Нийгэм
2017/12/01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг тулаанд орохыг уриалав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд СХД-ийн 7-р хороо Баянхошуу орчимд агаарын бохирдол ямар хэмжээнд хүрч байгаатай өчигдөр орой биечлэн танилцлаа. Энэ үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их байгааг онцлон, утаа хүн амын

2017/12/01
ЗТХ-ИЙН ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОУДБ-ЫН ...

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож байна

2017/12/01
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ

Ерөнхий хандлага: Амжилт бүтээлээр дүүрэн сар. Азын тэнгэр таныг ивээж, санасан бүхэн саадгүй бүтнэ.   Ажил мэргэжил: Шинэ оны босгон дээр хониныхны эрэлт ихэсч, захиалганд дарагдана. Өөрөөр хэлбэл, тэд толгой өндийх ч зав зайгүй ажиллана. Харин таныг хөөргөж өөрийн зорилгод ашиглахыг завдсан нэгэн таарах тул анхаарагтун.

2017/11/30
Б.Батзориг: Импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас ...

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр боллоо. Чуулганы хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэж, чуулганы эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

2017/11/30
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад тайлбар өгч ...

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр орой АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.

2017/11/30
“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн эмчилгээний 2 дахь ...

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлсэн. Төслийн эхлэл болох үзлэг, эмчилгээний эхний кабинетийг Толгойт бүсийн хүүхдүүдэд зориулж 65-р сургуульд байгуулсан.

2017/11/30
Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр өглөө 07:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн ноцтой осол гарав. Тодруулбал, Нарны гүүр өгсөж байх явцад нэгдүгээр машин техникийн саатлын улмаас унтарснаар араас нь хөдөлгөөнд оролцож байсан машин ирж мөргөсөн нь олон машин мөргөлдөх шалтгаан болжээ. Унтарсан машины араас нийтдээ долоон машин дараалан мөргөлдсөн аж

2017/11/30
“Абсолют” дэлгүүр нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хаалт ...

Монголчууд “Хойноос ирээд хот манайх” гэдэг үгээр даварсан нэгний үйлдлийг илэрхийлдэг уламжлалтай. Тэгвэл ингэж хэлж болох үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хорооллын орчимд амьдардаг иргэдэд тохиожээ.

2017/11/30
УУХҮ-ийн сайд Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх чадамжийг ...

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 11-нд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээвэрлэдэг жолооч нар болон уурхайн компанийн төлөөлөлтэй уулзсан билээ. Энэ үеэрээ салбарын сайд хилийн боомтод үүсээд буй хүнд даацын автомашинуудын 100 км хүрээд байсан урт дарааллын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээ амласан юм.

2017/11/30
НУУРУУДЫГ ХАМГААЛАХ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

БОАЖЯ-наас Хөвсгөл аймаг орчмын нуурууд ямар шалтгааны улмаас ширгэж байгааг тогтоох судалгааны ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Уг ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн Цойцон, Дархадын хотгорын жижиг нуурууд болон Дөрөө зэрэг нуурын орчимд экосистемийн судалгаа хийсэн тухай ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тэд байгалийн элементүүдийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж, нууруудын ширгэсэн, ширгэж байгаа шалтгааныг тогтоосон байна.

2017/11/30
Ж.Дэлгэрсайхан: Улсын төсвийн тоо болгоны ард бодлого байх ёстой

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. -Ирэх оны улсын төсвийг халамжид илүү анхаарсан гэх шүүмжлэл байна. Таны бодлоор 2018 оны улсын төсөв ямар болсон гэж бодож байна вэ? -Ирэх оны төсвийг ярихаасаа өмнө Монгол Улсын төсвийн эрхзүйн орчин, төсвийг өнөөг хүртэл баталж ирсэн практик ямар байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Бидний хувьд төсвийн эрхзүйн орчныг 2010 оноос хойш сайжруулахын тулд Төсвийн, Төсвийн тогтвортой байдлын, Төрийн удирдлагын тухай хууль гэх мэтийг санаачилж, эрхзүйн шинэчлэлийг харьцангуй боломжийн хийж чадсан. Эдгээр хуулинд төсвийг хэрхэн яаж

2017/11/30
Д.ЦЭНДСҮРЭН: МОД ТАРИХ ЧИНЬ ХҮҮХЭД ЭХ БАРЬЖ АВАХТАЙ АДИЛ

БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэ салбартай ажил, амьдралаа холбосон маш олон баялаг бүтээгчид байдаг. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэнг “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа. -Ойн салбарт хэр баргийн хүн ажиллаж чаддаггүй гэдэг. Гэтэл та энэ салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан байх юм. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? -Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Ойн инженерийн ангийн хоёр дахь удаагийн элсэлтэд нь би тэнцэж байсан юм. Аав минь ногоочин хүн байлаа. Багаасаа л эцгийгээ дагаж, газар шорооны ажилтай ноцолдож өссөн болохоор энэ мэргэжлийг би өөрөө дурлаж сонгосон юм.

