fbpx Махны зах зээлийг системтэйгээр хөгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 0 секунд

Махны зах зээлийг системтэйгээр хөгжүүлнэ

Олон улсын “Мерси Кор” байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран мал аж ахуйн салбарт тогтвортой өрсөлдөхүйц зах зээлийн системийг хөгжүүлэх эрсдэл хүндрэлийг даван туулах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд бичил, жижиг, дунд  бизнес эрхлэгчид малчдын хоршоо болон малчдыг санхүүгийн үйлчилгээнд холбох зорилгоор “Мал аж ахуйн салбарын санхүү, бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” сэдвээр  дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад мал аж ахуй, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд, төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцож мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хөтөлбөрийн талаар ярилцлаа.

“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэн” хөтөлбөр  2019 оны 12-р сар хүртэл найман аймагт хэрэгжих бөгөөд мал аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг өрсөлдөх чадвар, эрсдэл, гамшгийн үед даван туулах чадавхтай болгох юм.

Уулзалтын үеэр хөтөлбөрийн захирал Г.Эрдэнэцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

Махны зах зээлийг системтэйгээр хөгжүүлнэ

-“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэн” хөтөлбөр бусад хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй бусад төслөөс юугаараа ялгаатай вэ?

-“Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа уг төсөл нь малчид, малчдын хоршоо ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, махны зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байна: Хөдөө аж ахуйн салбарт олон төсөл хэрэгжиж орон нутагт их хэмжээний мөнгө эргэлддэг, хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийдэг. Гэтэл дээрх төслүүд зөвхөн малын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах, зөвхөн үйлдвэржилтэд анхаарлаа хандуулах зэрэг системгүйгээр хэрэгждэг учраас үр дүнгээ өгдөггүй. Тиймээс бид мал аж ахуйн салбарын асуудлуудыг системтэйгээр багцаар нь авч үзэхгүй бол тодорхой үр дүнгээ өгөхгүй гэсэн өнцгөөр зах зээлийн салбарыг хөгжүүлэх арга барилыг хэрэгжүүлж байгаа.

-Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийдэг вэ? хөтөлбөр хэрэгжих хоёр жилийн дараах үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Хамгийн гол нь тэжээл малын үйлдвэр угсаа, мал бордуулах аж ахуйн тоог нэмэгдүүлэх. Ингэснээр нэг малаас гарах үр шим нь өндөр болж, зах зээлд нийлүүлж байгаа малын мах зөөлөн чанартай эрүүл, ахуйн хувьд баталгаатай махыг нийлүүлэх болно. Мөн малыг 30-45 хоног хашиж зах зээл рүү нийлүүлэх малын эрүүл бүсүүдийг 12 аймагт бий болгохоор зорьж байгаа. Цаашлаад махны үйлдвэрүүдийн стандартыг олон улсын жишигт хүргэх, Махны экспорт, дотоодын зах зээлийг дэмжих, эрүүл ахуй, гарал үүсэл тодорхой эрүүл мах, сүү, цагаан идээгээр иргэдийг хангах зорилготой юм.

-Орон нутгийн иргэдийг даван туулах, дасан зохицох чадвартай болгоход тэдэнд чиглэсэн ямар ажил хийх вэ?

-Иргэдийн хувьд мал аж ахуй, махны зах зээлд илүү оролцож эхэлснээр тэдний орлого нэмэгдэнэ. Мөн малын чанар сайжирна. 2000 малтай байснаас чанартай, өвлийг давах чадвартай 800 малтай байгаад нийт төлийнхөө 50 хувийг намартаа борлуулдаг энэ эргэлтийг тогтмол болгоход малчинд үүн дээр үндэслээд санхүүгийн төлөвлөлтөө хийх, нийлүүлэгчидтэйгээ гэрээтэйгээр тогтмол орлоготой болох зэрэг зохион байгуулалтай ажиллаад эхэлнэ. Ингэснээр орон нутгийн иргэд илүү чадварлаг, санхүүгийн хувьд баталгаатай, малдаа анхаарах анхаарал нь илүү сайжирна.

-Малчид махаа үйлдвэрт өгөх талаарх мэдлэггүйгээс гар дээрээс худалдаалагчдад бага үнээр борлуулдаг. Гэтэл хөтөлбөр маань махны чанарыг сайжруулах, үйлдвэрийг нэмэгдүүлэх зорилготой байгаа. Зорилтот иргэдийг хэрхэн мэдээлэлжүүлэх вэ?

-Малчдад чиглэсэн ямар үйл ажиллагаа бүхий ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тэдэнтэй хэрхэн холбоо барих талаарх мэдээлэл бүхий хөтчийг бүх малчдад хүргэх зорилгоор “Санхүүгийн хөтөч”-ийг бий болгоно. Өнөөдрийн уулзалтаар түүнийгээ сайжруулж боловсруулна.

-Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл бусад аймагт хэрэгжүүлэх үү?

-Дээрх найман аймгийн онцлог, цаг уур, бэлчээрийн онцлогт тохируулан хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Дээрх аймгуудаас 3-4 жишиг загварыг амжилттай болгохоор зорьж байгаа. Тэр загвараас үлгэрлээд бусад аймгууд өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой.

Х.Баттулга, Н.Энхбаяр нар Г.Уянгаар зуучлуулж, холбоотон болсон гэв
Х.Баттулга, Н.Энхбаяр нар Г.Уянгаар зуучлуулж, холбоотон болсон гэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​