Улстөр
2017/12/14
Д.Сарангэрэл сайд аа, авлигачдаасаа хэзээ салах вэ?

Авлига бол Эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Одоогоор эмчлэх аргыг судалж, туршиж байгаа ч үр дүн тун бага. Өвдсөн, өвчилсөн хэн бүхэн эмнэлгийн хаалга татмагцаа эмчийн rap дээш харуулахгүй бол үхлийн хоногоо тоолж суухаас аргагүй нөхцөлд амьдарч суугаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн.

2017/12/13
С.Баяр, Сү.Батболд нарыг АТГ шалгаж эхэллээ

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа "Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй "Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж татвар төлөхөөс зайлхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл болон Монгол улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

2017/12/13
Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал биш хэвлэлийн эрх чөлөө л ...

Л.Мөнхбаясгалан Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Сонины салбараас телевизийн нэвтрүүлэгт “урваад” таван жил болж байгаа түүний бэлтгэн олон нийтэд хүргэдэг “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрхийг тодорхойлж байгаа юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хамгийн сүүлд оффшорын гэх тодотголтой улс төрийн томоохон бүлэглэлийн хууль бус үйлдлийн талаар хоёр цуврал сурвалжлага хийгээд байгаа билээ. Мөн сүүлийн хэд хоногт нийгэм даяар шуугиан тариад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг “Цензургүй яриа” нэврүүлэгтээ урьж ярилцсан. Тэгвэл “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.

2017/12/12
Агентлагийн дарга нарыг солино

Засгийн тогтвортой байдал, төрийн албаны хуулийг яг таг мөрдөж ажиллана хэмээсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хэлсэн амлалтаасаа ухарч, ээлжит томилгоонуудыг хийсээр байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар хэд хэдэн агентлаг газрын дарга нарыг солих тухай яригдаж байна.

2017/12/12
Н.Энхбаяр У.Хүрэлсүхээс тусламж хүсчээ

Нэгэн цагт МАН-ын лидер улстөрч, Монгол төрийн бүхий л дээд сэнтийд заларч явсан Н.Энхбаярын хамгийн сүүлчийн найдвар МАХН-ыг нэг муу амных нь салиа арилаагүй банди булаагаад авчихсан. Учир нь О.Баасанхүү МАХН-ын хэсэг нөхдийг уруу татан Төрийн ордонд хуралдуулаад өөрийгөө намын даргад өргөмжилчихөв. Үүний маргааш Н.Энхбаярын фракц хуралдаад энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, хууль бус хурал хэмээв

2017/12/12
Монгол ардын намд талархал илэрхийлэв

Германы Социал Демократ Намын Их хурал /ГСДН/ 12 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо боллоо. Хурлаар Намын дарга Мартин Шүлц төлөөлөгчдийн 81,9 хувийн саналаар дахин сонгогдсон бол Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнуудаа шинээр сонгосон байна. Энэ удаагийн их хурлаар тус намын удирдлагуудыг Германы Засгийн газар байгуулах эвслийн засгийн газарт орж ажиллах асуудлаар Христийн Ардчилсан Намтай яриа хэлэлцээ хийх эрхийг олгож

2017/12/12
Дуусдаггүй ялагдал үлдээсэн Б.Батзориг

Нийслэлийн ИТХ-д тэргүүлэгч гишүүн, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж асан өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Батзориг 2012 оны сонгуулиар Д.Арвинтай дахин санал хураалтад оролцож өвдөг шороодож байснаас харвал Баянзүрх дүүрэгт төдийлөн үнэтэй кадр биш. Улстөрийнх нь карьер дуусчихсан Д.Арвинд толгойлж буй дүүрэгтээ ялагдана гэдэг түүний Баянзүрх дүүрэгт ямархан нэр хүндтэйг харуулна. Ерөөсөө Баянзүрх дүүрэгт урт удаан хугацаанд үргэлжилж буй ялагдал үлдээсэн хүн бол Б.Батзориг юм.

2017/12/12
Баабар: Намуудыг тараацгаая

Улстөрийн нам Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно. Хаант дэглэмээсээ салж чадаагүй Саудын Араб, Оман, Бутан, эсвэл цэргийн эргэлтээр улстөрийн намыг хориглосон Нигер, Пиночеттийн үеийн Чили, эсвэл шашнаар дамжин лалын нэгдлийг буй болгодог учир улстөрийн нам үүнийг саринаана гэж үздэг лалын зарим орон. Ингэхээр энд “намуудыг тараая” гэдэг нь улстөрийн намгүй төрийг байгуулцгаая гэсэн тэс сондгой уриалга биш нэдгийг эхлээд тогтъё.