2017/11/30
"Солиорсон" хэрэглээ

…Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс  ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг. Хэмжээ нь хэтэрсэн шунал тухайн хүний сэтгэхүйг ШУЛАМ болгож, амьдралыг нь ЗОВЛОН болгон хувиргана. Уг нь байна шүү дээ, хүний үндсэн хэрэглээ нь идэх хоол, ѳмсѳх хувцас, амьдрах орон байр, унах унаа тѳдийгээр хязгаарлагддаг. Харин энэ хэрэглээ нь энгийн эсвэл тансаг, үгүй бол хэтэрхий тансаг гэсэн ангиллаас болж ѳѳр хоорондоо зѳрчилдѳнѳ. Хичнээн зѳрчилдлѳѳ гэвч эцэст нь бүгдээрээ л энэ ертѳнцѳѳс буцацгаадаг. Хѳдѳлмѳрлѳж, зовж, шунаж бүтээсэн бүх л эд зүйлс энэ ертѳнцѳд үлдэнэ. Аажимдаа элэгдэж хорогдон, эцэстээ бидэнтэй адил алга болдог материаллаг зүйлс ч бидэнтэй адил мѳнх бус.

2017/11/30
Б.ЖАВХЛАН: ЗАХИРГААДАЛТЫН АРГААР ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛБАЛ БИД ...

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл яригдаж байна. Зарим гишүүдийн зүгээс нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үе нь биш гэж байна л даа. Банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ? -Банкны тухай хууль 1990 онд батлагдан гарсан. Он цагийн хүрдээр тооцвол уг хууль маань 27 нас хүрч байна. Тиймээс хууль цаг үеэ дагаад сайжирч байх ёстой л доо. Банкны тухай хууль өнөөдрийг хүртэл гурван том “зовлон” үзсэн байдаг.

2017/11/30
ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БУЙ Л.БАЙГАЛЬМААГ ЭХ ОРОНД НЬ ...

-Манай улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам хэдийгээр хүнд гэмт хэрэг үйлдэж, харийн шоронд хоригдсон ч Монгол Улсын иргэд заавал эх орондоо ирэх ёстой гэж үзээд энэ асуудлыг тууштай хөөцөлдсөний эцэст ийнхүү шилжүүлэн авчрахаар болжээ- 2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийд гаргасан.

2017/11/30
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргйин цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм

2017/11/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 11 сарын 30, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

2017/11/29
Оросууд Монголын Ким Кардашианаар Б.Баярмааг онцолж азид ...

Америкийн реалити шоунаас төрөн гарсан, өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хүн бол Ким Кардашиан билээ. Тэгвэл ОХУ-ын мэдээллийн сайт asiarussia.ru энэ зун өгзгөөрөө олны дунд алдаршсан “Өгзөг Баярмаа” хэмээх нэр аваад буй Б. Баярмааг Монголын Ким Кардашиан хэмээн бичжээ.

2017/11/29
ОУВС-ийн тэргүүн Сангийн дэд сайд Х.Булгантуяаг үнэлжээ

ОУВС-ийн тэргүүн Сангийн дэд сайд Х.Булгантуяаг үнэлжээ

2017/11/29
Эх хүүхдийн эмнэлгээ эрх мэдэлтнүүдээс нэхье

Ханиад томууны улирал хэдийнэ эхэлж, үр хүүхдэддээ санаа зовнисон, тэднийгээ тэврээд эмчид үзүүлэх оочир дараалалд зогсож буй эцэг эхчүүдийн танил дүр зургийг өнөөдөр аль ч эмнэлгээс ороод харж болохоор байгаа.  Эх хүүхдийн гэх тодотголтой ганц эмнэлэг,  гарын таван хуруунд тоологдох хүүхдийн эмчтэй дүүргийн хэдэн эмнэлэгт зөрөх зайгүй шахам эцэг эхчүүд өвчтэй хүүхдүүдээ эмчид үзүүлэхээр царайчилна. Ийм л дүр зургаар олон жил явж ирэв.

