fbpx Эх орон минь эзгүйрч үлдэх нь ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 7 секунд

Эх орон минь эзгүйрч үлдэх нь ээ

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Балтийн гурван орны нэг Латвийг монголчууд сайн мэднэ. Хүн ам нь хоёр сая арай хүрэхгүй. Харин газар нутгийн хувьд жижигхээн, манай нэг аймгийн хэмжээнд л яригдах байх. Гэхдээ хөгжлийн хувьд биднээс хол илүү л дээ. Социализмын үед ЗХУ-ын элетроникийн чиглэлийн хамгийн том үйлдвэрүүд тэнд л төвлөрдөг байв. 1991 онд ЗХУ- аас салан тусгаарлаж, 2004 онд Европын холбооны гишүүн болсон нь тус улсын шинэ үеийн түүхэнд тодоор бичигдэх цадиг болсон юм. Одоо бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь Монголоос хоёр дахин их буюу 14.7 мянган ам.доллар.

Орчин цагийн даяаршлын интеграцид гүн хамрагдсанаар эдийн засгийн тодорхой амжилтад хүрсэн ч энэ нь тийм ч гайхуулаад байх зүйл биш байсан болохыг латвичууд одоо л ухаарцгааж байх шиг байна.Өнөөдөр энэ улсын ирээдүй маш бүрхэг болжээ. Ард иргэдийнх нь улсаа орхин гадагш чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн нь тэдний санаа зовоох гол асуудал болж хувираад байгаа юм. Өнгөрсөн жил тус улсын эрдэмтэн, судлаачдын гаргасан нэгэн судалгаа олон хүнийг цочролд оруулж байв. Түүнд дурдсанаар жил бүр Латвийн хүн амын нэг хувь нь гадагш гарч байгаа аж. Сүүлийн тавхан жилд хүн амын таван хувь нь аль нэг улс оронд гарсан гэсэн үг. “Энэ чигээрээ байвал 100 жилийн дараа латви үндэстэн устаж үгүй болно” хэмээн уг судалгааны дүгнэлтэд дурдсан байв.

Залуусаа харьд илгээчихээд Вьетнамаас ажилчин авах тухай ярих ч гэж дээ 

Тэгвэл Европын зүүн бөөрөнд байгаа энэ улсын эмгэнэлт хувь заяа өнөөгийн Монголд удахгүй нүүрлэх нь гээд хэлчихвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гадаад харилцааны яамны албан мэдээлэлд дурдсанаар өдгөө Монголын 150 мянга орчим иргэн гадаадын 75 улсад ажиллаж, амьдарч байна. Гэхдээ албан ёсны бүртгэлгүй, хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нэмбэл 300 мянга дөхнө гэж ярилцдаг. Бараг манай хүн амын 10 хувь харь орныг бараадсан гэх энэхүү тоо анхаарал татах ёстой асуудал биш гэж үү. Монголын гурван сая иргэний 67.5 хувь нь 15-69 насныхан байдаг. Үүнээс хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 1.5 сая орчим.

Тэгвэл гадаадад гарсан монгол иргэдийн албан болон албан бус тооноос харахад ид хийж бүтээх насны таван хүн тутмын нэг нь гадагш гараад явчихжээ. Байдал ийм байхад дээрээс нь БНСУ руу визгүй зорчдог болно гэх асуудал босч ирэв. Америкийн виз олгох нөхцөл хөнгөрнө гэж байгаа. Австрали руу гарах улам амархан болсоор. Тэгвэл эсрэгээрээ Монголд амьжиргаа улам доройтож байгаа учраас гаднын аль нэг улс оронд гарч ажил, алба эрхлэх хүсэлтэй хүмүүсийн дараалал Улаанбаатар дахь гадаадын ЭСЯ-дын үүдэнд эцэсгүй үргэлжлэх нөхцөл үүсэх нь байна. Энэ байдлаараа цаашид Монголд үлдэх хүн байна уу, цаана чинь. “Солонгос руу визгүй зорчдог болчихвол хамгийн сүүлчийн монгол хүн нь Чингис хаан олон улсын нисэх буудлынхаа гэрлийг унтраагаад, хаалгыг нь сайн хаагаарай” гэсэн марзан яриа цахим ертөнцөөр хурдтай тархсан нь бага зэрэг хэтрүүлэг л болохоос үнэний хувь тун их.

