Алексей Навальный баривчлагджээ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гол сөрөг хүчин гэгддэг Алексей Навальный Москва хотод зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан шалтгаанаар баривчлагдсан байна.

Алексей Навальный ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг өрсөлдөхийг хуулиар хориглож байгааг эсэргүүцэж, Москва хотын төвд ням гаригт жагсаал зохион байгуулж байгаад баривчлагдсан байна. Түүнийг жагсаалын дундуур баривчилсан ч үдээс хойш сулалсан гэж хэвлэлүүд бичиж байна. Цагдаагийн албан хаагчид Алесксей Навальныйгийн удирддаг "Авилгын эсрэг сан"-г нэгжиж, тус сангийн хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Навальный "Хэрэв иргэд эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол хэзээ ч ардчилсан сонгууль зохион байгуулахгүй. Тиймээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэе" гэж уриалж байлаа. Ням гаригийн жагсаалд 4000 хүн оролцсон байна. Түүнчлэн Москвагаас гадна 120 хотод Навальныйг дэмжсэн жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид "Путин бол хулгайч" гэж хашхирч байлаа.  Орон даяар болсон жагсаалын үеэр 240 гаруй хүн баривчлагдсан байна.

Ирэх 3-р сарын 18ны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан Навальный сонгуулийн үр дүнг хүчингүй болгохын тулд "Цагаан санал" өгөхийг уриалж байна.

С.Сэнгүм


Энэ мэдээ таалагдаж байвал: