Улстөр / 2018/02/13 / 55

С.Баяр: Эр хүн шиг хүрээд ирээрэй, ахын дүү



С.Баяр: Эр хүн шиг хүрээд ирээрэй, ахын дүү

Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзанданд

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:

- “Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

- С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

- С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоёрдугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. Тийм үү?

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч, бас танд ч хамаатай.Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий.“Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд тусалж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангүй хэлэхэд буруу нь юу байх билээ.  Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

Ёсолсон: Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР

2018.02.12.



  • Зочин · [59.153.115.13] · өчигдѳр 20 цаг 02 минут

    yamar yaduu setgelgeetei hun yum be


  • Zochin · [75.58.9.81] · өчигдѳр 15 цаг 02 минут

    Ядаж энэ дайны захидал найруулаад биччих хүнгүй л боллоо до


  • МАН ын С. Баяр, АН ын баярцогт нар оюу толгойн гэрээг монголын эсмрэг хийж баяжсан луйварчид. ЭНЭ авлигач нартай хэзээ хариуцлага тооцох юм бэ? АРД түмэн шаардах эрхтэй шүү


  • trtr · [150.129.141.168] · 2018/02/19

    bayar yaj ch harsan eh ornoo hudaldsan hulgaich l haragdaad baih yum .eh ornoo heden hausaar zarsan hun gej ihenh mongolchuud medej baigaa.


  • ТЭМБҮҮТЭЙ БУРИАД · [202.179.26.212] · 2018/02/19

    ЖЕНКОГООС ЖИЖГЭРЭЛГҮЙ БАС ШҮҮХЭД ЭР ХҮН ШИГ ӨГЧИХӨӨРЭЙ.


  • dorj · [202.179.27.231] · 2018/02/19

    S.Bayar ta arhia uugaad zaluu huuhen erguuleed mongoldoo gai bololgui hulgailsan möngöö ideed baij baival baival yasan yum be,bitgii tom töriin zutgelten bolj jujigleed bai.chinii zarchim gej hulgaichiin hulgaichiin zarchim bizdee.hulgaich hulgaichaaraa baidag ,hudlaa bitgii tomrood bai.iim huuramch ezgeesee ohiduud ni ichdeggui yum baihdaa?esvel bas ezeg shigee nuhduud baidag yum bolovuu?


  • baby · [202.70.34.38] · 2018/02/18

    S>BAYR zuw bichjee Batzandan dandaal iimerhuu zuil yrij hund toogdoh sanaatai bdag ym bolow uu daa zailuul medleg homs hun l iimerhuu bdag baih gej boddog doo


  • зочин · [202.179.27.201] · 2018/02/18

    Батзандан очиноо, харин СБаяр Та Урилга өгчихөөд Бие төлөөлөгч энэ тэр явуулалгүй Эр хүн шиг өөрийн Биеэрээ ирнэ биз дээ,


  • Монгол · [150.129.140.193] · 2018/02/18

    Санжийн хүү чи ер нь яасан даврах дуртай дурак вэ? Бүр болоогүй Монголчуудыг тэнэг гээд басаж байна уу. Тэгдэггүй юм даа гөлөг минь. Чи ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа хэний даалгавраар Эрдэнэт үйлдвэрийн өрийг нэхэх гэж Казахстан явсан бэ? Энэ үеэс л та нарын хөгийн хуйвалдаан чинь илэрч эхэлсэндээ. Болоогүй Багабаньд гэж нэг юм ШО-ийнхоо төлөө..... тан нарт авах юм алга. Батзандан эхний амлалт нэхэгч. Цааш олон зүйл үргэлжлэх тул чи нүглээ дийлэхгүй яах л бол


  • зочин · [43.242.243.239] · 2018/02/18

    таван сайхан монгол залууг алсан хувхай коммунист,,тав зургаан эхнэр сольсон завхай өвгөн монголдоо ирээд учраа олооч улс төрийн янхан минь,,,,,,,


