Нийгэм
2017/12/04
Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан

Үнэмлэхүй ялсан МАН-ын энэ дөрвөн жилд АН-ын засаглалтай ганц аймаг бол Завхан. Төрийн банкны гэгддэг Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилон эрхэлсэн ажилаа ундуй сундуй орхиод арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан.

2017/12/01
Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа…

Өнөөдөр таксинд сууж яваад хоёр танихгүй охины яриаг санаандгүй сонслоо. “Аав байнга архи уух юм ядаргаатай, одоо бүр хамт байхаас ичиж байна” гэж ярих охины үгийг сонсоод түүнд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрсөн юм! Мөн ийм нэгэн бодол орж ирэв. Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг аав гэдэг хүн хүн болгонд ижил төрөхгүй, гэхдээ аав гэдэг хүн архичин байна уу, албан тушаалтан босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд байх сүр бараа нь л бидэнд эрдэм, эсвэл алдаа оноог дэнслэх гол утга учир нь болох юм болов уу гэж бодох юм. Би уг нь тэр хүнийг аавдаа хайргүй гэж бодохгүй байна

2017/12/01
УУХҮ-ИЙН САЙД ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН УДИРДЛАГАТАЙ ...

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр/2017.11.30/ үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагатай уулзалт хийлээ. Мөн тус уулзалтад яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх, сайдын орон тооны бус зөвлөх Р.Батгэрэл нар оролцсон юм. Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Паркуудын үйл ажиллагаа эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байгаа нь манай улсын эдийн засгийн хүндрэл болон гадна, дотны хөрөнгө оруулагчдын идэвхи буурсантай

2017/12/01
Д.СУМЪЯАБАЗАР: АВТО БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХЭД ...

Уул уурхайн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа. -Засгийн газрын хуралдаанаар нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юу болсон бэ? -Энэ удаагийн хуралдаанаар авто бензинтэй холбоотой онцгой албан татварыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж, тодорхой хугацаанд тэднийг нөөцөө хангах үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гараагүй. Дараагийн Засгийн газрын хуралдаанаар авто бензинтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. -Тэгэхээр авто бензины онцгой албан татвар нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

2017/12/01
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага ...

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

2017/12/01
ДУРСАГДАХ САЙХАН ОЛОЛТ, ДУРСАМЖААР ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД МИНЬ БАЙГАЛЬ ...

Байгаль орчны салбар бие даасан яамтай болсны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Төв аймгийн Ойн байгууллагад дарга, ерөнхий инженерийн ажлыг 40 гаруй жил хийсэн, аймгийн Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга А.Доржсүрэн гуай ойгоо угтаж, хуваалцсан дурсамжийг хүргэж байна. 1988-оноос өмнө байгаль хамгаалах төрийн байгууллага нь орон нутагт ойн аж ахуйн байгууллага л байлаа шүү дээ. Ойн ангийн баяглийг хамгаалах, байгалийн алив зөрчилийн эсрэг тэмцэж, хяналт тавих, шийдвэрлэх ажлыг ойн аж ахуйн инженер техникийн ажилтнууд л гүйцэтгэж, нуруун дээрээ үүрч явсан. Ойн байгууллага ойжуулагч ажилчинаасаа яамны сайд хүртэлх бүгд мэргэжлийн мэргэшсэн хүмүүс, дээд шатандаахамгийн шалгарсан мэргэжилтнүүд нь ажилладаг байлаа. Тэр үед ойн хуулийн зөрчил бага, түймэр гарсанч хөнөөл нь бага, ойн хортоны хөнөөл бараг гардаггүй байжээ. Энэ бол ойтой зөв технологиор харицаж ашигладаг байсантай ч холбоотой байсан байж болох юмаа.

2017/12/01
УИХ-ын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг ...

Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ хандаж үг хэллээ.

2017/12/01
Т.Серикжан эмнэлгийн даргын эрх мэдлээр “тэрбумтан" болов уу

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан үүрэг гүйцэтгэдэг Т.Серикжан ахмад ажилтнаа хурдан тэтгэвэрт гарахыг шаардаж, шинээр ажилд орох хүсэлтэй бол 5-10 сая төгрөг бэлнээр авчирч өөрт нь тушаах хэрэгтэй хэмээн шаарддаг талаар нутгийн иргэд мэдээлэл  ирүүлжээ. Тодруулбал , Т.Серикжан нь 2016 оны аравдугаар сард аймгийнхаа Эрүүл мэндийн газраас томилогдон ирсэн цагаасаа гэнэт их хэмжээгээр хөрөнгөжиж эхэлсэн гэнэ. Тус эмнэлэг орон тооны 320 ажилчинтай байх ёстой ч 2017 онд энэ тоо эрс нэмэгдэж, 430-д хүрсэн.  Учир нь тэрээр авлига авч, хүн ажилд оруулахаас гадна нас жаахан хэвийсэн эмч, ажилчдыг тэтгэвэрт хурдан гарахыг шаарддаг болсон гэнэ.

