Улстөр
2018/01/11
А.Баатархуяг: Хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох бий, энэ томчууд...

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охины бичлэгтэй холбоотой шуугиан тэр охины болоод хэдэн хүүхдийн ирээдүйг баллаж байна даа! Одоо бүр байтлаа насанд хүрээгүй шахам хүүхдүүдээр тоглож улстөр, эдийн засгийн ашиг сонирхлоо тулгадаг болох нь... Хүүхдүүдийн асуудлыг дэвэргэж байгаа нь томчууд голдуу байх юм. Түүнийг нь дагаж элдвээр сахилгагүйтэж байгаа хүүхдүүдийг харахаас яс хавталзам. Өөрөө хүүхэдгүй мэт аашлах хэрэг байна уу? Монгол үгэнд “Хүүхэд нохойн хэрүүл хийсэн хүн айлтай айл явдаггүй” гэдэгсэн. Цаанаа улстөрийн шалтгаантай мэт харагдаад байгаа л юм даа. Ажиглаад байхад “УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг улстөрөөс гарлаа” гэсэн мэдээлэл хамгийн түрүүнд идэвхтэй тархаж эхэлсэн нь цаад зорилгыг илчлээд байна. Тэр бид хоёр яах вэ? Улстөрөөс гарсан ч, байсан ч олон нийтэд нэг их хамаатай юм биш. Өдий насанд “Үхэхээс бусдыг үзсэн” хүмүүс.

2018/01/11
Чоно борооноор буюу эрх баригчид иргэдээ ингэж хулхидав

Монгол даяараа 2017 оны сүүлийн сарын турш навсайтал шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Дараа нь бас хуулийн дагуу хэд хоног амраад ажил төрөлдөө орцгоолоо. Ингээд иртэл баахан татварын нэмэгдэлтэй нүүр тулав. Гайхлаа, очлоо, самгардлаа, сүүл­дээ уурлаж бухимдлаа. Уг нь он солигдохоос өмнө зарим нэг хүн энэ талаар мэр сэр дуугараад л байсан. Баярлаж гүйгээд тоосон хүн ховор байсан л даа. Харин одоо нэгэнт тулж ирээд, халаасыг нь тэмтчээд эхлэхээр “…Юу болов” гээд сэртхийцгээж байх шиг байна.

2018/01/11
УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн “санаачлага”-ыг АН ташуурдав

 -АН мэдэн будилаад байна уу, мэнэрч төөрөөд байгаа юм уу- Өчигдөр Ардчилсан намынхан улстөрийн нэг акц хийв бололтой. Тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  хугацаатай шаардлага хүргүүлж, эс биелүүлбэл  Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараана  хэмээн мэдэгдэв. Ингэхдээ татвар, утаа, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн гурван учиг зангилааг хөвөрдөж, улсаа цэгцлэх юм байх.

2018/01/11
М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын ...

М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн

2018/01/09
Ерөнхийлөгч Х.Баттулга: Утааны асуудлаас орон сууцжуулж байж л ...

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна.

2018/01/08
АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая гаруй төгрөгийн ...

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Ингэхдээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан аваад байгаа юм.

2018/01/06
УИХ-ыг тараах,эсэхийг ард түмнээсээ асуухад буруудахгүй

Амин чухал шийдвэрийг ард түмнээсээ асууж байж гаргадаг болбол ямар вэ? Аливаа чухал шийдвэр гаргахын тулд ядаж хааяа ч гэсэн ард түмнээсээ асууж байх нь нөгөө ардчилал энэ тэрийнх нь нэр хүндэд нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй нь мэдээж. Манай улсын хувьд тэртээ 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан ч ард түмнээсээ асууж, тэднийхээ үгийг сонсох замаар шийдвэр гаргаж байсан уламжлал байхгүй гэхэд болно.

2018/01/05
УИХ-ын 13 эмэгтэй гишүүнд хатан ухаан дутаад байна

УИХ-ын 13 эмэгтэй гишүүнд хатан ухаан дутаад байна

2018/01/05
Ерөнхийлөгч Х.Баттулга: Энэ байдлаараа цааш явбал УИХ-ыг тараана

Ерөнхийлөгч Х.Баттулга: Энэ байдлаараа цааш явбал УИХ-ыг тараана

2018/01/04
Ц.Элбэгдоржийн согтуудаа томилсон шүүгч нарт О.Баасанхүү ...