  • Зочин · [103.57.95.50] · 2018/02/18

    Баяр та оюунтолгойн гэрээ хэлэлцээрийг яаралтай хийхгүй бол өдрийн 1000 ам дол алдаж байна гэрээгээ яаралтай хий хариуцалгийг би хар толгойгоороо хариуцана гэж байсан одоо хар толгойгоороо хариуцаач???? оюунтолгой монголын ард түмэнд юу өгч байна та хэлээд өгө өч


  • зочин · [202.179.27.83] · 2018/02/17

    хараад сонсоод байхад СБаяр гэгч энэ Этгээдийн оролцоогүй Бие,, холбогдоогүй Гэмт хэрэг , гэж байхгүй юм дагаа, Нэгэн цагт нэг Намд хамтран зүтгэж явсан Нөхөрөө элдэв бусаар гүтгэж, нэр усын сэвтээж, Шорон оронд хийж Амьдралаар нь тоглож байсаны Хариу өөр дээр эргэж буух айсуй, Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгч болно доо, Их Шунал эзнээ Алдаг гэж үнэн үг шүү, Ард түмэн СБаярыг нэг л өдөр Шударга Шүүхээр оруулж Ял асуух нь лавтай,


  • mongol ard(elbegdorjiin bylegleliig hasaad) · [103.229.121.100] · 2018/02/17

    shyyhed hahuulia ugchihsun gej orchuulah uu.uls ornoor ni syiryylsen . chamaig tsaazlah heregtei


  • bid · [202.72.245.165] · 2018/02/17

    muu mal 2008 ond hairan saihan 5 zaluug henii tushaalar buudaj alsan be? chi erunhii said baisan, medej bga shu pyazdy mini hereg huuchrahgui ,ter humuusiin eej aav ehner huuhdiin haraal idej bga shu,ard tumen martahgui za mal mini


  • Зочин · [124.158.125.13] · 2018/02/17

    БАЯР чамайг ард түмний ОНЦ ЗӨВЛӨЛ хүлээж байгааг мэдээсэй билээ ,Улсаа зарж идсэн Сэжгийн ХУЛГАЙЧ


  • зочин · [180.149.78.99] · 2018/02/15

    Баяр бади зайлаа хийсэн юм юуч байхгүй батзанданга дэмжнээ.


  • Зочин · [59.153.113.189] · 2018/02/15

    С Баярын нэр хүнд гэж юу байхав дээ зайлуул шүүхээр нэр төрөө хамгаалуулах эрхтэй юу шүүх нэр төрийг тогтоодог байгууллага биш тэр дундаа авилгалжсан,улстөржсөн хууль шүүхэд хэн итгэх вэ түүний оронд Ж Батүандан ,С Баяраар бүх ард түмний санал асуулга явуулж тогтоолгоё С Баяр энэ санал асуулгаар Ж Батзандангаас илүү нэр хүндтэй гарч ирэх юм бол Сонгуулийн луйвар хийгээгүй намын байраа шатаагаагүй,таван хшний амь нас хохироогоогүй,оюутолгойн гэрээгээр далимдуулж авилгал аваагүй,америкт хаусгүй чин шудрага нэгэн байсан юм байна гэж үзэж дархалая


  • zocin · [202.179.31.3] · 2018/02/15

    Mongolyn Ard Tumen-g toloolson UIH-n gishuun-g S.Bayar daramtalj bn gej oilgogdohoor bn.


  • zochin · [202.179.31.3] · 2018/02/15

    Shoron yariatai iim hun diplomat alband baij taarahgui!!!!!!!!!!!!!!!!!! Ilerhii il todoor UIH-n gishuun daramitalj bn!!!