2017/12/01
Ёкозүна Харумафүжиг Сүмо бөхийн холбоо шийтгэхгүй

Японы сүмо бөхийн холбоо өчигдөр Токио хотноо хуралдлаа. Тус хуралдаан өндөрлөсөний дараа хэвлэлийн хурал хийж "Сүмо бөхийн холбооноос ёкозүна Харүмафүжид ямар нэгэн шийтгэл оноохгүй" гэж мэдэгдсэн байна.

2017/12/01
Ц.Нямдорж : Хавтаст хэргээс 15000 орчим хуудсыг нууцын ...

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Салбарын сайдын хэлснээр С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой 15,000 орчим хуудас бүхий хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.  Уг хавтаст хэргийн материалаас захиалагчтай холбоотой 74 хуудсыг нууц хэвээр үлдээжээ.

2017/12/01
Мах экспортлохын тулд “импортлогч улсаас итгэмжлэл “ авсаны ...

Манай улс 2017 оны 11 нэгдүгээр сарын байдлаар  ОХУ-д 480 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 19800 тн адууны мах, Иран, Катар улсад 1200 тн хонь, ямааны мах нийт 21,5 мян.тн мах экспортлон 108 тэр бум төгрөгийн орлого олжээ.  Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо хэмжээ 5 дахин нэмэгдсэн. Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний хувьд 1880 кг-ийг экспортлоод байна.

2017/12/01
Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын ...

2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.

2017/12/01
Төрийн Эрдэнэс Тавантолгойн хямд нүүрсний бизнесээс Хятадын ...

Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани сайн чанарын коксжих нүүрсийг хэт хямд үнээр, түүхийгээр нь зардаг гэх шүүмжлэл байнга явдаг ч дорвитой арга хэмжээ авсан зүйлгүй өнөө хүрсэн билээ. Нүүрсийг 27 ам.доллараар зарж байснаа бодвол үнээ бага зэрэг нэмсэн ч зүүн Цанхийн нүүрсийг дахин 10 орчим жил Чалкод маш бага үнээр нийлүүлэх гэрээ үргэлжилсээр байгаа. Хамгийн гол нь энэхүү маш хямд үнээр зарж буй нүүрсийг Винсвэй холдинг гэх мэт Хятадын зууч компаниуд цааш дамлан зарж, их хэмжээний ашиг олдог. Винсвэй кокинг көүл компанийн ТУЗ-ийн дарга Ванг Сингчун саяхан Форбес сэтгүүлийн, долларын тэрбумтнуудын жагсаалтанд шинээр нэмэгдсэн нь энэхүү шахааны бизнесийн бүр ч том нотолгоо болж өглөө. 

2017/12/01
Хакухо: "Харумафүжи аварга дарсны шил барьж байсан ч цохиогүй, ...

Өнөөдөр Хакухо аварга тайлбар өгөхдөө "Харумафүжи аварга дарсны шил барьж байсан ч цохиогүй, үнсний саваар ч цохиогүй караокены удирдлагаар хэдэн удаа цохисон боловч болиулсан. Тухайн өдөр караокед аваргууд Таканоивад зөвлөмж өгч байхад тэрээр гар утсаа оролдож, үл тоосон байдал үзүүлж байсан учир Харумафүжи уурлан, “Хурдан уучлал гуй...” гэж хэлэхэд Таканоива уучлал эрээгүй. Хэрэв тэр үед уучлал эрсэн бол ийм асуудал болохгүй байсан" гэж ярьсан байна.

2017/12/01
АВИР НЬ ХЭТЭРСЭН “АРЕВА” ГРУПП

Францын “Арева” компани ураны хайгуул олборлолт хийж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж төрийн хамгаалалтад байдаг мал сүрэг болон байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар багагүй хугацаа өнгөрч байна.  Хоёр жилийн өмнө буюу 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа “Кожеговь

2017/12/01
Ш.Баатар: Богдын Хүрээний уран Дармаа

Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны үнэн дүр хаа нэгэнтээ, түүний цаана нуугдан хоцрох мэт санагдана. Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын өлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бүтээсэн бурхадаас Даригангын мөнгөн эдлэл хүртэлх туулсан замаар мөшгөж, түүхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нүдний ур, гарын ур гурав өв тэгш нийлсэн цагт уран хүний биеийг олж төрдөг гам ёс байдаг талаарx өвгөдийн яриа тодхон санагдана. Халхын өндөрлөгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын үр болж заяaсан уран Монгол хүний тухай дуулснаа өгүүлье. 

2017/12/01
“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, ...

“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо

2017/12/01
Н.Золжаргалын хувийн хөрөнгийн эх үүсвэр ойлгомжгүй гэж үзжээ

Монголбанкны экс ерөнхийлөгч Н.Золжаргалыг арваннэгдүгээр сарын 29-ны лхагва гаригт АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Н.Золжаргалыг нэг жил гаруйн өмнө АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сард хэвлэлээр гарч байсан билээ. АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн “Монголбанктай холбоотой хэрэгтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авч байгаа” хэмээн есдүгээр сарын 25-нд хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм.

