нүүрсний экспортод НҮБ хориг тавьж, тэдний гол худалдан авагч манай өмнөд хөршид шахалт үзүүлсэн. Энэ хориг нь Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтаа зогсоохгүй байгаатай холбоотой. Хойд Солонгост тавьсан хориг нь Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэлцэж манайхан баахан шуугив. Харин байдал эсрэгээрээ болж, Си дарга Хойд Солонгостой хамт манайд бас хориг тавьчихлаа. Албан ёсоор хориг тавилаа гэж зарласан юм байхгүй. Гэвч Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомт дээр зуу гаруй км урт үргэлжилсэн нүүрс ачсан машины цуваа юуг хэлж байна. Нэг машин арав хоног түгжирч явсаар хилд хүрч байна.

2017/11/23
САЙД Д.СУМЪЯАБАЗАР ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ КОМПАНИЙН ...

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017-11-23/ Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Ерөнхийлөгч Зян Вэйдун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Петрочайна Дачин Тамсаг компани нь БНХАУ-аас Монгол Улсад газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Тус компанийн зүгээс татварын, ажиллах хүчний,

2017/11/23
Лиценз зарсан мөнгөө оффшорт нуудаг уу

Оффшортой тэмцэх хуулиар эргийн гаднах хөрөнгөтнүүдийг илчилж чадахгүйг өнгөрсөн хагас жилд харлаа. Төрийн тэргүүн оффшор данстнуудад хандаж, хөрөнгөө татах 49 хоногийн хугацаа өгөөд ч тусыг эс олов. Одоогийн байдлаар оффшортой холбоотойгоор 23 хүнийг шалгаж байгаа гэдэг ганц тоог АТГ-аас хурал хийх болгондоо л хэлдэг. Дээрээс нь нэмээд оффшороос НИК-ийн Я.Давааням 4.3 сая ам.доллараа оруулж ирсэн гэхээс өөр мэдээлэл алга. Гэтэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зарласан “Диваажингийн баримтууд” Монголын оффшор данстнуудын тоо нэмэгдэж байгааг тодорхой болгов.

2017/11/21
Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.