fbpx Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч үзэл санаа, зарчмынхаа талд зогслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 53 секунд

Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч үзэл санаа, зарчмынхаа талд зогслоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 11 сарын 24-нд зохион байгуулсан билээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга : "Монгол Улс 2012 оны 12-р сард “Цаазаар авах ялыг халахад чиглэсэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол”-д нэгдэж орсон нь миний бодлоор цагаа олоогүй, эртэдсэн үйлдэл болжээ гэж дүгнэж байна. Манай нийгмийн өнөөгийн байдал ажилгүйдэл, ядууралтайгаа холбогдоод гэмт хэргийн нөхцөл байдалтайгаа уялдуулж үзэхэд цагаа олоогүй гэсэн дүгнэлт би хэлээд байна." хэмээн мэдэгдсэн юм. Мөн өчигдөр Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийгэмд маш олон янзын яриа, мэтгэлцээн үүсч,  гэмт хэрэг үйлдэгчдийг цаазаар авахыг уриалсан агуулгатай санал сэтгэгдлүүд ч нийгмийн сүлжээнд олонтаа хөврөх боллоо.

Үүнтэй холбоотойгоор цөөнгүй улс төрч санаа бодлоо илэрхийлсний нэг нь АН-ын Нарийн Бичгийн Дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд юм. Тэрээр энэ тухай: "7 жилийн өмнө Женевт явж байгаад саваагүйтээд нэг газраар оров. Цаазаар авах ялыг гүйцэтгэхийн өмнө хүнийг 24 цаг байлгадаг жижиг өрөө. Швейцарьт мэдээж цааз үйлчилдэггүй ч хүмүүст энэ ялын сул талыг ойлгуулахын тулд үзүүлэнгийн шоронгийн модел хийжээ. Урт, өргөнөөрөө хоёр алхам жижигхэн квадрат. 

Сүүлийн 24 цагт "гэмт хэрэгтний" хэд хэдэн хүслийг биелүүлдэг ажээ. Нэгт, дуртай хоолыг нь захиалж өгнө, хоёрт, тамхи татдаг бол тэрийг нь хүссэнээр нь татуулна. гуравт, гэрээс бичихийг зөвшөөрнө. Ингээд төгсгөлд нь залбирал үйлдэж, хийсэн гэм нүглээ наминчлахыг зөвшөөрдөг ажээ. 

Тэр өрөөнд цаазаар авагдсан хүмүүсийн сүүлчийн идсэн хоолны жагсаалт, татсан тамхины жагсаалт байхыг харлаа. Ханаар нь цаазлуулсан хүмүүсийн нэрсийг өлгөжээ.

Цаазын ялыг дэмждэг хүмүүс тэр өрөөнд өрөөнд 24 цаг байтугай 20 минут суугаад гарч ирэхдээ л бодол нь өөрчлөгддөг гэсэн. 

Хэрвээ, хэрвээ, хэрвээ...

Хилс байвал яах вэ? 

Аймшигт муухай хэргийг үзэн ядаж байвч хилсээр хүн хэлмэгдүүлээгүй байгаа...? Ийм бодол тэднийг зулгаадаг юм гэсэн.

1990-ээд он. Шилжилтийн үе. Муусайн хөвгүүдээ хараа хяналтаас гадуур өсгөсөн дөө. "...Охин юм үүнийгээ л нэг боловсролтой болгоод авъя, бүстэй хүүхэд бол яахав яаж ийгээд хорвоогийн тоос хөдөлгөнө". Ийм үгийг би олонтаа сонсож байсан. Өнөөдөр хөвгүүдээ, тэднийхээ хүмүүжлийг хаясаны гор гарч байна. Нийгэмд эзлэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсрол мэдлэгийн зөрүү, амьдралд хандах хандлагын зөрүүний золиос нь өнөөгийн хүчирхийллийн үндсийн нэг болж байна.

Дээр нь нийгмийн хаос байдлыг дэмжигч цахим хэрэглээний замбараагүйтэл, мэдээллийн цензургүй урсгал хүмүүс хоорондын харилцааг харгис хүйтэн болгож байна.

