Нийгэм
2017/12/06
ДОНТУУЛАХ БОДИСТОЙ АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

"Мөнхжин-Од" хэмээх компанийн “Найрсаг” гэдэг архи шошго дээрээ 39 градус байдаг боловч лабораторийн шинжилгээгээр шинжлэхэд хатуулгын чанар нь 28-30 градус байсан. Өөрөөр хэлбэл, шошгод заасан стандартын хэмжээнд архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхгүй байна. Мөн архи, согтууруулах ундаа нь донтуулах бодис их хэмжээгээр агуулж байгаа нь шинжилгээгээр илэрсэн

2017/12/06
Оффшорыг уриалагч гишүүд тодорсоор

   Төрийн түшээ гэхээсээ илүүтэй Монголын тэргүүн баячуудын нэг “Болд төмөр ерөө” компанийн эзэн Б.Дэлгэрсайхан оффшор бүсийн тухай шуугиан дэгдэж байхад “Бизнес хийж байсан хүний хувьд Монголын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь оффшор бүсээс орж ирдгийг дахин хэлье. Ингэх ч учиртай. Цаашид ч ийм л байх биз. Оффшор дансыг мангас шиг ойлгоод байвал манайд хөрөнгө оруулалт ирэхгүй. Төрийн өндөр албан тушаалтан оффшор данс эзэмших нь байж боломгүй зүйл ч гэлээ урьд нь бизнес хийж байгаад улс төрд орж ирсэн хүмүүс яах ёстой юм бэ. Чи оффшор данстай байсан гэж хандах уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар зөвхөн дотоодод нуусан хөрөнгө л ил болсон. Төрийн албан хаагчийн гэр бүл, үр хүүхдийг нь давхар шийтгэсэн юм шиг хууль баталж болохгүй” хэмээн өмөөрөөд авсан.

2017/12/06
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулжээ

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 4-5-ны өдрүүдэд хуралдаж 2018 оны төсвийг баталж мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж огцруулжээ. Тодруулбал гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Д.Галсандондог нь албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын гишүүдээ ч удирдаж чаддаггүй нь нотлогдож намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзсэн тул огцруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн байна.

2017/12/06
П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг ...

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа. -Та Монгол Улсын Хүүхэлдэйн театрын даргаар томилогдоод удаагүй ч бас чиг ажлынхаа төлөвлөгөөг зурчих хугацаа өнгөрчээ. Тэгэхээр ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

2017/12/06
Шинэ жилийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүллээ. IFrame Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 1- 31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

2017/12/06
Болдоггүй "Оргодол" Монгол морьд

Вьетнамд очсон монгол морьд бараг л толгой дараалан нутаг гүйжээ. Гэвч эргэж ирсэн нь хэдхэн... Хэдэн мянгаас хэдхэн нь. Бусад нь зам зууртаа эрсэдсэн... 2001 оны зун, БНСВУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмтэй Тэрэлжийн Найман шарга амралтад нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөх аятай завшаан тохиож билээ. Тэрбээр Вьетнам-Америкийн дайны баатар настайвтар хүн байв.

2017/12/06
Ядаж хугарах нэртэйгээ үлдэцгээе, Монголчууд аа

Дэлхийн өнцөг булан бүрт орших улс үндэстнүүд бүгд өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц дүр төрхтэй. Эдийн засгийн чадамж, үйлдвэрлэлээрээ гайхуулах улс орон байхад батлан хамгаалах салбараа өмнөө барьж “нүүр”-ээ халхалдаг улс ч байна. Түүхээрээ бардах үндэстний хажууд шинээр түүх бүтээж байгаа үндэстнүүд алхаж явна, ер нь бол гүйцэж явна. Зарим нь нэр төрөө бодолгүй энд тэнд чимээ шуугиан тарина, үүнээсээ болж адлуулж чичлүүлнэ. Юутай ч даяаршсан өнөөгийн дэлхий ертөнцөд улс орон бүр нэрээ өндөрт өргөж явахыг эрмэлзэж явна.

2017/12/06
Солонгос улс “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн ...

Солонгос улс “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн дансыг хаахаар болжээ

2017/12/06
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн гэдэг олон “Баасан”-тай ...

Монгол Улс Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, АТГ гэдэг байгууллагатай болоод 10 жилийн нүүрийг үзэж байна. Энэ газрын дэргэд Ерөнхийлөгчийн захирамжаар томилдог Олон нийтийн зөвлөл гэж бий. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод сарын дараа Олон нийтийн зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Зөвлөл нь хуралдаад даргаараа Г.Баасанг сонгосон байдаг.