2017/11/29
Хоёр хүний амь нэхүүлсэн Лу.Болд

Ард түмнээс өндөр итгэл хүлээж Төрд тэднийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүндээ сонгогчид бид итгэхгүй яах юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сөрөх тагнуулын алба, АТГ, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан  эрхэмд ч бид түүнээс дутахгүй итгэнэ. Тэр чигээрээ хариуцлага, улсын нууцыг тээж яваа эрхэмдээ итгэхгүй бол алдас болно. Өөр хэнд итгэх юм бэ. Учир юу вэ гэвээс дээр дурдсан хариуцлагатай албан тушаал дамжиж ажилласан тагнуулч

2017/11/29
Залруулга

Манай сайт нь 2017 оны 6 дугаар сард “Тусгаар тогтнолын хувьчлал 3,0 Ипотек хэмээх их бизнес” хэмээх нийтлэлийг бусад эх сурвалжаас авч өөрийн сайтад гаргахдаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлаагүй, редакцийн зүгээс анхаарч үзэлгүй нийтэлсний улмаас “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн нэр хүндэд халдан, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар учруулахуйц, олон нийтэд төөрөгдөл өгөх, ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэндээ хүлцэл өчиж, энэхүү залруулгыг гаргаж байна.

2017/11/29
Pеппэр Eyescool, Эгшиглэн нар “Энэ миний хайр” дууг шинэчлэн дуулжээ

Pеппэр Eyescool, Эгшиглэн нар “Энэ миний хайр” дууг шинэчлэн дуулжээ

2017/11/29
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар ...

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсөв хийх явцдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.  2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор   мянга гаруй иргэн санал өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг нийслэлийн иргэд хүсчээ.

2017/11/29
Өтгөрсөн УТАА, замхарсан АМЛАЛТУУД

Агаарын бохирдол аюул гамшгийн хэмжээнд хүрч утаа монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ халаглал сүүлийн 10  гаруй жил үргэлжилж байгаа ч агаарын бохирдлыг бууруулах дорвитой нэг ч алхам хийсэнгүй. Харин ч агаарын бохирдол бууруулах зориулалттай гэх төсөв, зардал жилээс жилд нэмэгдэж, тэр нь “утаа” болон замхарсаар байна. Тиймээс манай сонин өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн тэргүүн, эрх мэдэлтнүүд агаарын бохирдлыг бууруулна хэмээн юу гэж амласан хийгээд амлалтдаа дулдуйдан хэрхэн хөлжсөн талаарх мздээллийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

2017/11/29
МОНГОЛБАНК “ТӨРЦ” АЛТЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС ӨНДӨР ...

Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасныг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Монголбанкинд тушаагдаж байгаа  алтны  дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч “төрц” алт цөөн хувийг эзэлж иржээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж,  олдсон “төрц” алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхад нь анхаарч байна. Үүний  тулд Монголбанк зөвхөн сорьцолсон алт бус байгалийн өвөрмөц хэлбэр дүрсээр бусад эрдэс

2017/11/29
Журмаа мөрдөөгүй бөхийг Цагаан сараар барилдах эрхийг хасна

Тайлбар: Журам батлагдсан өдрөөс хойш буюу 9 дүгээр сарын 30-нд болсон Эрчим хүчний 90 жилийн ойд зориулсан барилдаанаас 11 дүгээр сарын 26-нд болсон Улс тунхагласны 93 жилийн ойд зориулсан  барилдаан дуустал үндсэн 6 барилдаан, нэмэлт 1 барилдаан болсон байна. Цагаан сар хүртэл үндсэн 4 барилдаан, нэмэлт 2 барилдаан болно. Цагаан сар хүртэлх үндсэн 10 барилдааны 70 хувь буюу 7-д нь, 50 хувь 5-д нь барилдах

2017/11/29
Аудитын дүгнэлтэд бүдэрсэн "АСЕМ"-ийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Манай улсын нэр хүндтэй эдийн засагчид “АСЕМ”-ийн дээд түвшний уулзалт бидэнд хэдий хэмжээний өр үлдээх бол хэмээн мэдээлэл хийж байсан удаатай- Саяхан л бид алдах эрхгүй болж хэмээн “АСЕМ" -ийн дээд хэмжээний уулзалтыг хийж байсан. Тухайн үед тус уулзалтын гол зорилго нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, манай гадаад бодлогын үзэл баримтлал, идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагаа нэмэгдэнэ.

2017/11/29
С.Молор-Эрдэнэ: СУИС төгссөн залуус хоцрогджээ

Өнгөрсөн бүтэн сайны 14 цагаас "Урлагийн үр шим" нэртэй лекц уншлаа. Соёлын төв өргөөний Уран зургийн галерэйд зориуд зохион байгуулсаны зорилго гэвэл лекцийн дараа Монголын уран зураг нэртэй бүтээлүүдэд тайлбар хийж үнэхээр урлагийн салбарт хамаарах уу гэсэн асуултанд хариулсан. Уран зураг тайлбарлаж ярилцсаар бараг 18 цаг хүргэж гарч ирэхэд харанхуй болсон байлаа.

2017/11/29
ЭРЭЭНИЙ ЦАГДААГИЙН ГАЗРААС Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ХИЛЭЭР НЭВТРЭЭГҮЙ ...

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн сарын 26-27-нд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа