fbpx Баабар: Шагнал ба бахархал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
19 минут 48 секунд

Баабар: Шагнал ба бахархал

Америкийн эдийн засагч Даниэл Еөргин газрын тосны тухай ном бичиж Пулицэрийн шагнал хүртжээ. Нэр нь “Шагнал” (Prize). Нэгдүгээр дайны үед Английн хөлөг онгоцуудыг нүүрсээр биш нефтиэр цэнэглэе гэдэг санал парламетад тавьж байхдаа Винстон Чөрчил газрын тосыг байгалын шагнал гэж нэрлэснээс Еөргин номоо ингэж гарчигласан гэнэ. Энэ ном хэвлэгдсэн даруйдаа 14 хэлээр орчуулагдсан. Мөн 6 цагийн урт баримтат цуврал кино бүтээснийг зөвхөн АНУ-дгэхэд зурагтын анхны гаралтыг нь 20 сая хүн үзсэн гэнэ. Орос хэлээр хэвлэгдсэн ном “Добыча” нэртэй. Кино нь Ютюб дээр байна билээ. Номын бүтэн нэр нь “Шагнал: Нефть, мөнгө, эрх мэдлийн төлөөх дэлхийг хамарсан тэмцлийн түүх”. Эндээс нефтиэр дамжуулж юу юуг хөндсөн нь ойлгогдох байх. Бичлэгийн хэлбэр нь маш сонирхол татахуйц. Өөрөөр хэлбэл ямар ч томъёо тэгшитгэл байхгүй гэсэн үг.

Нефтиэр долларын тэрбумтан болсон анхны хүн Жан Пол Гэтти гэж байж. Тэтгэвэрт гарсан хойноо хувийн завиараа Газар дундын тэнгист хөвж явахдаа нэн марзан хийцтэй аварга усан онгоц харжээ. Дөрвөлжин хар авдар шиг юм уу даа. “Ямар тэнэг нь ийм алиа онгоц бүтээдэг байнаа, энүүгээр юу зөөх болж байна?” хэмээн шоолж инээтэл туслах нь “Таны бүх насаараа хийж баяжсан нефтийг ийм онгоцоор тээвэрлэдэг юм” гэсэн гэнэ. Эндээс үзэхүл газрын тосны бизнисийн бүхий л үйл ажиллагаа - хайх, төлөвлөх, олдворлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах, түгээх нь цэвэр оюуны мэнэжмэнт аж.

Нефть нь олдворлолт дээрээ ихэнх ашгаа унагадаг, харин боловсруулалт нь унац муутай үйлдвэрлэл гэнэ. Иймээс боловсруулах үйлвэрийг нэгд - олдворлож буй газрын хажууд, хоёрт – дамжуулах хоолойн дэргэд, гуравт – далайн эрэг дээр байгуулж байж түүхий нефть тээвэрлэх асар өндөр өртөгтэй дарамтаас зайлсхийдэг юм байна. Нефть боловсруулахад бензин, керосин, дизел зэрэг түлшнээс гадна асар их органик бодис ялгардаг тул зэрэгцүүлэн химийн үйлдвэртэй хосолж байж ашигтай гарна. Хадгалах, түгээхийн тулд төмөр зам, танкер хэрэгтэй. Аль алин нь өртөг ихтэй учир энэ дэд бүтэц нь арвин мөнгө хөрөнгө шаарддаг бололтой. 

