Нийгэм / 2018/02/07 / 29

С.Бямбацогт оо Ховд аймаг бол “Нью Прогресс” компани биш шүү   



Орон нутагт зарлагдсан бүхий л тендерийг хуу хамж, нутгийнхаа бизнесменүүдийг гар хумхин суулгахад хүргэсэн Төрийн түшээ байх юм. Барилга орон сууц, зам талбай гээд аваагүй тендер үгүй хэмээн нутаг зоныхон өгүүлэх. Гэтэл нэг муу царцааны хорны тендерийг хүртэл дээрэмдээд авчихсан баримт хүртэл байна. Ховдчууд уг нь өөрсдөө сонгож Төрд төлөөлүүлсэн Түшээгээ өрмийг нь аваад хусмыг өгөх байх хэмээн горьдож суутал өрөмтэй хусамтай бүгдийг нь хуу хамчихсанд  ихээхэн гомдож байгаагаа бидэнд дуулгаад авлаа. Ерөөсөө Ховд аймагт сүүлийн хэдэн жилд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил, тэнд зарлагдсан тендерийг “Нью Прогресс” гэх их айлын данстай компаниуд эзэмшиж ирсэн учраас бизнес эрхлэгчид нутгаасаа дүрвэхэд тулаад байгааг эх сурвалж дуулгасан. Тэгэхээр энэ тухай гомдлыг сануулах үүднээс уншигч тантай хуваалцахаа өөр аргагүй. Энэ удаад бид албан баримт дэлгэхгүй. Харин шаардлага байгаа бол дэлгэх баримт байгааг дуулгах байна.

МАН дотроо карьер нь зогсолтгүй өсч явсан залуу улстөрч С.Бямбацогт Хууль зүйн сайдын суудлаас буусан цагаасаа хойш ихээхэн бухимдалтай байсан төдийгүй энэхүү уур уцаараа алс баруун хязгаарт улам бүр гаргах болсон тухай хэвлэлүүд нэг хэсэг дэлгэсэн. Тодотговол тендерээсээ хальж Орон нутгийн засаг захиргааг Улаанбаатараас удирдахаар муйхарлан зүтгэсэн нь Ховдын хязгаар нутагт багагүй гай тарив.

Энэ тухайд дурдвал, өнгөрөгч өвөл намрын завсарт буухиалсан МАН-ын Их хурлаар Ховд аймгийн төлөөлөгчдийг эрхэм түшээ маань дарамтлахыг нь дарамтлаж, мөнгө өгөхөд нь өгч “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болсон тухай мэдээллийн эх сурвалжууд дурдажээ. Өөрөөр хэлбэл баруун хязгаараас зочилсон төлөөлөгчид маань С.Бямбацогтын дарангуйлал дунд хуралдаанаа өндөрлөөд нутгийн зүг хөлгийн жолоо залсан юм байх. Үүнээс харахад С.Бямбацогт нутгаас ирсэн зочдынхоо үзэл бодлыг тас цохисон байна. Учир нь Ховд аймагт өөрийнхөө эрх мэдлийг тэлж, өөрийн гар хөлөө Төрд шургуулах ажиллагаагаа бататгах гэсэн ажиллагаа зохион байгуулжээ.

Улстөрийн үйл явц нэлээд ээдрээтэй энэ үед залуу улстөрчийн карьер нь өсөхийн хэрээр тэрбээр баруун хязгаарт өөрийн хүрээллээ зузаалах, хүчээ нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч байгаа хандлага бий. “Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэдэг” талбар бол улстөр учраас хүчээ зузаалж, хүрээгээ нэмэгдүүлэх нь буруугүй байх.

 Гэхдээ С.Бямбацогтын хувьд буруу замаар хүчээ зузаалахаар улайрч байгааг сүүлийн үеийн улстөрийн үйл явцаас харж болно. Уг нь МАН-ыг сөрөг хүчин байхад УИХ дахь бүлгийн даргаар ажиллаж, 2016 онд Хууль зүйн сайдаар ажиллаж гээд карьераа өсгөж явсан залуу өөрийнхөө хувийн компанид 77 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авч өгч асуудал дэгдээснээр сайдын суудлаасаа буусан. Гэхдээ зөвхөн С.Бямбацогт биш хэд хэдэн сайд энэ замаар концессийн гэрээ гаргасан учраас танхимаараа огцорсон гэдгийг сануулах хэрэгтэй байх.

