Б.НАРАНХҮҮГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЦЭЦЭД ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАВ


УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах хүсэлт Үндсэн хуулийн цэцээс хариултаа хүлээж байна. Хуульч Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцэд Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэл бий эсэхийг тогтоолгохоор хандсан байна.  Хуулиараа Цэц тухайн асуудлаар маргаан үүсгэсэн эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой ажээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэдний хүсэлттэй холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэсэн эсэхээ тэдэнд мэдэгдээгүй байна.

 Тиймээс хуульч  Д.Миеэгомбо өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт дахин хүсэлт гаргажээ.
 

Уг хүсэлтэд "Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,
1. УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.
2. Мөн Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.
Хэрвээ Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: "Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг. Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах..." гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье" гэжээ.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • хэ хэ · [202.179.31.41] · 2018/01/25

    нам гэж хулгайчдын үүр уурхай юм даа


  • З · [202.21.120.68] · 2018/01/24

    450 САЯЫН ХӨӨРӨГ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. МӨНГӨӨР ХАХУУЛЬ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БОЛОХООР МОРЬ ,ЧУЛУУНЫ НЭРЭЭР ӨГЧ АВАЛЦДАГ ЮМ БИШ ҮҮ.


  • Бат · [202.9.42.121] · 2018/01/24

    Шаардлага багаа л бол эргүүлэн татаач дээ ямар хуц ухна тавичихсан биш


  • Иргэн · [66.181.191.201] · 2018/01/24

    Наранхүү, Мурат нараас болж АН УИХ-д бүлэггүй, бөлдөггүй болох нь. Одоо яанаа?!?!


  • Зочин · [66.181.165.36] · 2018/01/24

    одоо тэгээд энэ нөхрийг эргүүлэн татаачдээ юунд боогдоод бгаа юм газрын наймаагаар баяжсан нөхөр шүү дээ ҮХЦ д Сугар гэж бас хулгайч байгаад барьцаалагдаад бгаа юм уу хаашаа юм УИХ д нэг удаа цэвэрлэгээг хийхэд яадаг юм Мурат гэж нэг балай бна шалдан нүцгэн зургаа тавиад балайраад ард түмнээ дормжилсон нөхөр бна


  • лхагва · [202.179.26.226] · 2018/01/24

    цоонхийг барьцаанд оруулах олонхийн дарангуйлал 9 суудалтай энэ мэтээр шvд сугалах маягаар цоорvvлсээр бvлэггvй болгох сорог хvчингvй болгож олонхийн дангаар ноелох бодлого хэрэгжvvлэх тактик юм биздээ


  • хүн · [103.10.21.45] · 2018/01/24

    энэ наранхүү улс оронд юу бүтээсэн хүн бэ ? луйвараар баяжигсадын нэг мөнгөөр юуг ч бүтээж болдогын хар жишээ хариуцлага гэж мэдэхгүй ийм хоосон толгойгоор хууль боловсоруулна гээд олохгүй сууж байгаа улсын их хурал яасанч өрөвдөлтэй юм бэ ? энэ нөхөртэй үнэхээрийн хуйвалдсан бол тэр жанцанд нь хуулийн хариуцлага хүлээлгээд хөөж явуулж болдоггүй юмуу ямар чононд үндсэн хуулиа мануулалтай биш дундговьчуудад сонгуулийн хоорондох амсуулаг хийдэг наранхүү хэрэгтэй юу итгэлтэй хөгжил дэвшилд хүргэх төр хэрэгтэй юу бодох л юм


  • иргэн · [202.179.26.151] · 2018/01/24

    Баян хүн гурван төрд нүүртэй гэдэг байхаа.Цэц нь хүртэл шийдэж чадахгүй байхад шүүх цагдаа бол цаашаа биз дээ