fbpx “КОФЕ, ШАРСАН ТАЛХНААС ТАТГАЛЗАЖ, МӨНГӨ ХУРИМТЛУУЛЖ ЧАДАХ УУ.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 46 секунд

“КОФЕ, ШАРСАН ТАЛХНААС ТАТГАЛЗАЖ, МӨНГӨ ХУРИМТЛУУЛЖ ЧАДАХ УУ.

“Theguardian” сонины сэтгүүлч Элле Хантын бичсэн “Can you really save for a deposit by ditching coffee and avocado toast? I tried to find out” буюу “Кофе, шарсан талхнаас татгалзаж, мөнгө хуримтлуулж чадах уу. Би оролдож үзэхээр шийдсэн” гэсэн гарчигтай нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Би одоо 26 настай. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дөрвөн өөр ажил сольсон.  Би өөрийгөө хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн орон сууцтай болно гэдэгт эргэлздэг. Гэхдээ энэ нь түрээсийн байранд  амьдрахыг хүсдэг гэсэн үг биш л дээ. Миний насны олон залуу өөрийнхөө мөнгөөр байр худалдаж авах чадалтай гэдэгт би үнэндээ эргэлзэж байна. Учир нь орон сууцны үнэ орлогоос хэд дахин  хурдан өсч байна шүү дээ. Миний танилууд дундаас надтай ойролцоо насны ганц л хүн орон сууц худалдаж авсан. Гэхдээ мэдээж эцэг эх нь тусалсан бөгөөд байршлын хувьд хотын зах руу.  Одоохондоо би оюутны зээлийн 8000 фунт стерлингээс өөр зээлгүй. Гэхдээ  зээлтэй байна гэдэг яг л кофе болон шарсан талхаа хэн нэгэнд булаалгаж буйтай адил юм. Яг миний үеийнхний хувьд ямар байр сууринд байгааг илэрхийлэхэд үнэхээр хэцүү. Лондон хотод сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ гурав дахин өсөөд байна. Тиймээс би өөрийн хэрэглээгээ тооцоолж үзэхээр шийдсэн юм. Мөн би тусгай мэргэжилтэнтэй ч уулзсан. Миний зөвлөх Мартин Льюис “Олсон мөнгөө зохистой зарцуулж чаддаггүй хүн хэзээ ч өөрийн гэсэн орон сууцтай болддоггүй юм” гэж надад зөвлөсөн удаатай. Хэдийгээр зээлээр орон сууцтай болох боломжтой ч хамгийн багадаа урьдчилгаа 10-20 хувийг нь төлөх мөнгөтэй байх хэрэгтэй. Гэтэл түрээсийн байранд амьдардаг хүний хувьд мөнгө хураана гэдэг бүтэшгүй. Би зээл авч болох эсэхээ асуухаар банкинд хандлаа. Тэд  надаас хаана амьдардаг сардаа түрээсэнд хэчнээнийг төлдөг талаар асуув. Би тэдэнд Лондоны өмнөд хэсэгт сардаа 765 фунт стирленг төлдөг түрээсийн байранд амьдардаг гэдгээ ч хэллээ. Тэд мөн өдөрт хэдийг олдог талаар ямар байр сонирхож байгааг минь асуулаа. Сэтгүүлч хүн өдөрт дунджаар 35-40 фунт стирленг олдог. Харин ганцхан унтлагын өрөөтэй байрны доод ханш нь 350 мянган фунт стирленг байсан учир тэд надад зээл олгох боломжгүй гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн надад хамтран амьдрагч байгаагүй гэрлээгүй зэрэг нь намайг бүр найдваргүй нэгэн болгож харагдуулж байлаа.  Энэ бүгдийг би Мартинд хэлсний дараа тэр “Чи одоохондоо байрны зээлэнд хамрагдах боломжгүй байгаа ч хүүхэдгүй гэр бүлгүй, мөн дөнгөж 20 гарч буй гэдэг нь чамд хуримтлал үүсгэх асар их боломж байна гэсэн үг” гэв. Түрээс, цахилгааны төлбөр, интернет, гар утас, нийтийн тээврийн зардал, хүнсний бүтээгдэхүүнийн зардлыг нэмбэл хангалттай 1000 паунд  давна. Мартины тооцоолсноор би нэг жилд л гэхэд 625 паундын кофе уудаг байжээ. Би 28 өдрийн турш өрийн зарлагаа тооцоолж үзлээ. 
Нэг дэх өдөр
Автобус-3.9 фунт
Кофе-2.8 фунт
Өдрийн хоол-4.5 фунт
Фитнесс-70 фунт
Оройн хоол (гадуур хооллоход)-15 фунт
Хөнгөн зууш-2.2 фунт
Нийт: 101 фунт
Гэхдээ энэ өдөр маш олон зүйлээс татгалзсан гэдгээ хэлэх хэрэгтэй болов уу. Тухайлбал Тейлор Свифтийн тоглолт үзэхээс, найзуудтайгаа Хятад ресторанд хооллохоос болон дуртай  жигнэмэгээ худалдаж авахаас татгалзсан. 