Одоо бол тэр УИХ дахь сул гишүүдийн нэг учраас баруун хязгаарыг “тохинуулах” ажиллагааг удирдаж байгаа бололтой. Энэ оны өмнө Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах ажиллагааг С.Бямбацогт удирдсан гэдэг. Харин орон нутгийн иргэдийн хүсэл сонирхол, Гүйцэтгэх засаглалын тэргүүний захирамж, аймгийн Иргэдийн хурлын олонхийн саналаар Д.Галсандондогийг эргүүлэн томилсон. Гэтэл С.Бямбацогтын хүн гэгдэх ИТХ-ын дарга асан Г.Пүрэвганди нь тамгаа авч зугтаагаад нэг сар гаруйн хугацаа өнгрөхөд Ховд аймгийн төрийн ажлыг гацаасан балаг нь саяхан хүртэл үргэлжилсэн. Энэ бол С.Бямбацогт гишүүний явуулсан ажиллагаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ховд аймагт үүнээс үүдэн Төрийн ажил гацаж багагүй бэрхшээл туулсныг ховдчууд бидэнд дуулгасан. УИХ-ын танхимаас аймаг удирдахаар хичээж буй С.Бямбацогт гишүүн нутгийнхаа бизнесмэнүүдээс уучлалт гуйж, тэнд ажиллаж байгаа өөрийнхөө болон компани, гар хөлийг цэгцлэхгүй бол ирэх 2020 онд хариуцлага тооцохоо илэрхийж байна. 

Өнөөдөр монголын гайгүй том бизнесмэнүүдийн орлого эрс буурсан, эрсдлээс яаж хамгаалах тухай л ярьж байхад С.Бямбацогт нарын гишүүдийн орлого хэдэн тэрбумаараа өсч байгаагийн нууц чухам юундаа байгааг надаар хэлүүлэх юун. Бизнестэй хүнд мөнгө өсгөх, орлого олох арга зам олон бий учраас энэ төдийлөн ач холбогдлолтой биш юм. Хамгийн гол нь Ховд аймгийн засаг захиргааг бужигнуулж байгаа нь орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааны түвшинд ил биш ч далд нөлөөлөл үзүүлнэ гэдгийг тэр мэдэх л учиртай.

Ийм учраас л нутгийн иргэд Ховд аймаг уу, “Нью Прогресс” аймаг уу гэдгийг ойлгохоо болиод байгаагаа дурдаж байна.

Н.Дөл

 

Шуурхай.мн 



  • zochin · [202.21.117.194] · өчигдѳр 10 цаг 02 минут

    Тендерчин новш, үүнийг улсаас хэдэн тендер авсан. Өлгий-Цагааннуурын зам, хөшөөт ярантын зам, 5 толгойн замыг яаж барьсаныг хар даа, шалга даа, тэгээд бүх хөрөнгийн хурааж дахиж бариул. тэгээд энэ тэнэг амиа хорлохын харах хэрэгтэй. Төрийн хутгуур новш.


  • hovd · [122.201.22.27] · 2018/02/16

    nutag orniig mini hugjuulj baidag humuus ni biznissiin humuus baidag , ted naraas erhem gishuunii , xxk ni ner suree ashiglan bulaalt hiidgeg ni ichgevter yumaaa


  • hovd · [176.159.212.131] · 2018/02/16

    Demberel guail deeshee gargasan daa zailuul daa


  • hovd · [176.159.212.131] · 2018/02/16

    unen shuu bolovsrol bol denduu nimgen yaj uls turd orson yumboldoo


  • zochin · [103.26.194.197] · 2018/02/15

    tuunii kompanid ajillaj baigaad tetgebertee garsan minii neg tail 230000 n togrogoor tetgeber togtloo ug ajillaj bxdaa 700000 abdag bsn tegtel ulsad ogox tatbaraas zugtaj 2 danstai baij geed uilj bsn shuu ix l muu xun dee bolobsrol unexeer nimgendee