Ядуурал, ажилгүйдэл, боловсол, эрүүл мэндийн доройтол нь сэтгэл гутрал, адын догшин байдал, хүн хоорондын араатанлаг байдлыг өөгшүүлж, бах таваа хангах, стрессээ тайлах бурангуй харанхуй руу нийгмийг түлхэж байна.

Нэгнийгээ хуульчлан алахыг зөвшөөрлөө гэж бодьё. 

Эхлээд нөгөөр айхтар "яргачидаа" хорь гучаар нь хороолоо гэж тооцье. Ингээд асуудал шийдэгдэх үү? 

Алаад өг, цаазал гэж бусдыг уухайлж буй хүмүүсийн сэтгэхүй ч өөрөө боломжит хүчирхийлэгчийн дүр төрх юм. Хуулиар хүн алах виза авсан улс төрчид, ядарсан хуулийн тогтолцоог зүгээр өнгөрөөнө гэж бодож байна уу? тэд хуулийн нэрийн өмнөөс нэгнээ намнаж, зохиомол гэмт хэрэгт холбогдуулж, хэргийн газрыг зохиомжлон дэглэж магадгүй мөнөөх цаазын ялыг уухайлан дэмжсэн нөхрийг орондоо байхад нь чирч аваачаад "хэрэгтэн" болгож магад.

Ямар нэг гэмт хэргийн хохирогчийн нотлох баримтын дээжээс чиний халаасанд хийгээд л чи дуусаа. Шууд цааз. Ингээд л боллоо.

Нийгмийг айдсаар, харанхуй байдлаар удирдаж болохгүй. Нийгэм харанхуй байна гээд нэмж харанхуйд автуулж болохгүй. Ядаж нэг ч гэсэн гэрэл асаах хэрэгтэй. Хүмүүс хоорлон хашгирч байсан ч гэсэн салхинд лаа шүдэнз чинь дальдчиж байсан ч гэсэн үсээ шатаагаад ч болтугай лаа асаах хэрэгтэй. 

...Хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох эцсийн арга нь цааз биш ээ. Хүчирхийлэл эргээд хүчирхийлэл төрүүлнэ.

Төрийн машин, цахим солиорол хоёр нийлээд ажилласан үeд ямар ч гэм зэмгүй хүнийг гэмтэн болгох хуулийн цоорхой байсаар байна, гашуун туршлага зөндөө байна. Хэн нэгэнд бусдыг хууль далайлгаж зохион байгуулалттайгаар (set up) "алах" бололцоо олгож болохгүй.

Цаазын ялыг дэмжигчид бол цуст замыг хувь заяандаа оруулж байна гэсэн үг. Ээдрээ маргаантай сэдэв ч дуугүй байж чадахгүй." хэмээн байр сууриа илэрхийлжээ. Уг нь манай нийгэмд тогтсон хэвшмэл хандлагаар бол аливаа намын гишүүн, улс төрч өөрийн намынхаа лидер, намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийн саналыг буруу зөв эсэхээс нь үл хамааран шууд дэмжих ёстой мэт байдаг ч Ардчилсан Залуучуудын Холбооны шинэхэн Ерөнхийлөгч С.Эрдэнэболд ардчиллын тулгуур хүчин зүйлсийн нэг болох хүний эрх,  аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэх ёстой гэсэн үнэт зүйл, зарчмынхаа талд ийн зогсчээ.

Цаазаар авах ялыг сэргээх тухай саналыг ХЗДХЯ хэлэлцээд ямар саналтай байгаагаа бэлдээд ирсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудлыг УИХ-д оруулж, хэлэлцүүлэх эсэхээ шийдэх юм.

 

П.Энхмандах

Л.Элдэв-Очир Ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэн гэж гүтгэсэндээ Баянхонгорчуудаас ичиж явдаг
Л.Элдэв-Очир Ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэн гэж гүтгэсэндээ Баянхонгорчуудаас ичиж явдаг
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​