Өнөө үед улс орон байтугай айл гэр бүр өдөр тутамдаа нефть, нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Долоон тэрбум хүн рүү цаг тутамд энэ бүтээгдэхүүнийг хүргэж өгөх их ажил дэлхий даяар тасралтгүй ундарч буй. Гэтэл цөөн гэж хэлж болох орнууд л өөрийн нефтитэй учраас борлуулалт түгээлт нь нүсэр том мэнэжмэнт болох нь ойлгомжтой. Дэлхийг бүрхсэн нэгдсэн сүлжээ энэ нүсэр ажиллагааны ихэнхийг нугална. Үүнийг ойлгомжтой тайлбарлахын тулд амраар нь Таван толгойн нүүрс дээр жишээлье. Япон, Солонгос улсууд ТТ нүүрс худалдаж авъя хэмээн таван жилийн турш манай Засгийн газрын үүдэн дээр царай алдан зогсоцгоосон. Тэд ТТ-оос тодорхой квот авах гэсэн болохоос яг Монголд ухаж гаргаж ирсэн ориг мов монгол нүүрсийг хэдэн мянган км-ын алс дахь Токиод аваачих гээгүй юм. Хятадын коксжих нүүрсний гол орд өмнө талын Юнань, Хунань мужид байдаг. Тэндээс усан онгоцоор Тэнжин боомт руу тээвэрлэн коксжуулах үйлдвэрт боловсруулаад дэлхийн хамгийн том металлургийн хот болох Бугат руу богооноор зөөнө. Ерөөсөө үндсэн схем нь ийм гэнээ. Япончуудын санал болохоор Юнаниас ориг хятад коксжих нүүрс Токио руу тээвэрлэнэ, энэ нь далайгаар болохоор тун хямд, хариуд нь Бугаттай маш ойр ориг монгол нүүрсийг худалдаж аваад төмөр замаар урагш нь зөөнө. Ердөө л тооцоо, солилцоо шүү дээ. Энэ нь Япон, Монгол, Хятад гурвууланд нь ашигтай тусах аж. Нефть түгээлтийн сүлжээ үүнтэй төстэй юм байна л даа. Ухаан нь бид далайн чанад дахь алс Вэнэсүэлиэс газрын тос худалдан авч болох ч тэрийгээ сүлжээгээр дамжуулан Шанхайд буулгачихаад, хэдийгээр Хятад нь газрын тос экспортлох хориотой ч мөнөөх вэнэсүэл тосныхоо оронд хажууханд байх Дачингийн үйлдвэрээс солилцооны үндсэн дээр ориг хятад бензин зөөх жишээтэй. Уг шатахуун аль улсаас гаралтайг нь автомашин мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй, октан хэмээх өөр хэмжүүрээр шалгуур тавьдаг юм байна л даа. Ингэхээр шатахууны бизнис хийдэг хэдэн арван мянган компаний асар өндөр барилгуудын хонтоорыг нягтлангууд дагнан дүүргэдэг гэнэ. Харьцуулахад манайхны бөөн хэрүүл амтайгаар Ангарскаас зөөдөг бензин бол сүлжээнд багтаагүй ядарсан ганзгын наймаа бололтой. Энэнээс ч болдог уу, Орос-Монголын худалдааны баланс нүд хальтрам, бид 1,5 тэрбум долларын импорт хийгээд ердөө 100 саяын экспорт гаргадаг.

Одоо Еөргиний шагналаас улбаалаад ориг монгол нефтийн талаар хэдэн үг хэлсү. Газрын хөрсөн дээр нэвчиж гарсан нефтийг монголоор барагшун гэдэг юм байна. Нүүдэлчид цайз хэрэм эзлэхдээ сум зэргээ барагшунаар норгоод гал тавин харавдаг байсан тухай түүхэн бичлэгт үлдсэн учир газрын тосыг дайны зориулалтаар ашигласан анхны дайчид нь монголчууд гэж үздэг гэнэ. Гэхдээ ерөөсөө анх ашигласан нь бид биш шүү, эртний Вавиланд барагшуныг ваар сав байшин барилга шавахад хэрэглэдэг байж. 

Дайны дөнгөж дараахан Зүүнбаянд зөвлөлтүүд нефтийн орд олоод олзворлох үйлдвэр байгуулсан. Жараад оны үед Тюмэнд асар баялаг орд олж ашиглаж эхлэхтэй зэрэгцэн Зүүнбаянгийн үйлдвэр шатсан ч юм уу, дэлбэрсэн ч юм уу, юутай ч хаагдсан гэх. Ер нь тэндэхийн нефть маш өтгөн учир өчүүхэн хувь нь шатахуун болж боловсрогдоно. Хажуудаа химийн үйлдвэргүй учир хаягдаж буй үлдэгдэл нь ил хаячихаар байгаль орчинд тун хортой. Яршиг зүгээр, дэлбэрсэн нь ч болсон юм уу даа.