2017/12/11
Европын холбооны хар тамга, МАХН-ыг булаах оролдлого, дунд шатны ...

Б.ДАМДИН-ОЧИР Уг нь он солигдох мөч ойртсон ийм өдрүүдэд Монгол даяараа ердөө л шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд умбаж өнгөрдөг байв. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярууд болж л байна. Гэхдээ улс төрийн бужигнаан, дээрэм, авлигын эсрэг баривчилгаа, олон улс дахь Монгол Улсын дуулиан шуугиан тасрах янз алга. Энэ бүхэн зэрэг зэрэг болж, ес нь шид нь бүрэлдсэн долоо хоног өнгөрлөө. Тоймлон сануулъя.

2017/12/11
Ц.Оюунбаатар: МАНАН-гийн бүлэг биднээс үхтэлээ айж байна

Т.БАТСАЙХАН МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. –МАХН-ыг хоёр хуваагдсан, нэг хэсэг нь Төрийн ордонд хуралдаж намын даргаа сонгосон гэх зэрэг мэдээлэл олон нийтэд хүрч байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? -Монголын улс төрийн гурван том хүчний нэг болох манай намыг хагалган бутаргах үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар бид хагас сая орчим хүний санал авсан.

2017/12/10
Монголын Засгийн газар ялагдал хүлээв

Д.ОЮУНЧИМЭГ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч “Монгол Зэс” корпораци өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын дээд шүүхэд ялалт байгуулан тус үйлдвэрийн хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэсэн. Энэ тухай олон улсын агентлагууд бичиж байна. Монгол Улс хувийн өмчийг хүндэтгэн, ардчилсан үнэт зүйлийг дээдэлж буй нь энэ шийдвэрээр батлагдаж байгаа тухай тэд онцолжээ. Ингээд “Reuters” агентлагийн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2017/12/10
О.Баасанхүү МАХН-ын дарга боллоо

МАХН-ын II-р Их хурлын чуулган гэж нэрлэсэн арга хэмжээг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн, зохиолч, өмгөөлөгч Ч.Энхээ нарын хэсэг хүмүүс өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байгаа билээ. Уг хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонголоо. Түүнтэй өрсөлдсөн Г.Бямбасүрэн 5.6 хувийн саналыг авсан байна.

2017/12/10
Ж.Болормаа: БСШУСЯ-ыг Ц.Цогзолмаа гар утсаараа удирдаж, зөвлөх нь ...

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам хамгийн их асуудалтай салбараар тодроод буй билээ. МАН-ын засаг гарч ирснээс хойш энэ яам гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын нүүр үзээд байгаа. Шинэ сайд Ц.Цогзолмаа салбартаа шинэчлэл хийж, ажилчдаа хална гэж хэлээд салбарынхныхаа дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл хэлсэндээ хүрч яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь халжээ. Засгийн газрын гаргасан эл шийвдэрийн талаар БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаатай ярилцлаа.

2017/12/08
О.Баасанхүүгээр дамжуулж МАХН-ыг залгих төлөвлөгөө

  О.Баасанхүү Их тэнгэрийн аманд МАХН-ын Бага хурлыг хуралдуулж, намынхаа дарга Н.Энхбаяраас илүү эрх мэдэлтэйгээ харуулж байна. Бага хурлын төлөөлөгчдийг өөрийн саналаар цуглуулж тэдний хуралдааны бүхий л үйл явцын зардлыг дааж намынхаа Дэд дарга С.Ганбаатараас илүү хөрөнгөтэйгөө харуулж чадаж байна. Саяхан л Н.Энхбаярт өмгөөлөл үзүүлж явсан энэ залуу гэнэт яагаад ийм баян болчихов. Өчигдөрхөн л намын жагсаалтаар УИХ-д сонгогдчихоод түүндээ итгэхгүй тойрч явсан нөхөр гэнэ яагаад ийм өндөр хэмжээний эрх мэдэлтэй болчихов гээд хэн ч гайхахгүй байгаа юм бэ.

2017/12/08
М.Энхболд:Төрийн алба улс төрийн сонгуулийн мөчлөг дагаж ...

