Б.Хурцын хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг буруутгажээ


Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр хүндэд халдаж, гутаасан гэх үндэслэлээр буруутгажээ.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “ТЕГ-ын дарга асан Б.Хурц хууль бусаар хүнийг гаднын улс орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 11 дүгээр сарын 1-ний 304 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох болж, БНСУ-ын Элчин сайдаар явуулах гэж буй нь зохисгүй”  хэмээн мэдээлсэн бөгөөд Б.Хурц түүнийг нэр хүндэд халдаж, гутаасан хэмээн шүүхэд өгөөд байсан юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.72.245.198] · 2018/02/14

    Элбэгдоржийн хийсэн ажил даа


  • зочин · [66.181.165.36] · 2018/02/14

    зөв үнэн үг дугарсан хүн буруутдаг зөвүүн цаг болжээ ер шүүх цагдаа прокурорыг үндэсээр нь цэвэрлэхгүй бол Хурц Элбэгдорж 2 ард түмнээр тохуухах айлгах явдал хэзээ ч буурахгүй Хурц чулганы танхимд УИХ ын гишүүдийг жижигрүүлж цааш нь ярих уу аа болох уу гээд бүгдийг айлгаж дархан баатар цол авсан хүн шүү дээ


  • zochin · [103.57.92.195] · 2018/02/13

    Ergej butsaj boloxgyi sh Odoo chamad erex bn,en deeree ene asuudliig shiiden shuu,tuslamj xeregtei bol ard tumen ard chin bn.


  • Зочин · [202.72.245.220] · 2018/02/13

    Үнэн шүү, таныг дэмжиж байгаа хүмүүс олон шүү, Шударга үнэн ялна шүү, Амжилт


  • sar · [150.129.140.3] · 2018/02/13

    Zandan buruugui . Zeb huniig buruugaad mobgoliin huuli hudalaa yun bna l daa. Zandantai hamt temtsenee


  • АРД ИРГЭДЭЭС · [202.9.41.243] · 2018/02/13

    БАТЗАНДАН АХЫН ДҮҮ АЙХ ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ? НЭГ Л ӨДӨР ЧИ БААХАН ХҮН ШОРОНД ХИЙХ ЮМ БАЙНА? ҮНЭН ЯЛАНА? БАЯР МЭТИЙН ХҮМҮҮС АМЬ ТАВИХ ГЭЖ БАЙНА ЗАЙЛУУЛ УДАХГҮЙ ДЭЭ????ЧАМД АМЖИЛТ ,ЧИ ОЛУУЛАА ХУЛГАЙЧУУД ЦӨӨХҮҮЛЭЭ???


  • зочин · [66.181.160.68] · 2018/02/13

    Шүүх хуулийнхан но-той болоод л Хурцын харцаар гөлөг болж байгаа юмдаа


  • иргэн · [119.40.102.141] · 2018/02/13

    Үнэн юм гэж алга даа,хурц гэж аймшгийн хүн нь монголын төрөөр тоглоод л..муу нь сайн болж, сайн нь муу болж байдаг муу цаг нь ирчихсэн нь үнэн юм байна л даа .шударга ажиллаж чадахгүй юм бол шүүх байгуулага гэж байх хэрэгтэй юм уу


  • зочин · [180.149.78.99] · 2018/02/13

    хуулийг гууль болгодог бас л дарамтанд ороод байна уу даа шүүгч Батзанданг занал хийгээд байсан нь хэрэг биш юм уу бүх зүйл нотолгоотой гэрчтэй байсан биздээ


  • ЗОЧИН · [202.9.41.244] · 2018/02/13

    ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА ...