Дэлхий дахинд
2017/11/28
Харумафүжид “хатуу хариуцлага” тооцох зөвлөмжийг Ёкозунагийн ...

Японы Сүмогийн Холбоонд чиглэл, зөвлөмж өгдөг Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, доод зиндааны бөхийг зодож бэртээсэн Харумафүжид “онцгой хатуу хариуцлага” тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна. “Сүмод үлэмж хэмжээний хохирол учруулж, үзэгч дэмжигчдийн урмыг хугалсан гэж дүгнэлээ” хэмээн тус зөвлөлийн дарга Масато Китамура сэтгүүлчдэд ярьжээ. Энэ тохиолдолд Харумафүжид оноох шийтгэл нь зодог тайлуулах, тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэг байх гэнэ.

2017/11/24
ХОЙД СОЛОНГОС БИДЭНД ХЭР ХАМААРАЛТАЙ ВЭ

Умард Солонгосын удирдагч Ким III хэмээх гуч гаруй насны залуу дэлхий дээр үеийнхэндээ хамгийн нөлөө бүхий удирдагч байж магадгүй юм. “Тэр хойд солонгост 33 настай залуу цөмийн бөмбөг бүтээлгэж тив алгасан пуужин харваж байна. Гэтэл чи гэртээ хэвтэж, эцэг эхээрээ тэжээлгэж байна” гэсэн зүйрлэлийг нийгмийн сүлжээнд түгээгээгүй, уншаагүй 80-д оныхан монголд цөөн. Нөлөө бүхий энэ “бацааны” удирдсан улс дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг талцуулж, америкийн ерөнхийлөгчийн өдөр тутам хэлэх үгний цэсэнд тогтмол байрлах болсоны шалтгаан нь юу. Ер нь БНАСАУ хэмээх энэ улс монголтой хэр харилцаатай вэ. Цаашдын өрнөл сайн муугаар бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гээд сонирхолтой асуултууд бодлого тодоройлогчид, судлаачдаас хариултаа нэхэж буй.

2017/11/23
АНУ vs ОХУ: Гадаадын агентын асуудлаар сөргөлдсөн нь

АНУ-ын Хууль зүйн яам Оросын “Russia Today” /RT/ олон улсын телевизийн сувгийг “гадаадын агентуудын” тухай хуулийн дагуу бүртгэх шийдвэр гаргасан даруйд Оросын парламент тэр дор нь хариу алхам хийлээ. 11 дүгээр сарын 15-ны өдөр Оросын парламентын доод танхим болох Төрийн Думын гишүүд “Гадаадын агентууд болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд”-ийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан байна. Энэ асуудлаарх хуулийн төслийг парламентын дэд дарга Петр Толстойгоор ахлуулсан ажлын хэсэг маш богино хугацаанд боловсруулжээ.