fbpx Оросыг лүд барам болгох үйл явц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
12 минут 40 секунд

Оросыг лүд барам болгох үйл явц

Оросын амбийц, цэргийн өсөн нэмэгдэж буй тэр боломжуудыг хослуулбал

Евразийн хил дээр тогтвортой байдлыг бусниулах магадлалтай.

“Tөвийг сахих” бодлого хэрэгтэй, хэрэгтэй цагт нь гаргаж тавьж, амиа хаацайлах хэрэгтэй гэдэг үзэл бодлоо жишээ баримтаар баяжуулан ярих гэж байна. Манай улстай найрсаг, стратегийн түншлэлийн харилцаатай, бүгдээрээ биднийг дэмждэг, бидний хөрш түнш улс орнууд өвөр хоорондоо дайсагнавал, бүр дордоод дайтвал бид яах ёстой вэ? Жишээ нь АНУ ба ОХУ-ын харилцаа тийм уур амьсгал руу орчихсон яваа.

Үндэстэн дамнасан аюул гэдэг нь хүчирхийлэл өдүүлэгч террорист бүлгүүд

2015 оны үйл явдал. АНУ- ын Штабын дарга нарын хорооны дарга Пентагоны үндэсний цэргийн стратегиа танилцуулахдаа Орос, Иран, Хойд Солонгос, Хятад дөрвийг “ревизионист улс” хэмээн нэрлээд “Лалын улс” бүлэгтэй зэрэгцээд олон улсын аюулгүй байдалд гол заналхийлэл учруулж байна хэмээн сэрэмжүүлж байв. Гэхдээ тэр дөрвийн үйл ажиллагаа нь санаа зовоож байгаагаас бус АНУ ба түүний холбоотнуудад шууд цэргийн аюул учруулаагүй гэж араас нь тодотгожээ. Ревизионист хэмээн нэрлэгдсэн дөрвийн хоёр нь манай хамгийн чухал хөрш түнш хоёр гүрэн, нөгөө хоёр нь найрсаг харилцаат орнууд байх ба АНУ, НАТО, Япон, Өмнөд Солонгос гээд манай гуравдагч хөршүүдэд дайсныг нь Пентагоноос зааж өгсөн нь тэр юмсанж. Ийм нөхцөлд жишээ нь Монгол-Америкийн, Монгол-Америк-Японы зөвлөлдөх уулзалт дээр бид “төвийг сахих минь ээ” гээд сууж байхаас өөр гарц байхгүй мэт. Дэлхий ертөнц дэх хэрэг явдлууд “Чи хэний талд вэ?” хэмээн тулгаж асуух руугаа эрчтэй явж байгааг тэмдэглэчихье.

2017 оны сүүлчээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги хэмээх баримт бичигтээ аюул занал гэдгээ ёозгүй хэрцгий орнууд, “ревизионист” орнууд, олон улсын террорист байгууллагууд гэсэн гурван ангиллаар томъёолжээ. Пентагон үүнийгээ дараах байдлаар тайлбарлажээ. Ревизионист гүрнүүд нь тэдний ашиг сонирхол, үнэт зүйлсэд харш тийм ертөнцийг буй болгохыг хүсэгчид, харин хэрцгий дэглэмүүд нь хөршүүддээ үй олноор хөнөөгч зэвсгээр заналхийлж, чухал бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулагч гэнэ.

Орос, Хятадыг ингэж үзэж дүгнэх хэрнээ түүхийн шоглоом гэлтэй тэдэнтэй “аугаа их түншлэл” (great partnership) тогтоохыг зорино хэмээн Трамп залгуулаад мэдэгджээ. Гэхдээ америкийн үндэсний эрх ашгийг бүрнээ харгалзсан, өрсөлдөөний үндсэн дээр түншлэнэ гэсэн нь бүр ч ойлгомжгүй мэт.

Оросын хувьд тус улсын юу нь аюултай юм бэ гэдэгт цөмийн хүч нөөц нь гэж хариулсан байх юм. Оросын амбийц, цэргийн өсөн нэмэгдэж буй тэр боломжуудыг хослуулбал Евразийн хил дээр тогтвортой байдлыг бусниулах магадлалтай, Оросын зүгээс мөргөлдөөний эрсдэлийн магадлал өссөөр байна гэжээ.

Оросын бас нэг аюул бол олон нийтийн мэдээллийг хэрэгслээр дамжуулан ардчиллыг бусниулж байгаа явдал гэсэн мөрүүд явж байна. Орос бол мэдээллийн зэвсгээр тоглогч, тэр хэрээрээ ардчилсан улс орнуудын хууль дүрмийг үймүүлэгч, тэд (манай дайснууд!) олон нийтийн мэдээллийг хэрэгсэл, улс төрийн үйл явц, санхүүгийн нийгмийн сүлжээ рүү онилж байна, хувь хүмүүсийн талаар мэдээ цуглуулж байна гэх зэмлэл Пентагоны тайлбарт байна.

