Дэлхий дахинд / 2017/11/28 / 4

Харумафүжид “хатуу хариуцлага” тооцох зөвлөмжийг Ёкозунагийн зөвлөл гаргажээ



Японы Сүмогийн Холбоонд чиглэл, зөвлөмж өгдөг Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, доод зиндааны бөхийг зодож бэртээсэн Харумафүжид “онцгой хатуу хариуцлага” тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.

“Сүмод үлэмж хэмжээний хохирол учруулж, үзэгч дэмжигчдийн урмыг хугалсан гэж дүгнэлээ” хэмээн тус зөвлөлийн дарга Масато Китамура сэтгүүлчдэд ярьжээ. Энэ тохиолдолд Харумафүжид оноох шийтгэл нь зодог тайлуулах, тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэг байх гэнэ.

Ёкозунагийн зөвлөл нь сүмогийн их аваргуудтай холбоотой бүх асуудлаар зөвлөмж гаргаж, Сүмогийн Холбооны шийдвэрт нөлөөлдөг онцгой эрхтэй байгууллага юм. Хэнд ёкозуна цол олгохыг хүртэл тэд шийддэг.

2010 онд энэхүү зөвлөлийн санал болгосноор Монголоос төрсөн анхны ёкозуна Асашорюүд зодог тайлуулах шийтгэл оноож байсан юм. Түүнийг согтуудаа хүн зодож бэртээсэн гэх хэрэг тухайн үед дэгдэж байв.

Өчигдөр бас Ёкозунагийн зөвлөл их аварга Хакухог ёкозуна хүнд байж боломгүй ааш авир гаргасан гэж шүүмжилжээ.

Ёкозуна хүн биеийн хүчнээс гадна зан аашны хувьд бусдад үлгэр болж явах ёстой гэсэн сануулгыг Хакуход өгсөн байна. 40 дэх түрүүгээ аваад байсан Хакухо Ням гарагт үг хэлэхдээ Харумафүжи, Таканойва нарыг дэвжээндээ эргэн ирэхийг хүсэж байгаагаа хэлээд үзэгчдийг “банзай” хашхирч дэмжихийг уриалсан юм.

Китамура энэ үйлдлийг “Харумафүжигийн хэргээс болоод сүмогийн ертөнц доргиж, нэр хүнд нь унаад байгаа энэ үед үзэгчдийг ингэж уриалах нь зохимжгүй хэрэг” гэж хэлжээ.

Мөн барилдааны үеэр Хакухо сэкиваке Ёшиказед өвдөг шороодсоныхоо дараа шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж, гараа өргөсөн үйлдлийг буруутгасан байна.

Өнөөдөр буюу Мягмар гарагт цагдаа нар Хакухог гэрчийн хувьд байцаахаар болжээ. Өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр Хакухо өнгөрсөн аравдугаар сард Японы баруун бүсийн Тоттори хотод болсон явдлыг “үнэнээр мэдүүлнэ” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Japan Times



  • Зочин · [202.179.24.69] · 2017/12/07

    Өөрөө унасан хүүхэд енгэнтэл уйлахгүй ээ, хө.


  • иргэн · [59.153.87.229] · 2017/11/28

    Сайхан сэтгэлтэй ард олны буяныг даахгүй ачийг бачаар хариулсан хүнийг шийтгэх нь зөв


  • зочин · [66.181.160.52] · 2017/11/28

    Япончууд ерөөсөө шийдчихжээ


  • fasfsafafsafsafsaf · [202.72.244.221] · 2017/11/28

    fafasfasfsafsaf