Д.Сумъяа: Дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой


Дэлхийн аварга, 57 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа Олон улсын жүдо бөхийн холбооны экспресс ярилцлагад орж, таван асуултад хариулжээ.

1. -2018 оны зорилго тань?
-Гол зорилго бол дэлхийн аварга цолоо хамгаалах. Эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө зорилгоо биелүүлэ­хийн тулд өдөр бүр бэлтгэл хийх болно.

2. -2020 оны олимпод мөрөөдлөө биелүүлэх замд тань 2018 оны улирал хэр чухал вэ?
-Мэдээж маш чухал улирал болно. Олимпийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа болохоор бүгд шинээр эхэллээ гэсэн үг. Би шинэ өрсөлдөгч болон оролцох ёстой олон тооны тэмцээндээ бэлэн байна.

3. -Таны гол өрсөлдөгч хэн бэ?
-Бүгд л хүчтэй болохоор хэн нэгнийг нь онцлоход хэцүү. Барилдах өрсөлдөгч болгоноо хүндэлдэг.

4. -Танаас 2018 онд юу хүлээх вэ?
-Жүдо сонирхогчид надаас ялалт, хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гарах болгондоо би 100 хувь хүч чадлаа гаргахад бэлэн байдаг.

5. -Жүдо сонирхогчид энэ жилийн IJF цуврал тэмээнүүдийг үзэх шалтгааныг хэлнэ үү?
-Жүдо маш сайхан эрч хүчтэй спорт. Олон сайхан тамирчидтай, өндөр техник, ур чадвартай. 2018 он жүдо бөхийн хувьд сайхан жил болно гэдэгт итгэж байна.

Үндэсний шуудан сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.26.194.215] · 2018/02/16

    ямар гоё харагдаж байна аа. бөх гэж хэлэх арга алга.


  • Зочин · [66.181.165.36] · 2018/02/06

    мисс шиг харагдаж бна шүү амжилт