fbpx Бөхийн өргөөг “бут авсан” Л.Болдбаатарын тоглолтоос...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 42 секунд

Бөхийн өргөөг “бут авсан” Л.Болдбаатарын тоглолтоос...

Нийтийн дууны урлагт жин дарж, ард түмнийхээ хайр, хүндэтгэл дунд 20 гаруй жил дуулж, хийсэн уран бүтээл бүхнээ хит болгосон МУГЖ, дуучин Лосолын Болдбаатарыг танихгүй хүн ховор биз ээ. Эрхэм гавьяат сүүлийн арав гаруй жил шинэ оны эхэнд уран бүтээлийн цэнгүүнээ хийдэг уламжлал тогтоогоод буй. Түүний тоглолтыг тэсэн ядан догдлон хүлээдэг хүмүүс олон бөгөөд хоёр өдөр Бөхийн өргөөг ёстой л “нураах” шахдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Эрхэм гавьяатын 14 дэх удаагийн буюу энэ жилийн бие даасан тоглолт нь “Санахын гэгээ” нэртэйгээр өнгөрсөн 23, 24-нд уламжилал ёсоороо Монгол бөхийн өргөөнд эгшиглэсэн. Бөхийн өргөөг пиг дүүргэн эгээтээ л “нураачихаагүй” ёстой л “бут авсан” Л.Болдбаатар гавьяатын тоглолтоос хийсэн фото сурвалжлагаа хүргэж байна.

Л.Болдбаатар гавьяатын тоглолтын тов гарах үеэс эхлээд л бэлтгэл, явцыг нэвт шувт “лайвдан” фэнүүдэд нь хүргэсэн жүжигчин М.Баярмагнай тоглолтын үеэр ёстой л ар, өвөргүй “лайв” хийсэн дээ.

Нэг нутгийн, нэг голын, хар багийн найзууд гэсэн дээ С.Жавхлан төрийн түшээ болсон хэдий ч дотны найзаа хүндэтгэн тоглолт нь хүрэлцэн ирсэн юм. Харин УИХ-ын гишүүн дуулж, хуурдаад яваад байж болохгүй хуультай учир эрхэм гишүүн тайзнаа гаралгүй, тоглолтын ард бүсгүйчүүдтэй селбидсэн шиг ээ, суугаа харагдсан шүү.

Харин "Хамаг монгол төсөл"-ийн ерөнхий зохицуулагч, С.Жавхлан гишүүний зөвлөх Б.Батбаяр гавьяатын ар талыг зохицуулсан бол мөн гишүүний “Сэрсэн тойрог” хэмээх өвөрмөц нэртэй тойргийн ард иргэд бүтэн нэг эгнээг дүүргэн сууж тоглолт үзнэ лээ.

Гавьяатын фэнүүд ёстой нөгөө найман настай балчраас наян настай буурал хүртэл гэдэг шиг нас насны хүмүүс байдаг юм билээ шүү. Түүн дунд таяг тулсан, тэргэнцэртэй хүмүүс хүртэл цаг зав, хүч гарган хүрэлцэн ирсэн байсан нь аргагүй л “арал”-тай, бядтай дуучин гэдгийг илтгэж байлаа.

“Алтай констракшин”-ы захирал, МУТМУ Х.Бат-Эрдэнийн ээж МУГТ Т.Цэрмаа, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр гэргийтэйгээ гавьяатын тоглолтыг жил алгасалгүй үздэг, үнэнч фенүүд нь...

Олны танил эрхмүүдийг “Холливуд смайл”-аар хошууруулсан “Baskhuu Implant Clinic” шүдний эмнэлгийн эмч И.Басхүү Л.Болдбаатар гавьяаттай ёстой л зүү орох зайгүй дотно нөхөрлөдөг гэдэг. Тиймдээ ч тоглолтын арын “фронт”-ыг тэргүүлэн ажилласан биз ээ.

Л.Болдбаатар эмэгтэй дуучинтай хамтарч цөөн уран бүтээл хийсэн болоод ч тэрүү МУГЖ, дуучин С.Эрдэнэцэцэгтэй ихэд хөндий дуулж зогсов. Харин хамтдаа хэдэн арван жил дуулж сурсан Эрка гавьяат энхрий ялдам гэгч нь гараас нь хөдлөөд л дуулчихаж байдаг шүү.

Дэлхийн дуучин МУГЖ Г.Ариунбаатар яагаад ч юм хоёр өдрийн турш тайзнаа гаралгүйгээр араас нь ахыгаа дэмжинэ лээ.

Дуучин Б.Болд тайзны ард хүн амьтны хөл, хараанаас жаахан чийрэхсэн аястай суусан бол экс эхнэр Э.Чулуунчимэг нь энгийн хүмүүстэй зэрэгцэн тоглолт үзэнгээ “лайв” хийсэн шиг ээ, суугаа харагдана лээ.

“Санахын гэгээ” тоглолтын хүмүүсийг хамгийн их огшоосон хэсэг нь МУГЖ Л.Болдбаатар том хүү Ганбатын хамтаар “Босоо хийморьтой эр хүн” дуугаа дуулсан хором байлаа. Л.Болдбаатар “Миний хүү том болсон байгаа биз. Сайхан дуулж байна уу? За би ингээд халаагаа өгнө дөө...” хэмээн хэлж танхимд цугласан олныг хөгжөөгөөд авч байдаг шүү.

Цэнхэр дэлгэцийн нүүр царай болсон сайхан залуусын нэг Г.Агваанноров Л.Болдбаатарын тоглолтыг сүүлийн хэдэн жилийн турш хөтөлж байгаа юм.

Тоглолт дууссаны дараа гавьяаттай хамтдаа зурагаа ”даруулах” гэсэн фенүүд нь арын жижиг өрөөг арай л “нураачихаагүй “шүү...

Тоглолтын ар, өврийн халуун “фронт”-ынхон...

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​