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн оны 12 дугаар сард Төрийн ордонд МАХН-ын хоёрдугаар их хурлыг зохион байгуулж, Н.Энхбаярыг намын даргаас нь “огцруулж” өөрөө МАХН-ын даргаар сонгогдсон билээ. Улмаар О.Баасанхүүгийн зүгээс МАХН-ын даргаар томилогдсон тухайгаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байгаа юм. Хэрвээ Улсын дээд шүүх О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээж авбал тэрбээр МАХН-ын хууль ёсны дарга болно гэсэн үг. Гэсэн хэдий ч О.Баасанхүү Дээд шүүх өөрийг нь МАХН-ын даргаар бүртгэж авна гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаа бололтой.

2018/01/04
Б.Цогтгэрэл:Чөлөөлөгдсөн газарт вокзал барина

Баянгол дүүрэг Төмөр замын вокзалын хажууд байрлах 1000 машины авто зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг худалдаа эрхлэгчид эсэргүүцэн, цагдаа иргэдийн дунд үл ойлголцол үүссэн. Энэ газар нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн эзэмшлийн газар юм. Үүсээд байгаа асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

2018/01/04
Ельцин Путинд эрх мэдлээ шилжүүлсэн нь...

Ельцин ерөнхийлөгч болсон цагаасаа эхлээд л өөрийн үе залгамжлагчаар орос орныг цаашид шинэ мянганд удирдах чадалтай залуу эх оронч сэтгэлтэй шударга нэгнийг янз бүрийн шугамаар олон жил хайхдаа Гайдар, Кириенко, Чубайс, Немцов, Касьянов зэрэг залуучуудыг хөдөө гадаанаас ч татан авчирч сайд, орлогч, ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр албан тушаалуудад туршилтын журмаар сэлгэн ажиллуулж ажиглаж байсан ч орос орныг ирээдүйд аваад явчихаар аавын хүү энэ мөн гээд сэтгэлд нь шивнэчих зүйлтэй огтхон ч тааралдсангүй.

2018/01/04
М.Энхсайхан: Торгоны зам ба Бээжингийн стратеги

Нэгэн зүйл. Олон олон зууны тэртээгээс Ази болон Европ тивийг холбосон худалдаа наймааны зам бий болж тэр нь баруун тийш сунасаар Газрын дундат тэнгис, зүүн тийш Солонгосын хойг, Япон хүрч байжээ. Уг замаар дамжин Өрнө болон Дорнын их соёл сүлэлдэж байлаа. Янз бүрийн орны зүсэн зүйлийн үндэстэн, овог аймаг, хаадын тэмцэл дор энэхүү зам нь нэг биш удаа жим болон жижгэрч мөр нь бүдгэрч байсан бололтой юм. Харин Их Монгол улсын тогтоосон Монголын энх амгалан (Pax Mongolica)-ийн үед энэхүү зам тогтвортой өргөжин хөгжсөн байдаг.

2018/01/03
Авто худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын дунд үймээн дэгдлээ

Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр гарсан билээ. Тодруулбал НИТХ-ын 2014 оны 3-р сарын 21-ний өдрийн А29 дүгээр захирамжийн дагуу “Авто машин, сэлбэг худалдан борлуулагчдыг УБ хотоос албадан нүүлгэх шийдвэр” гарсантай холбогдуулан уг шийдвэр гарсан.

2018/01/03
2018 ОН: ЭРХ БАРИГЧИД ХҮСЛИЙН ЖАГСААЛТАА БИЕЛҮҮЛЭХЭД ХЭН ХОХИРЧ, ...