1988 онд Америкийн алдарт нефтичин Пэнтилла гэх эрдэмтэн Монголд ирлээ. Тэрээр Аляскийн асар их нөөцийг нээлцсэн нэгэн. Сансрын зургаас харахад Монголын хөрсөн дор 6 тэрбум баррелийн хөндий байна. Ийм хөндий нефть, ус, байгалийн хийн аль нэгийг агуулдаг. Гэхдээ хоосон хөндий ч байж болно гэж монгол дарга нарт учирлажээ. Манайхан шоолоод хөхөрч унав, учир нь зөвлөлтүүд танайд нефть угаасаа байхгүй гээд хэлчихсэн юмсанж. Харин ерэн оноос энэ асуудал руу сүрхий шохоорхон, тэр байтугай нефть олборлогчдын холбоо болох ОПЭК-т элсэх тухай ч яригдсан байх шүү. Юутай ч Монгол орны газар нутгийг нефтийн хайгуул хийхэд зориулж 22 бүс болгон газрын зураг дээр хуваасан юм. Зүүнбаянгийн ордыг голоод хэн ч сонирхсонгүй. Харин Дорнодын Тамсаг дахь 21, 22 дугаар бүс рүү Соко хэмээх АНУ-ын жуниор компани азаа үзэн хөрөнгө оруулсан. Тэд тэндээс ихээхэн хөрөнгө хаяж байж газрын тос олох нь олсон. Яагаав, Ерөнхийлөгч маань дээлээ будаагүй юу. 

Хайгуулийн талбайн төлбөрийг 2000 онд нэг амиар шууд 20 дахин өсгөснөөд болоод Соко хийсэн судалснаа Дачин компанид зарчихаад бушуухан бултсан. Удвал алуулах юм байна гэдгээ ёрлоо биз дээ, зайлуул. Хүн юм хийгээд эхлэнгүүт булааж авдаг нь моод биш дадал болоод байгаа шүү дээ. Тамсагийн нефтийг олзворлоход өртөг нь өндөр гэх юм билээ. Кувейтийн маш шингэн (энэ нь гарц сайтай гэсэн үг, боловсруулалгүйгээр шууд хэрэглэдэг техник хүртэл гарсан) тос гадаргад ойр учир бараг л худлаа ярьсан хүнд бол хүрздээд гаргаад ирдэг гэнэ. Гэтэл Тамсагийнх болохоор 2-3 мянган метрийн гүнд, тэгээд ч хөрс нь чулуурхаг учраас өртөг өндөртэй нь ийм учиртай гэх. Геологийн хувьд Дачингийн бассейнд багтдаг Тамсаг нь нефть бүхий том тогоогүй, тасархай судлуудаас тос олддог учир хайгуулийн болон олзворлосныгоо цуглуулах өртөг нь найгүй гэж судалсан мэргэжилтэн нь ярьсан. Одоо нэг сая орчим тонныг жилд олзворлож байгаа, геологийн нөөц магадгүй 20 – 30 сая тонн байж болох аж. Хамгийн өндөр технологиор нөөцийн дөнгөж 70 хувийг олзворлож болдог гэнэ. Дачингийнхан өөрснөө технологийн шинэчлэл хийж буй учир Тамсагт хоцрогдсон техникээрээ ажилладаг гэсэн гомдол гарч л байсан. Хариуд нь цаадуул нь арвин биш орд дээр үнэтэй шинэ технологи ашиглавал өртөг талийна гэсэн гэх. Тэгээд ч геологийн нөөц рүүгээ бүрнээр орно гэдэг бол алс холын зорилт. Нефтийн чанараас хамаараад шатахуун болгон нэрэх гарц 20-70 хувь байдаг гэнэ. Тамсагийн гарцыг дундачлаад 40 хувь гэж бодохоор тэнд боловсруулах үйлдвэр барина гэвэл 400 мянган тонн ориг монгол бензинтэй болох нь. Энэ нь цаашид өсөн нэмэгдсээр буй манай шаардлагын өнөөгийн төвшний 25 хувийн хэрэгцээг хангахнээ дээ? Өнөөгийн хэрэгцээг хангахуйц түлш үйлдвэрлэе гэж бодоход Тамсаг дахь тооцоолсон геологийн нөөц зургаа долоон жилийн дараа дуусна. Нэгэнт үнэтэй үйлдвэр барьсан тул үйлдвэрлэлийг зогсоохгүйн тул нэмээд муухай дээр улцан гэгчээр гаднаас түүхий нефтийн хараат болно. Муу ёрлоогүй, зүгээр л хэдэн тоо нэмж хасаад үзэхээр ингэж гараад байх юм байна шүү дээ!

