Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болж байна.Засгийн газрын гишүүд АИ-92, АИ-80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр үнэ нэмэгдэхгүй гэж үзжээ.Харин дизель түлш болон АИ-95, АИ-98 бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээхээр болжээ. Мөн хуралдааны үеэр Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Тус 150 га талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно. Мөн тэрээр нефтийн үйлдвэрийн зам болон, эрчим хүчний асуудлыг шийдэж гүйцэтгэх газруудыг яриандаа дурдсан. Үүнд: 20 км урттай төмөр замын ажлыг УБТЗ, Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ гэсэн байна.
У.Хүрэлсүх сайд яриандаа онцлохдоо эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана." гэсэн байна.
Шуурхай.мн