Одоо “амиа бодоод явах цаг биш” гэдгийг М.Энхболдод сануулъя
Өнөөдрийн УИХ-ын чуулган 10.00 цагаас 20.30 цаг хүртэл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хуралдаж, чуулганд оролцсон 73 гишүүний 40-ийнх нь саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдлээ. Санал хураалтыг байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор явуулсан бөгөөд дараах гишүүд огцруулахаас татгалзсан юм. Үүнд: Т.Аюурсайхан Х.Баделхан С.Батболд Ж.Батзандан О.Батнасан Б.Баттөмөр Л.Болд Х.Болорчулуун Ж.Ганбаатар Ц.Гарамжав Ц.Даваасүрэн Д.Дамба-Очир Б.Жавхлан С.Жавхлан Г.Занданшатар Д.Лүндээжанцан Д.Мурат Х.Нямбаатар Ц.Нямдорж М.Оюунчимэг Л.Оюун-Эрдэнэ Ш.Раднаасэд Д.Сарангэрэл Я.Содбаатар Г.Солтан Д.Сумъяабазар А.Сүхбат Д.Тогтохсүрэн Ч.Улаан Н.Учрал Ч.Хүрэлбаатар Д.Цогтбаатар Н.Цэрэнбат С.Чинзориг Л.Элдэв-Очир Ж.Энхбаяр Л.Энхболд Н.Энхболд Ө.Энхтүвшин Б.Энх-Амгалан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 94.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. Гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хүн хурал даргалах нь ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс дэд сайд Я.Санжмятаваар даргалуулъя гэлээ.
Хяналтын ерөнхий хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг хөөх тухай асуудлыг хэлэлцэхэд нэг нь л эсэргүүцсэн аж- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн МАН яг одоо шившгийн хөндийгөөр туучиж явна. 90 гаруй жилийн түүх, өөрдсийн бүтээсэн үнэт баялагтай хэмээгддэг энэ намын эрх баригчид эцэс сүүлдээ бүх түүхээ уландаа гишгэж, ядруухан өрнөл, муухан найруулгатай жүжигээрээ яг одоо ард олны доог тохуу, цайны "хачир" нь болж байна.
Чуулган: У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Өнөөдөр ганцхан асуудал хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай юм. Чуулганы эхэнд Ёс зүйн дэд хорооны дэд дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр өчигдөр “Ёс зүйн дэд хороо хуралдах гээд хоёр удаа тов зарлаад, ирц хүрээгүй. Өнөөдөр ч хурал зарлаад ирц хүрэхгүй байна. Тиймээс чуулганы хуралдааныг явуулах юм байлгүй” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр хуулийн байгууллагуудад хүсэлт илгээсэн билээ. Үүний дагуу ЦЕГ-аас хариу иржээ. Энэ тухай М.Энхболд: "УИХ-ын гишүүдийн гэр бүл болон тэдгээртэй хамаарал бүхий иргэнийг баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэжээ. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй, надад тийм ёс зүй байхгүй гэдгийг хатуу хэлье. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг гүтгэлгээ залруулахыг шаардаж байна. Энэ мэт богино зайн улстөрөө боливол яасан юм бэ." гэжээ.
Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг 11 сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Уг бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан байв. Үүний өмнөхөн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулж, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах хүсэлтээ НИТХ-д хүргүүлсэн байсан юм.
Л.Энхамгалан: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх, ёс суртахууны эрхгүй
НИТХ: Хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
У.Хүрэлсүх: "60 тэрбум"-ын бичлэгт М.Энхболд орсон нь үнэн, тэр огцрох ёстой
Шуурхай: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
40 орчим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, чуулганд оролцохгүйгээ мэдэгдлээ
О.Баасанхүү: Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас У.Хүрэлсүх огцрох нь зөв
Н.Номтойбаяр: Ерөнхий сайд сайдуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй байна
Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү
Танилц: Засгийн газрыг огцруулахад хэн, хэн гарын үсэг зурав
Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригийн ард 500 тэрбумын ашиг сонирхол явж байна
ХЭНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭХ ГЭЖ ЖДҮХС-ИЙН ЖУРМЫГ ӨӨРЧЛӨВ
Тамгын газрын даргаа огцруулаач, Ерөнхийлөгч өө!
Шүүхийг, прокурорыг улс төрийн байгууллага болгож хувиргасан хүн бол Ц.Элбэгдорж гэдэг увайгүй этгээд
Ж.Энхбаяр УИХ-ын гишүүний суудлаасаа бууж, хотын дарга болох уу ?
Ж.Энхбаяр: Би гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн