Нийгэм
2017/12/05
Хотын дарга 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

2017/12/05
УИХ-ын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

2017/12/05
Олсон мөнгөө оффшорт нууна уу, овоонд өргөнө үү дур биз дээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Батболдын оффшорт байгаа дансыг улайлгахаар үзэж байна. Тэр улайгаагүй ээ. Данс улайлгах гээд байгаа нөхдийн эсрэг мэдэгдэл гаргаад хөл болов. Хэн ч гэсэн хөрөнгөндөө хаа хамаагүй гар дүрүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Ер нь тэгээд чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг чадаж байгаа эр хүн олсон мөнгөө оффшорт хадгална уу, овоонд өргөнө үү хэнд хамаатай юм бэ. Ил далд олсон тэр их мөнгийг шингээх банк тэгээд Монгол Улсад байгаа юм уу гээд олон асуудал ургаж таарна. Тэгэхээр энэ мэт дансны асуудал надад бол хамаа алга. Харин Сүхбаатарын Батболд гэдэг хүн хэн бэ гэдгийг тодруулах гээд үзье.

2017/12/05
Малаа тоолуулаагүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага ...

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг аймгийн хэмжээнд энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/688 тоот захирамжаар тооллогын бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаар ахлуулан байгуулсан байна.

2017/12/05
Даварсан Засаг ноёноо яах вэ У.Хүрэлсүх ээ

Бүхэл бүтэн нэг аймгийг хувийн компанийн ажилчид шигээ л захирч суугаа нэг нөхөр Хөвсгөл аймагт эзэн суугаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэр бол ноолуурын үйлдвэрийн эзэн байсан Л.Ганболд. Түүнийг Засаг даргаар ажиллах хугацаанд аймаг орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт гарсан нь цөөхөн. Аймгийнхаа хэдэн багш нараас ур чадварын шалгалт авч байгаа хэмээн баахан бужигнуулсныг эс тооцвол гялтайх мэдээ дуулдсан нь ховор.

2017/12/05
Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим сумдад зун гандуу байсан, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, зудын байдалд ороод байна. 

2017/12/05
Х.Энхжаргал: Авлигатай тэмцэх газрын салбар нэгжүүдийг орон ...

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өчигдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.

2017/12/05
Монголчууд Ой тогтоолтын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 1-3-нд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн боллоо. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн билээ.

2017/12/05
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол 18-39 настай байх ёстой

БНСУ руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байна.  БНСУ-д ажиллах иргэнд:  18-39 настай байх

2017/12/05
Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  “Нийслэлийн  2018 оны төсөв”-ийг баталлаа.  Тус хурлаар “Нийслэлийн  2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм.  Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа.

2017/12/05
ТӨР МАРТСАН “ТҮРЭЭСИЙН УРЛАГ”

Хүн төрөлхтөн үүссэн цагаас урлаг үүссэн гэж үздэг. Тэр үеэс хүмүүний амьдралын нэгээхэн хэсэг байж, хөгжлийн түүчээ, улс орны өнгө, соён гэгээрүүлэх хамгийн хурц зэвсэг болсоор бидний үетэй золгожээ. Гэвч хөгжлийн замаар урагшилж буй гэх урлаг маань мөхлийн ирмэгт ирээд байна. Урлаг өөрөө тусгаар тогтносон, хүчтэй, зангарагтай байх учиртай. Харин өнөөгийн монгол урлаг тусгаар тогтносон байдлаа алдаад удлаа. Хүн юунаас урлагийн гайхамшиг, сэтгэлийн таашаалыг авдаг вэ. Мэргэжлийн урлаг үнэгүйдэж, хэдэн театр, төв нь хошин урлагийн тоглолтын хуваариар дүүрчихсэн. Гэтэл жинхэнэ мэргэж­лийн урлагийг хүмүүст түгээж, соён гэгээрүүлж яваа хэдхэн урлагийн байгууллага нь түрээснээсээ дээш гарахгүй байгаа нь өнөөгийн урлагийн жинхэнэ дүр төрх. Нийгэмд хөлөө олсон, хувийн хэвшлийн продакшнуудыг мэ­ргэжлийн байгууллагатай, тэдний орлоготой жиших нь утгагүй. Гэвч өнөөдөр үүнийг ялгаж мэддэггүй үзэгч битгий хэл төрд суусан түшээд ч байна.

2017/12/05
ХЯТАДЫН ТАЛ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ...

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

2017/12/05
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

2017/12/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017/12/04
УРГАМЛЫН ТОСЫГ ДАХИН ХАЛААХАД ХОРТ БОДИС ҮҮСДЭГ

Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ

2017/12/04
ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ ДАХИН ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцээд анхан шат болон нийслэлийн давж заалдах хоёр шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, улмаар хэргийг анхан шатанд буцаасан. Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараа иргэн

2017/12/04
АТГ-аас “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ...

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлээд байгаа билээ. Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид цөөнгүй байгаа юм. Мөн тус байгууллагаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр “Парадайз”-ын буюу “Диваажингийн баримт”-д нэрс нь багтсан хүмүүсийг ээлж дараатайгаар зарлаж эхэлсэн. Тус баримтад ч цөөнгүй монголчууд байгаагаас “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван зэрэг 10 гаруй хүний нэр тодроод буй.

2017/12/04
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХАБЭА-Н ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ...

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Сургалтад Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга

2017/12/04
“Спирт бал бурам”-ын хувьчлал гэх луйварт Ц.Элбэгдорж ямар ...

Саяхан Ц.Элбэгдоржийн өөр нэг луйврын хэргийг “Хөх толбо” сонин дэлгэв. “Авилгын жинхэнэ Загалмайлсан эцэг нь хэн бэ?” гэсэн гарчигтай тэрхүү ярилцлагад дурьдсанаар бол Зүүнхараагийн Спирт бал бурмын комбинатыг "хувьчлал" нэрээр Оджаргалын “Эм Си Эс” ХХК-д ямар ч өрсөлдөгчгүйгээр, бүр тодруулбал зүгээр луйвардаж авах ажлыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үедээ гардан зохион байгуулж, ёстой хамгийн гаршсан луйварчны чадвараа харуулсан байгаа юм

2017/12/04
Шинэ жилээр дөрөв хоног амарна

Шинэ жилээр дөрөв хоног амарна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож бүх нийтээр амардаг. Тэгвэл тус өдөр Баасан гарагт таарч байгаа юм байна. 

2017/12/04
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХУУЛИУДЫН ДАВХАРДЛЫГ АРИЛГАНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.

2017/12/04
Карт уншигч төхөөрөмжөөр ₮170 саяын хууль бус гүйлгээ хийсэн ...

Карт уншигч төхөөрөмжөөр ₮170 саяын хууль бус гүйлгээ хийсэн этгээдүүдийг баривчилжээ

2017/12/04
Хүүхдэд гар утас, агаарын бохирдол гэсэн хоёр аюул тулгарч байна

Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөн энэ оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр УНТЭ-ийн хурлын танхимд болж өнгөрлөө. Улс орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хариуцан ажиллаж буй сургууль, цэцэрлэгийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах, анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох үүднээс манай улсад анх удаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачлан, амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндэд анхааръя” уриан дор тулгамдаж буй асуудлаа ярихаасаа илүү гарц, шийдэл, шинэлэг мэдээллээ хуваалцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд сар бүрийн 2-ны өдөр сургууль, цэцэрлэгийн эмч нар онлайнаар хоорондоо холбогдож мэдээллээ