Химийн үйлдвэр зэрэгцүүлэхгүй бол хаягдал нь байгальд туйлын хортой. Хаягдлаа алсад химийн үйлдвэр рүү зөөнө гэхээр тэр нь хямдхан учир тээвэрлэлтээс болж алдагдалтай гардаг гэнээ. Хажуудаа химийн үйлдвэргүй бол боловсруулах үйлдвэр гарцаагүй алдагдалтай ажилладаг гэж Еөргин батлаад байгаа юм. Уг нь хаягдал нь дан органик бодис учир хувцас хунар сав суулга гээд бүрэн ашигладаг л юм байна л даа. Даанч муухай үнэтэй. Мэргэжлийн боловсон хүчин нь ч хаана байгаа юм!

Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Монголд айлчлаад нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл амлаад буцсан. Бэлэг биш зээл л дээ. Энэ их мөнгөөр яадаг юм билээ гэж манайд хурдан хурдан солигдох Засгийн газрууд гурван сая иргэдийнхээ хамтаар гурван жил бодоод нефть боловсруулах үйлдвэр сүндэрлүүлэхээр шийдэв бололтой. ТЭЗҮ байхгүй! Нэгэнт мөнгө нь бэлэн байгаа болохоор дэлхийн цөстэй нэртэй дөрөв таван компани гялс чанартай бариад өгье гэж булаацалдаж буй. Мөнгө нь байвал ийм төслийг гутал засварын цех ч сонирхоно. Эгийн голд усан цахилгаан станц барих төслийг Чехийн барилга засварын компани панаалдсаар байгаад авчихсан жишээ саяхных шүү дээ. Уг нь зээлийн тэрбум доллар нь чааваас боловсруулах үйлдвэрт арай хүрэхгүй юм билээ л дээ, гэхдээ яахав арга нь олдох байлгүй. Нэмээд жаахан зээл авчихгүй юу. Сүртэйшдээ!

Монголд алт ухаж нэлээд баяжсан Паушок гэх орос энд хэдэн жил бизнис хийсэн юм. Хэн нь ч хатгасан юм бүү мэд, мань хүн Партизаны сангийн аж ахуй байсны тэнд Гачуурт гэх газар нефть боловсруулах үйлдвэр барихаар шийджээ. Шийдэх юу байхав тоног төхөөрөмж авчирч босгоод эхэлсэн. Өндөр хүчдэл татсан, танкер зоосон. Оросын Ерөнхий сайд Фрадковыг 2006 онд Монголд айлчилахад Паушок өөрөө дуудсан юм байлгүй Газпромнефтийн хэдэн мэргэжилтэн дагалджээ. Даргадаа саймшрах гэсэн юм байлгүй мэргэжилтнүүдийг их бүтээн байгуулалт дээрээ аваачив. Мэргэжилтнүүд мань хүнийг тэнэг юм уу, буянтан юмуу (ядахнаа буян ч биш, бүр хорлон сүйтгэл, яагаад гэвэл бэлэн шатахуун зөөдөг байсан энэ орон нэмээд түүхий нефтийн хараат болно!) хэмээн шоололдож, алгын чинээ цаасан дээр бүдүүн бараг тооцоог нь гарган өөрт нь харуулж шараа болгосон гэх. Паушок бүрмөсөн буцсан, харин хэн дуртай нь түүний үлдээсэн дутуу бүтээн байгуулалтыг энүүхэн Партизаны сангий аж ахуй ороод харж болно. Манай нэг хүүхэн-гишүүн Төв банкийг шалгачихаад “15 тэрбум доллар салхинд хийсгээд оргүй алга болгочихсон байна” хэмээн тайлагнаад алгаа дэлгээд байсан. Тэрэнтэй харьцуулахад хөөрхий Паушок их мөнгийг салхинд хийсгээгүй ядахнаа хэдэн цаасаар өгчиж болохуйц төмрийн хог үлдээсэн байна шүү дээ.