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа-   Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь баталсан

2017/12/06
Р.Содхүүгийн өрсөлдөгч нөхөрт захих үг

                Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү юу хийсэн нь хамаа алга, гагцхүү энэ суудалд хэн санаархав гэдэг нь чухал байна. УИХ-ын гишүүний суудлаас буусан цагаас хойш агентлаг газрын даргын суудлаас буугаагүй энэ эрхэм гэнэт яагаад хэвлэлээр “нүдүүлэх” болов. Бидний тод санаж байгаагаар Үндэсний статистикийн ерөнхий хорооны дэд дарга, Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга гээд байнга даргын суудалд заларч байсан энэ нөхөр өнгөрөгч олон жилийн хугацаанд өнөөдрийнх шиг ийнхүү хэвлэлээр “нүдүүлж” байсангүй. Тэгэхээр Р.Содхүүг зохион байгуулалтайгаар нүдэж байгаа тэр эрхэм хэн бэ гэдэг нь яагаад ч сонирхол татна.

2017/12/06
Иргэн Н. Энхбаяр өгүүлэх нь:

Сү. Батболдод би "Тавантолгойг" та нар буцааж өгөх нь зүйтэй гэхэд даргаа энд маш их мөнгө байна шүү дээ үүн рүү олон хүн ороод байна. С. Баяр, П. Очирбат, Идэвхтэн, Ц. Элбэгдорж, Апу Батхүү, Молекул Батбаяр, Бадамжунай, дэд сайд Цэнгэл гээд энэ хүмүүс тус тусдаа үүрэгтэй, асуудлыг зохицуулж “гал гаргахгүй байх” арга хэмжээ авахаар үүргээ хүлээгээд явж байна. Бадамжунайн ард Миеэ Энхболд, Оюунгэрэлийн ард С. Баяр, Оджаргалын ард Ц. Элбэгдорж байгаа "та ч гэсэн ор л доо, тэрбум тэрбум мөнгө байна". Тэгээд бүгдээрээ их мөнгөтэй болцгооё гэсэн.

2017/12/05
З.Энхболд: 2018 оны төсөв хэмнэлтгүй, сахилга батгүй, зарлага ихтэй ...

З.Энхболд: 2018 оны төсөв хэмнэлтгүй, сахилга батгүй, зарлага ихтэй байсан учир Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьж байна

2017/12/05
“Хориг” Х.Баттулга ээлжит хоригоо тавилаа

        Сүүлийн үед “Хориг” нэрээрээ алдаршиж буй Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит хоригоо тавьжээ. Учир нь тэрбээр 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьсан байна. Энэ тухайд УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлж, түүнд өгүүлэхдээ               “ Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг

2017/12/05
О.Баасанхүү гишүүн П.Пүрэвлхагва даргыг АТГ-аар шалгуулахаар ...

УИХ-гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвлхагвыг АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь, тус аймгийн ИТХ аймагтаа 03.00 хүртэл архи худалдаалах зөвшөөрөл олгоод байгаа аж. О.Баасанхүү гишүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдох үед нь энэ тухай хэлж байсан юм. Гэвч асуудал шийдэгдээгүй бололтой.

2017/12/05
Б.Хурц Элчин сайд болохоос илүү Монгол Улсын гадаад нэр хүнд ...

Б.ДАМДИН-ОЧИР ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц БНСУ-д Монгол Улсын Элчин сайдаар суухаар зүтгэв. Эндээс асуудал эхэлсэн юм. Яг үнэндээ эндээс ч биш юм. Учрыг ухвал үүнд холбогдох бие биеэ дагаж сунжирсан олон асуудал байгааг сүүлийн үед дэгдээд байгаа олон мэдээллээс харж болно. Гэхдээ тэдгээр мэдээлэл, асуудал энд сонин биш. Нэг л зүйл байна. Тэр нь Б.Хурц гэдэг хүн БНСУ-д Монгол Улсыг төлөөлсөн Элчин сайдаар суувал яах вэ гэдэг үр дүн чухал байгаа юм. Б.Хурц бол Монгол Улсын тусгай албыг толгойлж байсан хүн. Энэ тодорхойлолт түүний Элчин сайд болоход харшлахгүй.Б.Хурц Элчин сайд болж болно гэсэн үг.

2017/12/04
Үндэсний бөхөд дархан аварга ч улстөрд бол чимэгтэй л начин ш дээ

Түмний хүндлэл савнаасаа бялхаж, ёстой л цалгиж байсан ч улстөр хэмээх бохир тоглоом энэ хүндлэлийг савных нь хэмжээнд барьж чадав. Манай нэгэн нийтлэлчийн нэрлэснээр “Ярьдаг бөх” маань үндэсний бөхийн түүхнээ Ардын Төрийн баяр наадамд хамгийн олон удаа түрүүлсэн хүнээр сийлэгдэн үлдэж байна. Ардын Төр байсан, байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй ч ийн нэрлэдэг учраас яалтай нь ч билээ.

