Уул уурхай
2017/11/28
Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж нутаг орон нь сүйдээгүй нэг ч аймгийг Монголын тал нутгаас хайгаад олохгүй болов уу. Нүүрс ухсан газар, нүдийг нь ухаад авсан хохмой толгой шиг харагддаг бол алт ухсан газар алаг гэдсийг нь хүй татсан үнээ лугаа харагддаг гэж манай эрдэмтэд ёжилсон байдаг. Энэ яасан үнэн хэлсэн үг вэ гэж уул уурхай олборлолтоор сүйдсэн газруудаар явж байхад бодогдоно. 2000 оны тэртээгээс ажил, орлогогүй болсон 2000-аад хүн хүрз жоотуугаа барин алт руу хошуурцгааж эхэлсэн.