Орос, Хятад хоёрыг нийлүүлж байгаад тэргүүний зэвсэг бүтээдэг, тэр боломжоо өргөжүүлдэг, тэгэх замаар Америкийн үнэт зүйлс, эрх ашгийг сөргүүлсэн ертөнцийг босгож байна гэж шүүмжилжээ. АНУ-д Иран, БНАСАУ заналхийлдэг боловч эдгээр аюул өдөөн хатгалгыг үл харгалзан бид (Вашингтон) Москва, Бээжинтэй харилцан сонирхсон ашиг сонирхлынхоо төлөө хамтран ажиллана гэсэн үгс бас байна.

Дайснуудын жагсаалтын гуравт буй үндэстэн дамнасан аюул гэдэг нь гэмгүй хүмүүсийн эсрэг үзэн ядалт, хүчирхийлэл өдүүлэгч террорист бүлгүүд юм байна. Бодвол лалын террористуудыг нэрлэсэн хэрэг.

Үндэсний аюулгүй байдлын стратеги гэх АНУ-ын үзэл баримтлал ийнхүү 2015, 2017 онд дараалан гарлаа. Эл баримт бичгийг 3-5 жилд шинэчилж, аюулгүй байдалдаа учрах аюулыг цэгнэж дүгнэлт өгч, хилийн чанадад үндэсний эрх ашгаа хамгаалах аргачлалыг зааж өгөх учиртай. Дараагийн баримт бичиг нь 2020 оны наана ил болох болов уу.

Орос бол мэдээллийн зэвсгээр тоглогч орон

Орос руугаа эргэж оръё. Оросыг АНУ-ын гол аюул (нэг ёсондоо дайсан) гэж үзэх явдал Трампын өнгөн дээр бүр ч ил болох шинжтэй. Украины хэрэг явдал, Крымыг ОХУ-д нэгтгэхээс өмнө бол тэр тухай ярихаа болиод удчихсан, дасаагүй чихэнд сондгой сонсогдохоор байсансан. Бүх хэрэг явдал 2014 оноос эхтэй санж. А

НУ-ын Агаарын цэргийн хүчний сайд Дебора Ли Жеймс Fox News-д ярихдаа Оросыг мөн л гол аюул занал гэж саяхан нэрлээд авсан. Орос бол № 1 аюул занал, түүнд цөмийнзэвсэг байна, сүүлийн жилүүдэд Орос нь бүр ч түрэмгий авирлаж байна, олон төрлийн зэвсэглэл туршлаа, тэгэхээр чинь Вашингтонд, түүний холбоотнууд түгшихгүй өөрөөр яах юм бэ гэж ирээд л тэрбээр ярьсан байв. Ли Жеймс яг ийм агуулгатай мэдэгдлээ 2015 оны зун хийсэн ба Европ дахь америкийн цэргийг бэхжүүлэх, F-16 сөнөөгч нисэх онгоцуудаа Европт байрлуулахыг шавдуулж байв. Шийдэмгий биш байдлаа харуулж ханалаа гэсэн үгс тэрбээр урсгаж байв.

Саяхны мэдэгдэлдээ бүр ч эмзэг асуудал хөндлөө. “Крымыг хууль бусаар эзэлсэн тэр гамшгаас нь Украиныг салгаадах”, “Дорнод хил дээр нь гал зогсоосноо зөрчихөө болиодох”, “энэ их гамшиг зовлонгийн хариуцлагыг зарим талаар Орос хүлээх ёстой шүү” гэж Ли Жеймс шүүмжлээд АНУ-ын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдыг хоёр дахин нэмээдэхвэл Оросын эсрэг зогсоход нь хэрэгтэйгээс гадна Европ, дэлхийн бусад бүс нутагт “Лалын улс” террорист бүлэг, мөн Хойд Солонгосын эсрэг сөрөн зогсоход хэрэгтэй болно, Өмнөд Хятадын тэнгист ч мөргөлдөөний гал дүрэлзүүлэхгүй байж болно хэмээн тэр сайд хэлсэн ажээ.

2017 оны онцлох үйл явдалд заавал бүртгэх болов уу. Юу гэвэл НҮБ-ын Ерөнхий ассамблейн III хороонд 30 улс хамтран зохиогчоор оролцсонОросын эсрэг ноцтой тогтоол өргөн баригдав. Крымын автономит бүгд найрамдал улс, Севастополь хот нь Орост түр эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийн хэсэг тул Оросын оккупацыг буруушааж байна, хүлээн зөвшөөрөхгүй гэж тогтоолд өгүүлжээ. Тогтоолыг НҮБ-ын гишүүн 70 улс дэмжиж, 26 улс эсэргүүцэж, 76 улс түдгэлзсэн санал өгчээ. Тогтоолыг эсэргүүцэгчид дотор Орос, Армен, Белорусс, Болив, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Хятад, Куба, БНАСАУ, Серби, Тажикистан, Узбекистан, ӨАБНУ гэхчлэн байна.