  • Жил бүр Латвийн хүн амын нэг хувь нь гадагш дүрвэж байна.
  • Харьд ажилласан монголчууд улс орноо хөгжүүлэх төр засгийн ачааг олон жилийн турш нуруун дээрээ үүрч ирсэн.
  • Социализмын үеэс үлдсэн аж үйлдвэрийн мундаг баазтай, том том үйлдвэртэй, хөдөө аж ахуй нь цэгцэрчихсэн маш гоё хөрс суурь бидэнд байлаа. Монгол хүн эх орноо ийнхүү бултаараа орхиж гарах нөхцөл нээлттэй болоод байгаатай зэрэгцээд УИХ-ын дарга маань Вьетнамаас ажиллах хүч авах тухай яриад сууж байдаг нь хувь заяаны тохуурхал мэт. Угаасаа Монгол Улсад Хойд Солонгосоос жил бүр өчнөөн ажилчин ирдэг. Хятадыг бол бүр яриад ч хэрэггүй.

Аль мэдлэг чадвартай, эрүүл чийрэг, сор болсон залуусаа харь орон руу явуулчихаад зөрүүлээд гадаадаас ажилчин авах тухай ярьдаг улс манайхаас өөр бий болов уу. Монголчууд харь оронд очиж ажиллаа гээд муудаагүй ээ. Тэдний ихэнх нь өөрийн гэсэн орон байр, унах машинтай болж, ар гэрээ тэжээж ирсэн нь үнэн. Тэд улс орноо хөгжүүлэх төр засгийн ачааг олон жилийн турш нуруун дээрээ үүрч ирснийг хэн үгүйсгэж чадах гэж. Энэ хүмүүсийн эх орон руугаа илгээсэн мөнгө улсын эдийн засагт маш их дэмжлэг болсонтой хэн ч маргахгүй. Зүй нь улс орон хөгжихийн хэрээр гадагш чиглэсэн энэ цуваа татарч, харь оронд сурч мэдсэн зүйлээ эх орныхоо хөрсөнд суулгадаг. 

Гэвч улс хөгжих нь байтугай өдөр ирэх тусам уруудан доройтсоор байгаа болохоор гадныг зорьж буй иргэдийн цуваа багасах биш, улам нэмэгдэх боллоо. АНУ-д магистраар сурч, Австралид докторын зэрэг хамгаалсан таньдаг ах маань нутагтаа ирээд нэг жил төрийн байгууллагад ажиллаж байгаа билээ. Гэтэл саяхан уулзахад “Намайг дарга нарт сайн долигнохгүй байна гэж дарамтлаад, ажлаа өг гээд байна. Уг нь би өөрийгөө Монголд хэрэгтэй гэж бодсон юм. Хэрэв ийм дарамтад байвал ажиллаж чадахгүй нь. Ажлаасаа гарч, Америк руу буцдаг юм уу” гэчихсэн явж байхтай таарав. Харь оронд мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн шилдэг боловсон хүчнээ бид алгаа тосоод авах ёстой байтал ийм тэнэг шалтгаанаар хөөн зайлуулах гэж байгааг сонсоод хэчнээн харамсав. Иймэрхүү жишээ дэндүү олон байдаг нь бүр ч харамсалтай. Бидэн шиг, биднээс ч хүнд хэцүү зовлон туулсан ард түмэн бий.