2017/12/06
Монголын төр дундаж давхаргаа татвараар дарамталж, унагахаар ...

Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь нэн ядуу амьдралтай бол 60 орчим хувь нь дундаж давхаргад багтаж, 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь чинээлэг гэсэн ангилалд багтсан. Гэхдээ дундаж давхаргыг бүрдүүлдэг 60 орчим хувь нь дээд ангилал руу орох буюу чинээлэг боломж боломжгүй. Харин эсрэгээрээ нэн ядуу хэсгийг бүрдүүлдэг 30 хувь руу унах магадлалтай эрсдэлтэй дундаж давхарга хэмээн эдийн засагчид ч, улстөрчид ч тайлбарладаг. Учир нь, дэлхийн жишгээр дундаж давхарга гэдэг нь жилдээ 1-2 удаа өөрийн зардлаар тогтмол гадагшаа зугаалдаг, эм, эмчилгээний зардлаа бүрэн даах чадвартай, өөрийн гэсэн байртай гэсэн ерөнхий нэг шалгуурт багтсан байдаг.

2017/12/06
Б.Батзориг: 10 хувийг төлж байгаа ААН-үүдийн татварыг нэг хувь ...

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос зарим асуултад хариулт авлаа. -Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх болсон шалтгаан нь юу вэ?

2017/12/06
Ч.Хүрэлбаатар: 850 сая ам.долларын зээлийн эхний хэсэг энэ ондоо ...

Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх "Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах", "Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх", "Эдийн засгийн өсөлтийг дэмжих" гэсэн гурван шинэчлэлийн арга хэмжээнд Япон улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэх юм.

2017/12/06
Солонгосын казиногоос монгол эмэгтэй 863 сая воны жэкпот хожжээ

Саяхан Солонгосын Сөүл хот дахь Walker hill Paradise casino-д Монгол эмэгтэйд 863.029.400 вон буюу ойролцоогоор 795.000 ам доллар автомат тоглоомын jackpot унасан гэнэ. Энэхүү аз нь алгандаа багтаж ядсан ёндоотой эмэгтэйн мэдээлэл одоогоор нийтэд дэлгэгдээгүй байгаа бөгөөд ямартай ч монгол гэдэг нь тодорхой байгаа тухай олон нийтийн сүлжээгээр шагшин ярилцаж байна.

2017/12/06
Сонгинохайрхан дүүрэг Хэсгийн ахлагчдын Анхдугаар чуулган ...

Тус дүүрэг 32 хороотой бөгөөд 273 хэсгийн ахлагч Монгол Улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн иргэд төрийн байгууллагыг холбох гүүр болон  ажиллаж байна.

2017/12/06
Монгол Улсыг оффшор бүсээр зарлалаа

Европын Холбоо анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Жагсаалтад 17 улс орон багтаж байгаагийн дотор Монгол Улс оржээ.  Ингээд хар жагсаалтад орсон улс орны нэрсийг хүргэж байна. 

2017/12/06
Цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмооор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

2017/12/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 12 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын 18, Өглөгт охин одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх

2017/12/06
Гишүүд Б.Хурцыг нийтийн сонсголд “дуудах” нь зүйтэй гэж үзлээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-ын элчин сайдаар томилгоотой холбогдуулан нийтийн сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, 21 гишүүн дэмжээд байгаа юм.  Үүнтэй холбогдуулан  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн даваа гаригт хуралдахаар байсан ч хойшилсон. Тэгвэл Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Ажлын хэсэгт Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Л.Болд,

2017/12/06
Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу “Сумо” Д.Батбаярт туслаад ...

Эртнээс “Сулинхээрийн отрядод байнга хүн амины хэрэг гарч байна, муу ёр шүглэсэн газар юм”, “нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй” гэх зэргээр УИХ-ын чуулганы, Байнгын хорооны гээд бусад эрх мэдэл бүхий хуралдаан дээр байнга л ярих болсон. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр чамгүй дэлгэсэн. Манай эрх мэдэлтнүүд хэдэн жилийн турш ийнхүү Сулинхээрийн отрядод санаа тавьсан нь цаанаа учиртай байжээ. Түүнээс бус хэдэн арваараа хүмүүс амь үрэгдэж, өлсөх нь өлсөж нийгэм утгаа алдаж байхад чимээгүй байдаг хүмүүс гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү хуурай санаа тависаар байгаад олон жилийн түүхтэй домогт Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн.