2017/12/01
Та 23 нас хүрсэн бол юуг болих ёстой вэ?

1. Хямдхан хувцас авахаа боль Хүүхэд байхад бас оюутан байхад хямдхан хувцас авч хэд өмсөөд загвар дагаад шинийг аваад байж болдог байж. Харин одоо бол чи ажил мэргэжлийн талбартаа байр сууриа олж яваа хүн болохоор олон хямдхан хувцаснаас хэдэн чанартай брэнд хувцасыг илүүд үзэж сонгох нь зүйтэй

2017/12/01
“Долдугаар сарын 1” буюу Ж.Батзандан

Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр түүхэнд хараар тэмдэглэн үлдэх өдөр болж тавын таван хүний амь хороосон явдал гарсан. Үүнд хаашаа ч үгүй УИХ-ын гишүүн Ж.Батзандан холбогддог. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд олон нийтийн цуглаан мэтээр тайлбарладаг ч үүний цаана улстөрийн шалтгаан, зохион байгуулалт байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж ихэнх хүмүүс харддаг. Тиймээс би энд хэдэн жилийн өмнө бичиж байсан зүйлээ сийрүүлэхийг хүслээ

2017/12/01
Ц.Нямдорж: Захиалагчийг тагнуулынхан нуусан байж магадгүй

С.УЯНГА Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. –Засгийн газрын хурал­даанаар хэлэлцсэн С.Зоригийн хэргийн мате­риа­лыг ил болгох асуудал яагаад хойшлов? -С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг дахин хэлэлцэхээр бол­сон. Өнгөрсөн есдүгээр са­рын 1-нээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэл­­сэн. Өмнө нь С.Гончигдоржийн гарын үсэг­тэй Төрийн нууцын тухай хууль, 2004 онд Тө­рийн нууцын жагсаалт бат­лах тухай гэсэн хоёр хуулийг хэрэгжүүлж бай­сан.

2017/11/30
Малчид малын тооноос илүү чанарт анхаарч байна

 Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх нь чухал юм.

2017/11/29
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, 700 ТЭРБУМЫГ ХАЛААСЛААГҮЙ ГЭДГЭЭ НОТЛОН ХАРУУЛААЧ

Улсын хөрөнгө шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүд өдгөө энэ хэргээ гэрэлт нарны дор, ил цагаан үйлдсэн ч яаж ийгээд төрд гарч, одоо “энхийн цагаан тагтаа”-ны дүрээр амар амгалан сууцгааж байгаа. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, гэмт хүн гэлбэлздэг. Монголын төрийнхний зохион найруулсан их гарын луйврын тоо хязгаараа алдсан. Дандаа олон арван тэрбум, их наядаар хэмжигдэх эдгээр луйврын хэмжээ улсын ДНБ-ийг хэд нугалахуйц болсон биз ээ.

2017/11/29
Хамгийн худалчийг нь шалгаруулъя

Сүүлийн үед монголын улстөрчдийн хоорондын хэрүүл, элдэв хов ярианаас болоод учраа олохоо байх нь ээ. Явах зүг чигээ андуурч, ухаан санаа муудах шиг. Олон хүний хувьд тийм байгаа болов уу даа. Төрийн хүмүүс чинь гуйвашгүй үнэнч, шударга шулуун ажиллахаар өргөсөн тангарагтайсан даа.

2017/11/29
"Би жалганы үзлээсээ гарсан"

-Өнгөрсөн жил гаруй хугацаанд УИХ-ын гишүүн С.Жавхлан юу амжуулав? -Маш олон ажил. Түмэн олон маань хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөс тодорхой хэмжээнд миний хийсэн, хийж буй, зорьж буй зүйлсийн талаархи мэдээллийг авч байгаа байх. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар яривал маш их цаг шаардана. Ер нь С.Жавхлан Монгол Монголоороо мандана гэдэг зүйлийг л ярьдаг хүн. С.Жавхлан монгол ёсоо яриад гандсангүй, гундсангүй. Монгол дээлээ өмсөөд хөлдсөнгүй, даарсангүй. С.Жавхлан Монголоо ярьснаар улам л дээшээ, сайн сайхнаар дуудуулж яваа.

2017/11/28
УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН БАРУУН БҮСЭД ЧУУЛЖ БАЙНА

Улс орны эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж, 2016 онд экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдаж, эдийн засагт үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.