fbpx ТОМИЛОЛТЫН ҮЕЭР ЗАДАЛСАН “ЧЕМОДАНЫ ЮМ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 36 секунд

ТОМИЛОЛТЫН ҮЕЭР ЗАДАЛСАН “ЧЕМОДАНЫ ЮМ”

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх “Оюутолгой” компанийн уурхайн талбайд он солигдохын урд өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 31-нд гал гарч, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ хадгалдаг агуулах нь шатсан юм. Галын дөл өөдөө гэж егөөдөх нь хаашаа ч юм бэ.

Юутай ч сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад “Оюутолгой" компанийн үйл ажиллагааны хэсгийн хамт олон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит "Аюулгүй ажиллагааны дээд шагнал”-ыг хэдхэн хоногийн өмнө хүртэж, гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд ирж өөрийн биеэр гардууллаа.

Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийнхээ агуулахыг хамгаалж чадахгүй галын осол гаргасан хамт олон группийнхээ оны дээд шагналыг хүртсэн хэрэг. Шагнал гардуулсан талаараа Жан Себастьян Жак захирал ярихдаа “Манай групп дэлхийн олон оронд 60 гаруй уурхай ажиллуулдаг. Эдгээрээс тавхан жил ажиллаж байгаа “Оюутолгой” компанийн хамт олон энэ шагналын эзэн боллоо.

Энэ амжилтад rap хумьж сууж байгаад хүрдэггүй, маш их хичээл-зүтгэл шаарддаг” гээд “Рио тинто”-гийн бусад уурхайгаас төлөөлөгч ирж, “Оюутолгой”-н аюулгүй арга барил, туршлага, соёлоос суралцах болно” гэжээ.

Дэлхийн том группийн “Аюулгүй ажиллагааны дээд шагнал”-ыг 2017 оны үзүүлэлтээрээ хүртсэн Оюутолгойн хамт олон оны сүүлчийн өдөр агуулахдаа яагаад гал алдсан юм бол. Ер нь ямар шалгууртай шагнал вэ?!

Тухайн оны үйл ажиллагааны үзүүлэлтийг 12 дугаар сарын 25-наар тасалбар болгон дүгнэдэг гэх баталгаатай бус мэдээлэл байна. Тэр хүртэл сайн байсан байх нь. Тэгээд манай монголчууд л болсон хойно шинэ жилийн баярын уур амьсгалдаа автаад тэр өдөр гэнэ алдчихсан бололтой. Тэгсэн ч 2017 оны бусад өдрүүдэд онц сайн байсныг нь харгалзан үзэв үү, өөрийн биеэр ирж гардууллаа. Ер нь энд “гардууллаа" гэж бичих нь зөв үү, “гap цайлгалаа” гэж бичих нь зүй юу?!

“Оюутолгой” компанийг Монголын Засгийн газартай хамтран эзэмшигч “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал бээр Засгийн газрын тэргүүн солигдсоноос хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй анх удаа уулзалт товлон ирсэн юм. Нэг завинд суусан хэр нь үе үе үнэн, худлаа нь нотлогдохгүй гомдол гаргадаг манай төр, засгийн түшмэдтэй үг хэлээ ололцох шаардлага байсгээд босож ирдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд шинэ зүйл биш.

Энэ удаад танхимын нэгэн дэд сайд дээшээ, доошоо гомдол урсгасан ч ийм зүйл тэгтлээ хол яваад байхааргүй гэдгийг хоёр хамтрагч хоёулаа мэдэж байгаа. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн учраас “Рио Тинто" өмнөх ажлаа хийгээд ирээдүйн ашгаа бодоод явж байхад болохгүй юмгүй ч энэ удаад Гүйцэтгэх захирал “чемоданы юм”-тай иржээ.

Нэг нь “Рио Тинто” компанийн Төлөөлөгчийн газар, нөгөө нь “Аюулгүй ажиллагааны дээд шагнал. Монгол дахь үйл ажиллагаа амжилттай явааг үнэлэх, цаашид үйл ажиллагаагаа улам бүр ойртуулахаа нотлох “дипломат” алхам хийлээ гэж болно. Үүнийгээ өөрөө ч тайлбарлаж, “Рио Тинто’ монгол Улстай урт хугацаанд түншлэх сонирхолтой байгаа. Тиймээс Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээлээ. Монгол Улстай хамтран ажиллах төсөл зөвхөн “Оюутолгой"-гоор тогтохгүй.

Мэдээллийн технологийн үйлчилгээг Монголоос авч эхэлсэн. Үүнээс гадна ашиглалт малтмалын хайгуул хийнэ” хэмээн мэдээллээ. Өмнийн говьд гэрэл гялбаж, цаашлаад Монгол Улсад хөгжлийн гэгээ татуулна гэж Оюутолгойн уурхайн ирээдүйд олонх монголчууд найдаж байдаг юм. Ийм найдвар төрж эхэлсэн тэр л үед Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлж байлаа, Хөгжлийн ирээдүй тэнд л байна, хэзээ мөдгүй томоохон хот суурин Ханбогдод сүндэрлэнэ гэх итгэл ч нэгэн зэрэг “мэндэлсэн” юм.

Энэ удаад “Оюутолгой” уурхайнхан хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн агуулахдаа галын осол гаргасан ч гэсэн “Рио Тинто” оны “Аюулгүй ажиллагааны дээд шагнал"-аа өгснийг бодоход тэнд ажил тун амжилттай яваа гэж бид итгэж байна. Харин Төлөөлөгчийн газрын хувьд гэвэл өмнө нь 2005-2006 оны үеэс Улаанбаатарт байсныг, захирлаар нь Мөнхсүх гэх залуу ажиллаж байсныг мэдэх, санах хүмүүс олон байгаа ч энэ удаад “албан ёсоор” нээж байгаагаараа онцлогтой. Юутай ч “Рио Тинто” бидэн дээр томилолтоор ирэхдээ “чемоданы юм”-тай бууж мордоод “гap цайлгаад” явлаа.


Өглөөний сонин
З.Боргилмаа

МОРИН ХУУР 2017 наадмын бүртгэл өнөөдөр дуусна
МОРИН ХУУР 2017 наадмын бүртгэл өнөөдөр дуусна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​