Уул нь манай Монгол сайн хайвал нефтитэй юм шиг байгаа юм. Говийн Алтайн өмнө, дөнгөж хилийн зурвасын цаана дажгүй том нефть олзворлох үйлдвэр хятадууд ажиллуулж байгаа. Хилийн зурвасын наад талд арав хорин мазаалай байдаг учир Их говийн дархан газарт харъяалагддаг, гар хүрч болохгүй. Гиннесийн номонд бүртгэгдсэн мазаалайгаа хамгаалах хөдөлгөөн улс даяар пижигнэж байгааг хэн хүнгүй мэдэх байх. Их нууруудын хотгор гээд 1, 2 дугаар бүсд хуваасан арвин газар мөн л дархан цаазтай учир хүрз зээтүүтэй хүн ойртохыг хориглодог. Уул нь капитализм хэдэн улс дамнасан Сэрэнгэтигийн уудам дархан газартай гэж байгаль орчин хамгаалдагаараа гайхуулаад байхаар нь социализм тэрнээс ч томтой гэж харуулах гээд гадны үзэл суртлын тулгалтаар далаад оны үед хөөрхий Монголын баахан элстэй хоосон газрыг дархалчихсан юм билээ л дээ. Хөрсөн дор нь юу байгааг тэр үед мэдэж байсан биш, золигоор гар!

Хятадын хайгуулчид 1 дүгээр бүсд арвин нефть байгаа гэсэн урдчилсан геологийн таамаглал дэвшүүлжээ. Тэр нь тээврийн хэрэгслэлээр зөөх бололцоогүй их учир зөвхөн хоолойгоор зөөхүйц том нөөц гээд байгаа. Юутай ч гэсэн өөрснөөр нь хэдэн өрөм ухуулаад үзье, юм яаж мэдэх вэ гээд хариуцсан төрийн байгууллага нь хайгуулын зөвшөөрөл олгочиж. Очоод цооног ухаж эхэлсэн чинь Улаанбаатарынхаар бол есөн давхрын нэг орцны оршин суугчдын тооноос цөөн Зүүнговь, Тэс сумын хэдэн гар бараг зодоод хөөж явуулсан юм уу даа. Цаадуул нь энд зөндөө хөрөнгө үрсэн учир тэрийгээ Олон улсын арбитрын шүүхэд хандаж эргүүлж төлүүлнэ гэж занаад явсан гэх. Төвийн мэдээллийн хэрэгслэлээс олж авсан баримт шүү. Зураг хөрөг нь ч сайтад байсан. Монголын төр дорой шүү дээ, хутга шөвгөөр зэвсэглсэн ганц танхай шаар агсам тавихад л гөл.

Нүүдэлчид бэлчээрийн хүрэлцээнээс болоод биенээсээ алс суудаг. Ганц нэгүүлээ болохоор ойрын хэрэгцээний бүх юм айлд байхгүй бол горьгүй. Тэр байтугай гутлын колотоктой малчин айл ч мэр сэр байсан. Зарах гутал биш өөртөө ганц нэгийг хийхийн тулд шүү дээ. Алх хадаас сураглах гээд хөрш рүүгээ 50 км давхилтай нь биш. Бидний энэ сэтгэлгээ хүн амын 85 хувь нь суурин амьдралтай болсон өнөөгийн нөхцөлд ч тархи толгойд хадаатай хэвээр. Нөгөөтэйгүүр дундад зууны хоцрогдлоос ХХ зуунд морио унаж модоо тохож орж ирсэн болохоор хүний дор орохгүй юмсан гэсэн нэрэлхүү бардам бодол монгол хүн болгонд бий. Ерөөсөө бидний үндсэн философи “хүний дор орохгүй”. Ориг монгол бензин, ориг монгол ган, ориг монгол зурагт, ориг монгол компютэр, ориг монгол цемент бол бидний бахархал. Ориг монгол автомашин нэг ширхэгийг хийснийг төрийн удирдлага баяр хөөртэй угтан авч төв талбайгаар унаж давхиж билээ. Машин хийж чадаж байна уу, чадаж байна. Монгол ухаан! Уг нь ч муу юм юу байхав дээ. Хавтгайрсан дэлхий дахь хөдөлмөрийн хуваарь уу, үхсэн тэр ямар хамаатай юм! Хүний дор орохгүй ээ, хөө!

 

 

2018.1.26

 

Баабар

“Монгол Алт-2018”-д алтны салбарынхан чуулна
“Монгол Алт-2018”-д алтны салбарынхан чуулна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​