fbpx Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 17 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

 "Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна гэж дүгнэж болно. 

2017 онд эдийн засгийн 4 хувийн бодит өсөлт гарлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байж ээ гэдэг нь харагдаж байна. Мүүдиз агентлаг Монголын эдийн засгийг C зэрэглэлээс B зэрэглэл рүү оруулсан. Энэ нь манай эдийн засаг сайжирч байгаагийн нотолгоо. 

2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 19.7 хувиар ашигтай гарсан байна. 

Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. 

2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500  сая ам.долларыг төллөө. 

Зүйрлэж хэлбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй.

Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Дээр нь хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газар бодлого. 

Ингэхийн тулд хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухалбайна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт юм.

Монгол гэдэг айл жилдээ 6 төгрөг олж 8.50 төгрөг зардаг байна. Хоёр төгрөгөө гадаад дотоодын тусламж зээлээр бүрдүүлдэг. Тиймээс төсвийн алдагдлаа багасгана. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана. 

Гадаад, дотоодын өр ширийг дарахад үндэсний үйлдвэрлэгчдийн үүрэг их байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Урд өмнөх Засгийн газруудын сайн сайхан хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлж, алдааг нь засна. 

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг манай Засгийн газар боловсруулж дууслаа. Бид энэ талаар та бүхэнд дахин мэдээлэл хийнэ.

Монгол хүн эх орондоо айх аюулгүй, гэдэс цатгалан, сэтгэл амар амьдрах ёстой. Үүний төлөө Монголын төр засаг ажиллах ёстой. 

ОДОО БИД ТАВАН ТОЛГОЙГОО АШИГЛАХ ЦАГ БОЛСОН

Эрүүл биетэй, саруул ухаантай, ажилтай, орлоготой, ирээдүйтэй итгэлтэй Монгол хүн эх орондоо амьдрах ёстой. Үүнийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. 

Ингэхийн тулд ард иргэдээ эрүүл хүнс, гэр орноор хангах, боловсрол эзэмшүүлэх, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.

Монгол Улс хөгжлийн замд явахдаа хос эдийн засагтай болох ёстой. Үүний нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуй юм.

Нефтийн хангамжийг сайжруулахын тулд бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулна. 

20 жил ярьсан энэ ажлыг эхлүүлэх Засгийн газар бол энэ засгийн газар. 

Монгол Улс жилдээ 1.1 сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 98 хувийг ОХУ-аас, 2 хувийн БНСУ болон БНХАУ-аас авдаг. 

Бид тусгаар тогтносон улс. 

Хүнс, эрчим хүч, нефтиэ дотооддоо хангах ажлыг бид хийнэ.

Таван толгойг бид цогцоор нь авч үзэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар яамны сайд бэлтгэж байгаа. УИХ дээр эцсийн байдлаар шийдэгдэнэ. 

Одоо бид Таван толгойгоо ашиглах цаг болсон. Олон жил ярьлаа.

2019 оны 4 дүгээр сараас эхлээд Улаанбаатар хот руу ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Хууль гаргана. Батлагдана гэж би бодож байна. 

Жилийн өмнө хэллээ. Ард иргэд, ААН-үүд минь бэлтгэлээ сайн хангаарай. Ингэж чадвал Улаанбаатарын утаа дор хаяж 50 хувь багасна. 

Эхний ээлжинд нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна. 

Хоёрдугаарт эрчим хүч, цахилгаан, гаазаар хангана.

Гуравдугаарт хамгийн гол арга орон сууцжуулна".

Ерөнхийлөгчийн эхнэр Ц.Энхтуяа ИЗНН-ыг удирдана
Ерөнхийлөгчийн эхнэр Ц.Энхтуяа ИЗНН-ыг удирдана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​