  • Зочин · [202.179.26.111] · 2018/02/13

    erh medel mongonii shunald nyd ni sohorch yvaa nohoryy ygyi u naad huivaldand chini bas hyzgaar baidgiin shyy


  • осгосон хурга · [202.9.42.165] · 2018/02/09

    Жинхэнэ бодит үнэнийг бичжээ, ховд аймгийн хамаг тендрийг хамдаг нөхөр, ямар таа "Тендерийн мангас" гэдэг нэр авах вэ дээ, дахин Ховдоос гаргаж болохгүй хүний нэг, Ховд аймгийн төрийн засаглалаар яаж тоглов доо, ядаж дэмжиж байгаа хүмүүс нь боловсрол гэдэг нойлийн цаас шиг гарууд шүү дээ, жишээ нь ИТХ-ын дарга Пүрэвганди нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй ажлын туршлага мэдлэггүй, зөвхөн бөх тайлбарлаж шоуддаг нөхөр, яаж аймаг удирдах вэ дээ, дээрээс дүгэрээ гэж нэг айлиа салбадай бас байна, эцэст гишүүн гуай савраа татаарай


  • Зочин · [51.15.86.162] · 2018/02/09

    HOVDYN HAMGIIN HUN MUUTAI, HULGAICH NI L GISHUUN BOLDOG BOLSON. TEHEER HOVDOD SHUDARGA BUSIIN TUIL, BUGS DOLOOCH ARMI BII BOLTSON GESEN UG.


  • ЭРДЭНЭБҮРЭНИЙ ӨӨЛД · [202.179.31.23] · 2018/02/08

    2020 оны сонгуулиар арчигдах байлгүй бухимдаад уурлаад ч яахав.


  • Ховдын уугуул · [202.179.31.23] · 2018/02/08

    Хууль зүйн сайд байхдаа ч Ц.Элбэгдоржийн заавраар ажлаа явуулж бүх томилгоог тэр нөхрөөс асууж томилдог гэсэн.Одоогийн Ц.Нямдорж шиг байсан бол даан ч дээ...


  • ЦАГААННУУРЫНХАН · [202.179.31.23] · 2018/02/08

    ТЕНДЕР АВСАН ЮМ БОЛ ЗАМЫНХАА АЖЛЫГ ДУУСГАА.


  • иргэн · [103.9.90.98] · 2018/02/08

    Шөвөгнөөд цөөвөр чоно шиг царайтайгаа адилхан зэвүүн нөхөр юм аа


  • Zochin · [27.123.214.109] · 2018/02/08

    Ynen sh dee. Dyy ni sangiin yamiig sahial suuj baidag gesen sh dee


  • Сүхээ · [66.181.177.157] · 2018/02/08

    Нью прогресс дампууоаагүй Юм уу Пүрэвсайханыг ивээн тэтгэхээ больчоо биздээ


  • Тулга · [66.181.177.157] · 2018/02/08

    Шившиг вэ Энэ гишүүдээс татаж буулгах нөхдүүдийн нэг мөн юм банйа тэ


  • Зочин · [202.21.106.170] · 2018/02/08

    Сайд болсноосоо хойш эрс өөр хүн болж ярих нь их л ширүүн хайрхан харагдаад байгаа. Унах нүхээ өөрөөухаж байгаа гэдгээ ойлгохгүй торгууд биз


  • Нэг төгсөлтийнхөн · [122.201.23.98] · 2018/02/08

    Бямбацогтын төлөө хуцах гөлөг ч байхгүй гэх шиг... Байгаад байна байгаад байна. Их юм хийж байгаа зйалуу шүү. Дэмжиж байна: Атааргахаа боль.


  • Bylgantamir · [103.9.90.39] · 2018/02/08

    Byombazogtoo bolobsroloo deeshlyylee, deer ni byx zyild xoshyy nitgii dyrj bai ene chin l ner xyndiig chin ynagaad bga yom shy


  • Мөнгөө · [202.131.248.54] · 2018/02/08

    Бямбацогт шиг улс төрийн соёлтой, эх нутгаа гэсэн сэтгэлтэй хүн байхгүй шүү. Энэ бичсэн юмных нь царайг ээ. Нутгийн зон олон тэгэх юм ч гэх шиг. Нэг ч үнэн зүйл алга. Яа гэж гүтгэж суудаг байнаа.


  • Зочин · [202.9.40.127] · 2018/02/08

    Бямбацогтоо чи дахин Ховдоос их хуралд гарнагэж бүтгийзүүдлээрэй чиний төлөө хуцах гөлөг ч байхгүй муу шуналын тулам чи замаараа явж байгаарай хамгийн өөдгүй новш даа чи зах дээр арьсны ченж хийгээд зогсож байснаа санаарай


  • сонгогч · [66.181.177.157] · 2018/02/07

    Сонгуулиар юу юу гэж хошгорууллаа санаарай чи


  • Зочин · [202.9.42.14] · 2018/02/07

    Бямбацогт гишүүн хууль тогтоох ажилдаа амжилт гаргаасай билээ. илүү юм руу дурлаад байх юм. Орон нутагт ажил мэрэгжилийн арвин туршлагатай залуус, ахмад болон идэр настангууд олон бий л дээ. Бямбацогтоос мөнгөөр дутуу нь болохоос ухаанаар илүү нь олон байгаа. Энэ нөхөр өөр юм шиншлээд нохой шиг эргээд байгаа болов уу. Шунал нь хирээс хэтэрсэн амьтан.


  • Ховдоос гаралтай хүн · [49.0.219.89] · 2018/02/07

    Ховд аймагт ажлын байр байхгүй юм билээ.Харин Бямбцогт сайд болоход төрсөн дүү нь нийгмийн хамгааллын яамны газрын дарга болсон нь баттай, зурагтаар ярьж байна билээ.Ховдод төсвийн мөнгөөр жаахан зам ,парк байгуулагдсан гэх дундаас хэн хожив.Ховдын зарим хүмүүс Төвийн аймгуудыг мэдэхгүй болохоор хөгжиж байна гэж ярих.гэтэл Өвөрхангай. БаянхонгорУвс , Завхан гээд л хараарай хөгжиж байгаа


  • Зочин · [103.9.90.51] · 2018/02/07

    Бямбацогт гишүүн шиг мундаг удирдагч Ховдод байхгүй шүү. Өөрөөсөө илүү чадвартай лидер хүн лүү нохой шиг боргох нь хүчгүйн шинж дээ. Тойрогтоо юу хийснийг нутгийнхан мэддэг танай сайт ингэж худал, төлбөрт нийтлэл тавихаа больж үз


  • Иргэн · [66.181.191.201] · 2018/02/07

    Үнэхээр Ховд хавийн бүх тендерийг хамдаг бол 2020 онд Ховдоос гарна гэж байхгүй ба өөр хаанаас ч гарахгүй?! Тэгээд л улс төрийн карьер нь дууслаа гэсэн үг?!


  • Зочин · [119.40.98.162] · 2018/02/07

    ene ch tiimerhuu baij medeh goliison shaar da harah tsarainii


  • зочин · [66.181.177.157] · 2018/02/07

    улцан шар юм чинь яасан овоо хулгайч вэ


  • иргэн · [66.181.177.157] · 2018/02/07

    Худлаа худлаа манай бямбацогт бол эр хүн


  • ХУРЦЫН БӨГСНИЙ АЛЧУУР · [202.179.27.196] · 2018/02/07

    ККК.МИ ОВОГТ БЯМБАЦОГТ ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АРДЧИЛСАН НАМЫН ЭРДЭНЭБАТТАЙ ХАМТРААД Ч ХУРЦАА ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ ДЭЭ ЗАЙЛУУЛ