Гадагш гараад явсан иргэдийг буруутгах аргагүй

Гэхдээ тэдгээр улсын төр нь манайхнаас илүү ухаантай байсан учраас биднээс богинохон хугацаанд улс орноо босгоод ирсэн юм. Сингапурыг хар л даа. 1970 он гэхэд Монгол Улс хөгжлөөрөө тэдний хажууд бараг л Америк байв. Гэтэл зүгээр нэг тосгон шахуу байсан улс одоо ямар хөгжилтэй болов. Өмнөд Солонгос 1960, 1970-аад онд ямар ядуу улс байлаа даа. Бүх үйлдвэр нь Хойд Солонгосын нутагт үлдчихсэн. Газар тариалан эрхэлсэн хэдэн өрөвдөлтэй нөхөд дайны дараа үлдэж хоцорсон байдаг. Гэсэн ч энэ улс хөгжиж, хөл дээрээ босоход ердөө 25 жил зарцуулжээ.

Харин Монгол Улс ардчиллын замаар 30 шахам жил замнасан ч өөдөлж дэвжсэнгүй, иргэдийн амьдрал улам бүр доройтсоор. Утаандаа угаартаж, өвчиндөө баригдсан, боловсрол, эрүүл мэндийн систем нь нураад уначихсан, авлигад идэгдсэн, экологийн сүйрэлд орчихсон ийм улсад амьдрахыг хэн хүсэх юм бэ. Тиймээс гадагш гараад явчихсан иргэдийг буруутгах аргагүй. Араас нь явах гэж байгаа хүмүүст ч буруу байхгүй. Гагцхүү иргэдээ эх орноосоо дайжихад хүргэсэн төрийн харалган бодлого, ухаангүй, унхиагүй засаг, төрийн чадваргүй түшээд үүнд хамгийн их буруутай.

Европын соёлт нийгэмд хөлөө олж, ажил амьдралаа залгуулж яваа хүмүүс бөөн стресст нэрвэгдсэн, гамшгийн байдалд орсон улсад ирээд ч яах билээ. Уг нь социализмын үеэс үлдсэн аж үйлдвэрийн мундаг баазтай, том том үйлдвэртэй, хөдөө аж ахуй нь цэгцэрчихсэн маш гоё хөрс суурь бидэнд байлаа. Гэвч бодлогогүй явсны балгаар бүх юмаа үрэн таран хийсээр дуусав. Ингээд хүй нэгдлийн үеэсээ дахин хөгжиж эхлэх гэж байгаа мэт учраа олохгүй мунгинаж байна. Уг нь төрийн толгойд байгаа эрхмүүд “Бид ийм үйлдвэр барьчихлаа, ийм бүтээн байгуулалт хийж байна. Та нар минь нутагтаа эргэн ирж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцоорой” гэж уриалах ёстой баймаар.

Гэтэл гадаадад айлчлахаараа тэдэн төгрөгийн зээл авахаар боллоо гэж л ярина. Эсвэл гадаад руу Монголоос ажилчин гаргахаар тохиролцоонд хүрсэн тухайгаа бахархалтай нь аргагүй зарлана. Энэ улсад бүгдийг үгүйрүүлэн хоослохоос өөр бодлого гэж байна уу гэж эрхгүй бодогдохоор. Яагаад улсаа хөгжүүлэх урт хугацааны бодлогыг өнөө хүртэл гаргаж чаддаггүй юм бэ. Даанч харамсмаар. Энэ байдлаараа бол юун 100 жил, арав, хорьхон жилийн дараа л Латвийн эмгэнэлт дүр зургийг бид давтах болох нь ээ! Өнөө маргаашгүй болсон өвгөд эмгэд, өвчин эмгэгт баригдсан азгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудаас өөр хүн энэ Монгол эх оронд минь лав үлдэхгүй болохдог оо!

Г.Баярсайхан

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Харилцагч Танд 100 ам.долларын нууцлалыг танилцуулж байна
Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Харилцагч Танд 100 ам.долларын нууцлалыг танилцуулж байна
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​