2016 онд мөн ийм тогтоол НҮБ-д өргөн баригдаж байсан. Крымын талаарх ийм тогтоолын төлөө тэгэхэд 70 улс дэмжиж, мөн 26 нь эсэргүүцэж, 77 нь түдгэлзсэн. Хоёр жил дараалан Оросын эсрэг тогтоол батална гэдэг Украины Гадаад хэргийн сайдын хэлснээр хэтдээ Оросын эсрэг шүүхийн ажиллагаа эхлүүлэх урьдчилсан нөхцөл болох аж.

Үгссэн мэт олон улсын арбитраар шүүхүүд дээр Оросыг яллаж эхэллээ. Стокгольмын арбитраар Украины “Нафтогаз”, оросын “Газпром” хоёр хэрүүл үүсгээд Оросоос авсан байгалийн хийн төлбөрийг нь гүйцээж хийлгүйлэхгүйгээр Украины талд шийдвэр гаргасныг нь Петр Порошенко “түүхэн ялалт” болгон тэмдэглэж ч байх шиг.

Трампын өнгөн дээр Обамагийн үеэс ч дор АНУ-Оросынхарилцаа хурцадлаа. Тагнуулын объектууд байсан мэтээр хардаж, зэмлэсээр АНУ дахь Оросын Дипломат төлөөлөгчийн газруудын олон байр байшинг хурааж авлаа.

Оросын эсрэг Олон улсын олимпийн хороог хөдөлгөчихсөн ноцтой үйл явдал эрчээ авч байгаа нь НҮБ дэх дээрх тогтоол, Стокгольмын арбитрын үйл явцтай давхцана. Дэлхийд нэрээ цууриатуулсан Оросын тамирчид, шигшээ баг түүхнээ анх удаа өвлийн олимпоос (2018 он, Пхенчхан) хэрэг дээрээ хасагдлаа. Олон ч тамирчид өрсөлдөх эрхээ үүрд хасууллаа. Өмнө нь хүртсэн медаль болгон допингийн ид шид хэмээн хээв нэг ялладаг болжээ. Сочийн олимпоос хүртсэн медалиудыг нь хүчингүй болгожээ.

Хэрэв 2014 онд Крымыг Орост референдумээр нэгтгэж, Донбассыг салан тусгаарлахад нь Орос оролцоогүй бол энэ бүх тогтоол, санкц, дипломатын халдашгүй дархан байшингаа хураалгах, олимпийн хорооны этгээд шийдвэр гарах ч үгүй, Оросыг хэн ч очиж оролдохгүй өнгөрөх байлаа гэх дүгнэлт гадаадын судлаачид нэгэн зэрэг хийж байх юм.

Сүйрч яваа гүрэн гэж арай ч хэлэхгүй байна

Ингэхэд Орос яг өнөөдөр өрнөдийнхний хувьд хэн бэ? Сүйрч яваа гүрэн гэж арай ч хэлэхгүй байна. АНУ-д аль Рональд Рейганы үеэс 30 гаруй жилийн тэртээгээс ажиллаж эхэлсэн шинжээчдийн багОрост айхтар тодорхойлолт өгчээ. Орост тулгарсан гурван гол асуудал байна: хүн ам зүйн таагүй нөхцөл байдал, Оросын Алс Дорнод дахь хүн амын эрс хорогдол, Орост мусульманчуудын тоо өсөж байгаа явдал хэмээн үзжээ. Энэ гурван бэрхшээлээсээ үүдэн Орос нь мөд хүндхэн байдалд орох бололтой. Орос-Хятадын хилийн тухай өнөөгийн гэрээний үйлчлэх хугацаа 2021 онд дууссаны дараа Хятад нь Орост нутаг дэвсгэрийн өнгөлзлөгөө тулгаж, хариуд нь Орост яаж чадахгүй, Украинтай мөд дайтна, Белоруссын нутаг дэвсгэрийг Орост хүчээр нэгтгэж, Алс Дорнод дахь газар нутгийн алдагдлаа нөхнө.

Гэхдээ Орос нь цагаачид, дүрвэгсэд, мусульманамчууддаа идэгдээд, цаадуул нь орос хэл, соёл, онцлог төрхийг нь үгүй болгоно, нийгмийн асуудал нь хурцдаад Орост ард олны хилэнт эсэргүүцэл дэгдэж эрх баригчид нь өргөн хүрээнд залхаан цээрлүүлэлт хийж таарна хэмээн АНУ дахь шинжээчдийн багийн Илан Берман гэдэг нөхөр Конгресс, Пентагон, ТТГ-таа прогноз бичиж өгсөн байх юм. “Америкт ингээд биччихэж” хэмээн сэрэмжүүлээд Оросын геополитикийн хүрээлэнгийн захирал Валерий Коровин бичсэн нь ч анхаарал татахгүй байхын аргагүй. Оросын хүн амын өсөлтийг тэрбээр бүр ч эмзэглэн бичжээ.

Олхонуд Баярхүү

Бүсгүй хүний энерги алдагдах шалтгаан
Бүсгүй хүний энерги алдагдах шалтгаан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​