2017/12/01
Дэлхийн хошой аварга С.Батцэцэг Дэлхийн цомын тэмцээнд жин өгсөн ...

ОХУ-ын Чувашийн БНУ-ын Чебоксар хотноо маргааш эхлэх Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Дэлхийн аварга П.Орхон болон ОУХМ Э.Сумъяа зэрэг олон шилдэг бөхчүүд очжээ. ОХУ-ын МАТЧ тв-ын сурвалжлагч нар Япон болон Монголын шигшээ багийг ГОЛ өрсөлдөгч багууд хэмээн онцолж байна.Тойргийн барилдаан манай цагаар 15 цагт. Манайхан эхлээд Украйнтай, дараа нь Азербайжантай, сүүлд нь БНХАУ-ын багтай барилдана.

2017/12/01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг тулаанд орохыг уриалав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд СХД-ийн 7-р хороо Баянхошуу орчимд агаарын бохирдол ямар хэмжээнд хүрч байгаатай өчигдөр орой биечлэн танилцлаа. Энэ үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их байгааг онцлон, утаа хүн амын

2017/12/01
ЗТХ-ИЙН ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОУДБ-ЫН ...

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож байна

2017/12/01
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ

Ерөнхий хандлага: Амжилт бүтээлээр дүүрэн сар. Азын тэнгэр таныг ивээж, санасан бүхэн саадгүй бүтнэ.   Ажил мэргэжил: Шинэ оны босгон дээр хониныхны эрэлт ихэсч, захиалганд дарагдана. Өөрөөр хэлбэл, тэд толгой өндийх ч зав зайгүй ажиллана. Харин таныг хөөргөж өөрийн зорилгод ашиглахыг завдсан нэгэн таарах тул анхаарагтун.

2017/11/30
Б.Батзориг: Импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас ...

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр боллоо. Чуулганы хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэж, чуулганы эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

2017/11/30
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад тайлбар өгч ...

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр орой АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.

2017/11/30
“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн эмчилгээний 2 дахь ...

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлсэн. Төслийн эхлэл болох үзлэг, эмчилгээний эхний кабинетийг Толгойт бүсийн хүүхдүүдэд зориулж 65-р сургуульд байгуулсан.

2017/11/30
Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр өглөө 07:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн ноцтой осол гарав. Тодруулбал, Нарны гүүр өгсөж байх явцад нэгдүгээр машин техникийн саатлын улмаас унтарснаар араас нь хөдөлгөөнд оролцож байсан машин ирж мөргөсөн нь олон машин мөргөлдөх шалтгаан болжээ. Унтарсан машины араас нийтдээ долоон машин дараалан мөргөлдсөн аж

2017/11/30
“Абсолют” дэлгүүр нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хаалт ...

Монголчууд “Хойноос ирээд хот манайх” гэдэг үгээр даварсан нэгний үйлдлийг илэрхийлдэг уламжлалтай. Тэгвэл ингэж хэлж болох үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хорооллын орчимд амьдардаг иргэдэд тохиожээ.

2017/11/30
УУХҮ-ийн сайд Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх чадамжийг ...

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 11-нд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээвэрлэдэг жолооч нар болон уурхайн компанийн төлөөлөлтэй уулзсан билээ. Энэ үеэрээ салбарын сайд хилийн боомтод үүсээд буй хүнд даацын автомашинуудын 100 км хүрээд байсан урт дарааллын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээ амласан юм.

2017/11/30
НУУРУУДЫГ ХАМГААЛАХ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

БОАЖЯ-наас Хөвсгөл аймаг орчмын нуурууд ямар шалтгааны улмаас ширгэж байгааг тогтоох судалгааны ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Уг ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн Цойцон, Дархадын хотгорын жижиг нуурууд болон Дөрөө зэрэг нуурын орчимд экосистемийн судалгаа хийсэн тухай ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тэд байгалийн элементүүдийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж, нууруудын ширгэсэн, ширгэж байгаа шалтгааныг тогтоосон байна.

2017/11/30
Ж.Дэлгэрсайхан: Улсын төсвийн тоо болгоны ард бодлого байх ёстой

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. -Ирэх оны улсын төсвийг халамжид илүү анхаарсан гэх шүүмжлэл байна. Таны бодлоор 2018 оны улсын төсөв ямар болсон гэж бодож байна вэ? -Ирэх оны төсвийг ярихаасаа өмнө Монгол Улсын төсвийн эрхзүйн орчин, төсвийг өнөөг хүртэл баталж ирсэн практик ямар байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Бидний хувьд төсвийн эрхзүйн орчныг 2010 оноос хойш сайжруулахын тулд Төсвийн, Төсвийн тогтвортой байдлын, Төрийн удирдлагын тухай хууль гэх мэтийг санаачилж, эрхзүйн шинэчлэлийг харьцангуй боломжийн хийж чадсан. Эдгээр хуулинд төсвийг хэрхэн яаж