Эрх баригчдын хүслийн жагсаалт гээч нь гоёор хэлэх юм бол мөрийн хөтөлбөр. Гэвч өнгөрсөн зунаас эхэлсэн явдлуудын үр дүнд намар нь эрх баригч намын эрх баригчид гэнэт солигдсон юм. Тиймээс тодорхой мөрийн хөтөлбөргүй ажлаа хүлээгээд авчихсан. Мөрийн хөтөлбөртэй ноцолдож суух зав, цаг хугацаа ч байгаагүй биз. Харин тааруухнаар хэлбэл, хүслийн жагсаалт гэдэг бол засаглалын бүх түвшинд “хүнээ” байр­шуулах юм. Халаа сэлгээ гэсэн үг. Энэ нэг тал нь юм. Нөгөө тал нь хууль дүрэмд өөрчлөлт оруулах замаар эрх мэдлээ зузаатган хадгалж үлдэх явдал ажээ.

2018/01/03
Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Хэрэг зохиомол гэдгийг ...

Ардчиллын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн гурван иргэний нэг Төмөрбатын Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа. –С.Зоригийг хөнөөсөн хэргийг гүйцэтгэсэн гэж ял шийтгүүлсэн гурван хүний нэг нь таны дүү, бас эмэгтэй хүн. Яагаад энэ хэрэгт холбогдсон юм бэ гэдэг нь одоо хүртэл асуулт дагуулж байна? -Энэ гурван хүн хэн бэ, тухайн үед хаана юу хийж байв гэдгээс эхэлж яривал ойлгомжтой болох байх. Дүү маань 1969 онд төрсөн. Дорноговь аймгийн хөгжимт жүжгийн театрт жүжигчнээр ажиллаж байгаад хүнтэй сууж “Эрдэнэт” рүү явж, Хивсний үйлдвэрийн ажилчин болсон юм.

2018/01/03
Баабар: Имиж

Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлгогдож байгаа үнэлэмж юм.

2018/01/02
Н.Энхбаяраар хөтлүүлж, С.Баяраар татуулсан дүр

Оффшор бүсэд ихээхэн хэмжээний хадгаламжтай хүмүүсийг тэргүүлдэг гишүүдийн нэг бол Сү.Батболд мөн. Үүний тухайд нийгэм хангалттай дурдсан учраас үүнийг хойш тавин ерөөсөө Сү.Батболд гэгч хэн бэ гэдгийг тодруулах гээд үеье. Азид бол түүнийг улстөрч гэдгээр нь төдийлөн мэдэхгүй. Харин Монгол Улсын тэргүүн баячуудын нэг гэвэл гадарладаг гэнэ, Сү ноёнтонг. Тэгээд ч түүнийг улстөрд нэг талаас аз, нөгөө талаас нь хөрөнгө мөнгө түшиж өнөөдөрт авчирсан. Өөрөөр хэлбэл, Сү.Батболд улстөрд мартахын аргагүй дүр бол биш. Их улстөрийн хаалгыг хаагаад гарахад л мартагдах дүр. Яагаад гэхээр тэр улстөрд өөрийнхөөрөө зовлон жаргал эдэлж, өөрийнхөө дүрийг өөрөө босгосонгүй. Тухайн үеийн МАХН-ын лидер гэж болох Н.Энхбаяр, С.Баяр нар түүнийг гараас гар дамжуулж ивээсэн.

2018/01/01
Шинэ оны эхний долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 02-ны Мягмар гарагт: - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд. ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 02-ны Мягмар гарагт:

2018/01/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ, дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд аа Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр. Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ. Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө.

2017/12/28
Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан ...

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлсэн байна.

2017/12/27
Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж, ...

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

2017/12/27
Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаантай холбогдуулан тус дүүргийн ИТХ-д “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт: Баянзүрх дүүргийн ИТХ 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн 2018 оны төсвийг батлахдаа хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчийг оролцуулаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, “хэлэлцэж байгаа асуудлын талаар

2017/12/26
Ажлаа мэдэхгүй “Монгол ялна”-чууд !!!!