2017/12/04
Элэгний өвчнийг эмчлэх ардын эмчилгээ

Сүүтэй луувангийн шүүсийг нэг сарын турш тасралтгүй ууж чадвал өвчин алга болно Элэгний үрэвслийг эмчилдэг орос ардын уламжлалт хэрэгсэл нь эрдэнэ шишийн сэмэрдэс, цуулдас юм. Эрдэнэ шишийн навчийг нь авч хаяад, үрийг нь гаргахад маш олон сэмэрдэс цуулдас ил гарч ирдэг. Тэгвэл энэхүү цуулдсыг авч цай шиг чанаад уух хэрэгтэй. Ийм эмчилгээ нь заримдаа хагас жил ч үргэлжилж болно. Эрдэнэ шишийн цуулдсаар бэлтгэсэн цай уухад гэдэсний үйл ажиллагаа эрчимжиж, хоол идэх дуршил нэмэгддэг юм. Эмчилгээний үр дүнг сайн байлгая гэвэл эрдэнэ шишийн үр нь сайтар боловсорсон байх хэрэгтэй. Боловсорч амжаагүй эрдэнэ шишийн цуулдасны эмчилгээний чанар тааруу байдаг.

2017/12/04
Монгол орны маань ядуу тарчиг хөрс 70 сая малыг идэш тэжээлээр ...

Цөлжилтийн тухай цөөхөн үгээр хөөрөлдөхүй 12 сарын 5-нд тохиох Дэлхийн хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. • Сүүлийн жилүүдэд эрдэмтэд Монгол орон эрчимтэй цөлжиж байна гэж яриад байдаг боллоо. Бүр нутаг дэвсгэрийн 80 хүртэл хувь нь цөлжчихлөө гэх юм.  Ер нь цөл, цөлжилт гэж юу юм бэ?

2017/12/04
Ц.Баярцогтыг 150 орчим сая төгрөгөөр торгохоор болов

Замын цагдаагийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь өөдөөс нь салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтод 150 сая орчим төгрөгийн торгууль ногдууллаа. Учир нь түүнийг Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүстэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүж,  прокуророос  шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна.  

2017/12/04
Эрт захиалбал илүү хямд

Эрхэм та БНСУлсын хоёр дахь том хот Пусан хот руу нисэхээр төлөвлөж байгаа бол суудлын захиалгаа эрт өгч нислэгийн тийзээ эрт аваарай. Учир нь аливаа нислэгийн тийзийг эрт авснаар илүү хямд үнээр авах боломжтой байдаг. Жишээлбэл та МИАТ компанийн Улаанбаатар Пусан чиглэлийн хоёр талын тийзийг ойролцоогоор 1,005,000 төгрөгөөр авах боломжтой юм. Аливаа нислэгийн хямд суудлын тоо хязгаартай байдаг тул та яараарай.

2017/12/04
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХИЛЭГНЭСНИЙ УЧИР

Бадарчин явсан газар балагтай Д.Батсайхан явсан газар гашуудалтай байна. 17 хүн Отгонтэнгэрт авирч байгаад эндсэн явдал саяхан. Онцгой байдлынхан өмнө хэзээ ч тохиолдоогүй ослын гашуун нөхцөлд өдөр, шөнөгүй улсын хөрөнгөөр эрэл хайгуул болж, ах дүү амраг садан ар гэрийнхэн нь хар нулимсандаа хутгалдаж байхад Завханы Засаг дарга Д.Батсайхан харин “Отгон тэнгэр хайрхан бол Монголын бурхан. Хүн гэрийнхээ бурханы дээр гишгэдэггүй биз дээ. Гэтэл уулчид Отгонтэнгэрийн зулайд гишгэлж осолдлоо.

2017/12/04
Малчид малын тэжээлийг мал, махаар солих болон ноос, арьс ширний ...

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан "Шуурхай штаб" Булган, Өвөрхангай аймагт ажиллаж байна.   Өвөрхангай аймаг нийт 28446 малчинтай, 2017 оны урьдчилсан дүнгээр нийт 5548,3 мянган мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 58.1 хувьтай бэлтгэсэн байна. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор аймгуудад нийт 4.5 тэрбум төгрөг олгосон. Үүнээс Өвөрхангай аймагт мал болон сумын тоонд харьцуулан 423.4 сая төгрөг олгосон юм.

2017/12/04
”КИМ БАБ ЧОН ГҮГ” рестораны хоолноос амьд жоом гарчээ

”КИМ БАБ ЧОН ГҮГ” рестораны хоолноос амьд жоом гарчээ