Улстөр / 2018/01/26 / 6

ЭРДЭНЭТИЙН 51 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД БИЙ ЮУ?



 

Өнөөдөр Эрдэнэтийн хувьцаа анхаарал татсан сэдэв байсаар байна. 49 хувийн асуудал 2 жил маргаантай, улс төржсөн байдлаар өрнөж байгаа бол Эрдэнэтийн 51 хувийн асуудал ярианаас гадуур өнгөрөх учиргүй юм. Өнөөдөр Эрдэнэтийн 51 хувь төрд байгаа юу? Байхгүй юу? гэдэг асуултанд хариулт хайж байна....

Эрдэнэтийн 51 хувь төрд байгаа гэвэл бас өрөөсгөл... Жаст" группийн захирал асан Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2009 онд "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 140 сая ам. доллар зээлсэн удаатай. Ингээд Монгол Улсын Засгийн газар өрөнд орж Арбитрын шүүхэд дуудагдах болсон. Энэ маргаан ч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр...

Эрдэнэтийн 51 хувийг Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр хувааж, нэг хэсгийг нь төрийн өмчийн хороо, нөгөө хэсгийг нь сангийн яамд харъяалуулсан. Ингэснээр нөгөө 51 хувь хоёр болж хуваагдаж. Харин одоо нэгтгэсэн гэх боловч Эрдэнэтийн 51 хувийн ногдол ашиг хаашаа орж байна вэ?

Хуурам ч байсан жинхэнэ байсан ч нэгэнтээ Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад зээл авчихсан. Одоо шүүхийн шатанд яваа энэ үед хэрвээ "Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулж чадахгүй бол Эрдэнэтийн 51 хувиа алдах эрсдэлтэй. Одоо эрх барьж байгаа нам 51 хувийг төрийн мэдэлд байгаа гэх боловч үнэндээ ОУ-ын арбитрийн шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

 

 

 

 



  • ЗОЧИН · [202.9.44.66] · 2018/02/02

    Стандарт банкинд төлөх өр нь Санжийн Баяр, Жастийн Батхүү, Ганзориг, Сугар нарын үгсэн хуйвалдаж хийсэн ажил учраас энэ хүмүүсийг олон улсын чанартай заллингийн хэрэг учираас ОУ-ын шүүхэд өгч төлбөрийг Монголын ЗГ-аас бус эдгээр хүмүүсийн хөрөнгийг хураан авч төлүүлэх нь зүйтэй шүү.


  • Зочин · [202.72.245.206] · 2018/01/28

    төрийн өмчөөр тоглох юм даа, мөн хуучин машинаа төк шахсан ч гэх шиг


  • Зочин · [202.9.42.52] · 2018/01/28

    ezen ni odohoi yumaa hiideed yada o aiaasai


  • erdenet · [66.181.176.160] · 2018/01/28

    51% zuun huvi turiin medeld baigaa. zarim ni hudlaa medeelelel tsatsaj irgediig zoriud tuurugduulj bna


  • баагий · [202.179.26.120] · 2018/01/27

    Уул уурхайн үйлдвэрлэл яаж цаг нартай уралдаж, оногдсон үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө уурхайчид яаж хөдөлмөрлөдөгийг мэдэхгүй байж УУХҮЯ, ШҮҮХ энэ тэр гай болмооргүй байна.


  • ахмад уурхайчин · [202.9.43.163] · 2018/01/26

    Энэ талаар УУл УУрхайн сайд ард түмэнд мэдээлэл хийх хэрэгтэй. Ийм бүдэг бадаг явдал олон нийтийн итгэлийг сулруулж байгааг эрх биш анхаарвал зохилтой Хүрэлсүхээ.