Хууль эрх зүйн орчинд ажиллаад зогсохгүй Монголын төрийг цэвэршүүлнэ, Монгол Улсыг хөгжүүлнэ хэмээн ам дүүрэн ярьж, алдаа оноотой ч өөрийг нь өдий хэмжээнд чирч гулдарч ирсэн ижил олон нөхдөөсөө урваж  Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон У.Хүрэлсүх хэзээ ч юуг ч хөгжүүлэхгүй нь ойлгомжтой боллоо. Өөрчилж хөгжүүлэх нь бүү хэл чухам юу хийхээ ч мэдэхгүй төөрч явна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Монгол Улсын

2017/12/26
Тавин сая төгрөгийн эзнээр Н.Учрал гишүүн тодров уу

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нарт “Монос”-ын Л.Эрдэнэчимэг “Насны зээл” болох 50 сая төгрөгийг авахгүй хэмээн тэдний утсанд мессэж илгээн дансанд нь мөнгө хийчихсэн тухай хэвлэлээр нэг шуугиж байсныг уншигч та санаж байгаа байх. Хуульч, сэтгүүлч хоёрын хувьд 50 сая төгрөг гэдэг бага мөнгө биш, гэтэл микорфони, хуулийн гарын авлахаас өөр гайхуулах зүйлгүй эрхэм хоёр маань 50

2017/12/23
Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн ...

 Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна.  Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг.  Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. 

2017/12/18
Б.Хурц амрахаар явлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зааварласнаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц БНСУ-д дөрвөн жилийн хугацаатай амрахаар боллоо. Тэрбээр сэтгүүл ч С.Мөнхбаясгалантай ярилцах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д Элчин сайдаар томилох санал гаргасан бөгөөд “Одоо амарч байгаад ир дээ” хэмээсэн гэж мэдүүлсэн. Бүрэн улсыг харьд төлөөлөх Элчин сайдын алба нэг иймэрхүү. Ихэс дээдэс маань өвөр зуураа ийм л зүйл ярьж суудаг нь даанч эмгэнэлтэй. Уг нь диполмат

2017/12/15
Х.Баттулгын ирээдүйд захирах МАХН-ын хувь заяа

  Нэг муу өмгөөлөл үзүүлэх замаар талхны мөнгө залгуулж байсан нөхрийг Н.Энхбаяр тэнгэрт мандуултал, тэр нь өөрийг нь газарт хадаж орхилоо.  Чамгүй хугацаанд хөөцөлдөж, шүүхээр олон дахин ажил удаж байж өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан МАХН хэмээх байгууллагыг нь О.Баасанхүү гэгч булаагаад авчихлаа. О.Баасанхүү Н.Энхбаяр байгаагүй бол ёстой хэн ч биш. Амь зуух аргаа ч олоогүй зүдүүхэн О.Баасанхүүг УИХ-д хоёр ч удаа суулгаж, олны дунд овойлгож өгсний гавьяаг тэрбээр ийнхүү өөрт нь барив. Гэхдээ О.Баасанхүүд Их хурлыг өөрийн зоргоор зохион байгуулаад байх хөрөнгийн эх үүсвэр гэж байхгүй.

2017/12/15
Бурууд нүд хурц! Бусармаг анчдыг ”байхгүй” болтол нь шэйрлээд ...

Алсан чонынхоо цусыг савируулан машиныхаа хамар дээр тохоод хотын төвөөр давхих нэгэн, талын зээрийн хөлийн хурдыг нь эцээн байж төмөр хүлгээр дайрч алж байгаа хөгийн залуус, зэрлэг гахайг тарчлаан тарчлаан алчихаад тэвэрч ирээд л зургаа даруулсан тэрс залуу, өчнөөн халуун амь тасалчихаад өчүүхэн ч болов өрөвдсөн шинжгүй цус нөжийг нь харан баясах балмад этгээдүүдийн зураг, дүрс бичлэгийг интернэтээс олж хараад халаглах сэтгэл өөрийн эрхгүй төрөх...

2017/12/15
“Богдхан хайрханы хишиг барилдаан” ням гарагт болно

Дөрвөн уулын хишиг барилдааны 2017-2018 оны хоёр дахь буюу “Богдхан хайрханы хишиг барилдаан-11” ням гарагт болно. Уг барилдааныг үйлдвэр худалдааны “АПУ” ХК, ХУД-ийн ЗДТГ, МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрлэн, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр /у.х/, улсын начин Ду.Батбаяр нар их шөвөгт шалгарч байсан юм.