2017/12/05
"Ёкозүна Хакүхо санаатайгаар ийм хувцас өмссөн нь Монгол хүчтэй, ...

Мэргэжлийн сүмод 40 дэх түрүүгээ авсан их аварга Хакүхо М.Даваажаргалыг тойрсон шуугиан намжих болоогүй бололтой. Түүний башё өндөрлөсөний дараа Сүмо бөхийн холбооноос багш Миягино оякататай хамт дуудаж хатуу сануулга өгсөн юм.

2017/12/05
Мах экспортлох, малын өвс тэжээлийг импортлоход төрийн ...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбарынхаа гадаад худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлагуудтай санал солилцох уулзалт хийлээ.

2017/12/05
Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид олон улсын дээд хэмжээний ...

БНХАУ-ын Коммунист нам “Дэлхийн улс төрийн намуудын яриа хэлэлцээ дээд хэмжээний хурал” 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-ны хооронд Бээжин хотноо “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Хуралд 120 улсын 200 гаруй улс төрийн намын 800 орчим төлөөлөгчид оролцож, “Ши Жиньпиний Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онол”, Хятадын хөгжил: шинэ эрин, шинэ төсөөлөл”, “Дэлхий дахинд инновацийг түгээхэд

2017/12/05
Ховд аймаг *Нью прогресс* группийн *охин компани* болох уу…

Хөдөө орон нутагт 60 тэрбумын багийнханы зарим нь  өөрсдийн хүнээр намын хороог бүрдүүлэх, цаашлаад аймгийн удирдлагуудыг гартаа авахаар улайрч, намын эв нэгдлийг бусниулж байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, МАН XVIII Их хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгосон. Энэ үеэр МАН-ын 32-ийн бүлгийн төлөөлөгч, концессийн гэрээнээс болж Засгийн газраа унагахадд хүргэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас Их хуралд сонгогдон ирсэн 68 төлөөлөгчдийг зочид буудалд *шахаж*, архидуулах, мөнгө төгрөгөөр өөртөө урвуулах, дарамталж айлган сүрдүүлэх зэрэг олон арга хэрэглэн тэднийг *хайрцаглаж*, энэ асуудалд нь шүүмжилттэй хандсан Аймгийн намын хорооны даргыг хөөж явуулчихаад Ховд аймгаас сонгогдсон МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийг өөрийн хүмүүсээр бүрдүүлжээ.

2017/12/05
Хотын дарга 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

2017/12/05
УИХ-ын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

2017/12/05
Олсон мөнгөө оффшорт нууна уу, овоонд өргөнө үү дур биз дээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Батболдын оффшорт байгаа дансыг улайлгахаар үзэж байна. Тэр улайгаагүй ээ. Данс улайлгах гээд байгаа нөхдийн эсрэг мэдэгдэл гаргаад хөл болов. Хэн ч гэсэн хөрөнгөндөө хаа хамаагүй гар дүрүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Ер нь тэгээд чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг чадаж байгаа эр хүн олсон мөнгөө оффшорт хадгална уу, овоонд өргөнө үү хэнд хамаатай юм бэ. Ил далд олсон тэр их мөнгийг шингээх банк тэгээд Монгол Улсад байгаа юм уу гээд олон асуудал ургаж таарна. Тэгэхээр энэ мэт дансны асуудал надад бол хамаа алга. Харин Сүхбаатарын Батболд гэдэг хүн хэн бэ гэдгийг тодруулах гээд үзье.

2017/12/05
Малаа тоолуулаагүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага ...

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг аймгийн хэмжээнд энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/688 тоот захирамжаар тооллогын бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаар ахлуулан байгуулсан байна.

2017/12/05
Даварсан Засаг ноёноо яах вэ У.Хүрэлсүх ээ

Бүхэл бүтэн нэг аймгийг хувийн компанийн ажилчид шигээ л захирч суугаа нэг нөхөр Хөвсгөл аймагт эзэн суугаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэр бол ноолуурын үйлдвэрийн эзэн байсан Л.Ганболд. Түүнийг Засаг даргаар ажиллах хугацаанд аймаг орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт гарсан нь цөөхөн. Аймгийнхаа хэдэн багш нараас ур чадварын шалгалт авч байгаа хэмээн баахан бужигнуулсныг эс тооцвол гялтайх мэдээ дуулдсан нь ховор.

2017/12/05
Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим сумдад зун гандуу байсан, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, зудын байдалд ороод байна. 

2017/12/05
Х.Энхжаргал: Авлигатай тэмцэх газрын салбар нэгжүүдийг орон ...

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өчигдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.