Дөрөв дэх өдөр
Ажил руугаа явахад -2.4 фунт
Кофе-2.8 фунт
Ажилчдын цайны газраас цай авахад -50 цент
Эрчим хүчний төлбөрт-73 фунт
Пабд найзтайгаа уулзахад-12.4 фунт
Оройн хоолонд- 19 фунт
Автобусаар гэртээ харихад-3.9 фунт
Нийт: 114 фунт 
Эхлэлээ сайн тавьсан ч үдээс хойш миний шийдэмгий байдал суларлаа.

Ес дэх өдөр
Автобусанд-3.9 фунт
Кофе-1.95 фунт
Үдийн хоол-4.5 фунт
Зул сарын үдэшлэгт-20-30 фунт
“Shoreditch”-д -20 фунт
Нийт:50.3 фунт

14 дэх өдөр
Ямар ч зардал гаргасангүй. Өнөөдөр амралтын өдөр байсан учир гэрээсээ гаралгүй хувцасаа угааж, гэрээ цэвэрлэж өнжив.

20 дахь өдөр
Автобусанд-2.4 фунт
Хямдрал зарласан дэргүүрээс хувцас худалдаж авахад- 35.4 фунт
Даашинз худалдаж авахад- 59 фунт
Фитнессийн хэрэгсэл-16.9 фунт
Хөнгөн зууш-3.28 фунт
Автобус-3.9 фунт
Үдэшлэгт-11.4 фунт
Нийт:131 фунт
Зул сарын баяр дөхөж байгаа учир олон үдэшлэгт уригдсан ч ердөө ганц юм уу хоёр л үдэшлэгт явна гэж өөртөө амлалт өгсөн.

28 дахь өдөр
Автобусанд-2.4 фунт
Кофе-1.60 фунт
Үдийн хоол-14.1 фунт
Таксинд-10.35 фунт
Оройн хоол-18 фунт
Автобусанд-2.4 фунт
Нийт:48.7 фунт 

Мартины ажигласнаар би нэгдүгээрт, өдөр тутмын зарлагадаа хэт их мөнгө зарцуулж байсан бол хоёрдугаарт, зарлага, орлогоо хянаж, мөнгөө хэмнэх гэсэн хүний тэмдэглэл биш байна гэсэн. Тэр тэмдэглэлийг минь канондах зуураа “Чамд сардаа хамгийн багадаа 400 ихдээ 700 фунт хадгалах хангалттай боломж байгаа” гэсэн юм. Тухайлбал кофены хэрэглээгээ багасгаж, үдийн хоолоо гэртээ бэлтгэж, оройн хоолоо гэртээ идэхэд л нэлээн мөнгө хэмнэх боломжтой аж. Хэрэв сардаа 400-700 фунт хадгалж чадвал жилдээ 4800-8400 фунт хэмнэж чадна гэсэн үг. Энэ бүгдээс  миний ойлгосон ганц зүйл бол зоригтойгоор хуримтлуулж эхлэх юм. Хэрвээ сар бүр хуримтлуулаад эхэлвэл энэ нь бидэнд цахилгаан, интернэтийн мөнгөө төлж буй мэт энгийн зүйл болж хувирах юм. 28 өдрийн тэмдэглэл хөтлөхдөө зөвхөн үдийн цайгаа гэрээсээ авчирсан бол 90 орчим фунт, жилийн турш 1125 фунт хадгалах боломжтой байжээ. Мартин надад  “Хэрэв хүн толгойдоо мөнгө хуримтлуулья гэсэн бодол суулгаагүй цагт хуримтлал үүсгэнэ гэдэг хэцүү” гэдгийг сануулж байлаа. Үнэндээ би түүнээс жаахан ичиж байв. Энэ нийтлэлээр хэлэх ганц зүйл минь өөрийнхөө юу хүсч буйг эхлээд тодорхойлоорой. Харин дараа нь хуримтлуулж эхэл. Хадгаламж их бага байх нь хамаагүй, хамгийн гол нь тогтмол байх хэрэгтэй. 

28  хоногийн хугацаанд гаргасан нийт зардал:
Түрээс, интернэт, цахилгаан-1107 фунт
Нийтийн тээвэрт-122 фунт
Үдийн хоолонд-90 фунт
Гадуур хооллоход-136 фунт
Цай болон кофенд-48 фунт
Согтууруулах ундаанд-113 фунт
Хувцас авахад-192 фунт
Баярын үеэр-214 фунт
Хүнсний бүтээгдэхүүн-138 фунт
Найздаа мөрийнд –таван фунт
Үсээ засуулахад-181 фунт
“Night out”-д-45 фунт тус тус зарцуулжээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/money/2018/jan/29/can-you-really-save-for-a-deposit-by-ditching-coffee-and-avocado-toast-i-tried-to-find-out

"ПОП"-уудын шинэ сэдэв буюу ЦАГААЧЛАЛ
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​