  • зочин · [49.0.191.250] · 2018/02/15

    5 залуугийн асуудал чинь Баярын биш харин МАХН-ын Н.Энхбаяр-ын Ерөнхийлөгч байх үеийн хариуцлагын асуудал гэж боддог . Энхбаярыг хамгаалагчид их юм уу даа


  • Зочин · [66.181.170.231] · 2018/02/15

    ene batzandan tegnee er hun shig bj chadahgui l dee harbaas hogiin huuhen shig amitan doooo oligtoihon zogsood shanaa abch chadahgui l deee


  • Зочин · [202.179.27.74] · 2018/02/14

    БАНЗАЛ БУРИАД ПЭЭДИЙДЭГ БАЙНА Ш ДЭЭ.АВЧРАНА ГЭЖ СҮРЖИГНЭЭД ЧИМЭЭГҮЙ БОЛСОН ОРОС ЖЕНКОДОО НАЙДСАН ЮМ БАЙХДАА.ККК.ОРОСУУД ХУДЛАА БАЙДАГ ЮМ ДАА ХӨӨРХИЙ ГЭЖ.


  • Zochin · [139.5.216.74] · 2018/02/14

    Ene Bayar uhej dald oroosoi. Yu hiisniig ni ard tumen medehgui gej bodood bgaa yum bh daa.


  • дорнод · [103.10.23.4] · 2018/02/14

    Баяр охидуудынхаа нэр дээр гадаадад өчнөөн орд харш авч байхаар тэр мөнгөөрөө монголдоо үйлдвэр бариад хүмүүсийг ажилтай болгож болдоггүй юм байхдаа. Шоронд хийж чадахгүй хөрөнгийг нь хураагаад авч чадахгүй байгаа болохоор арга ядаад ийм юм бодож байна.


  • chamaig daa · [202.5.196.34] · 2018/02/14

    gaigui ee, chi Minii ard tumnees hariugaa ur udmaaraa neg hurtnee muu gulgur novsh


  • Зочин · [202.9.41.140] · 2018/02/14

    Ene yrbagch Bayar tsogt Tarbagdorj nariin ard zorigjyylad amitas n gadni vndesten damnasan e/z gin alyyrchid bna?!Tegsenees ene myysain boolyyd mngl ig iimbdald oryylax zorig zvrx UXAAH xvdexgvi


  • Mongol hun · [122.201.26.172] · 2018/02/14

    Eh ornoo zarch idsen huniig burhan orshoohgui, hichneen chi ooriigoo buruugui met guriivch tengeriin shiitgelees multrahgui


  • Тэтгэврийн өвгөн · [27.123.214.102] · 2018/02/14

    Эрлэгийн үүдэнд уулзаяа нас чинь арай эрт байна гэж хэлж байгаа нь Чамайг алуулж чадна шүү гэдэг үгтэй дүйж байна.Хэрэг нь илэрхээс их айж урьдчилан дарамталж байна гэж ойлгож болох уу.Иймд Баяр,Хурц бусад этгээдүүд нийлж яажич мэдэхээр байна гэж ойлгож байгаа учир Батзанданг хамгаалалтанд авах ёстой юм байна.Луйварчдийн сүлжээ нуран унаж мөдхөн илрэнэ гэдэгт монголын ард түмэн итгэлтэй байна Амжилт хүсье,шантарч болохгүй ард чинь үнэнийг хүсэгчид байна.


  • jagaa · [124.158.109.232] · 2018/02/14

    Баяр шиг өндөр мэдлэгтэй дипломатч хүн монголд байхгүй


  • тогтох · [202.21.100.210] · 2018/02/14

    Хариуцлага хүлээдэггүй учраас эд их галзуураад байгаа юм улс төрчийн амнаас хариуцлагатай үг гарах ёстой тиймээс хүчтэнгүүд хүчээ үзэх цаг нь болсон тэгж буруутан тодрох ёстой хэн үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй хачин юм


  • Зочин · [103.26.194.146] · 2018/02/14

    BAYAR OYU TOLGOIG ZARAAD AVSAN MUNGUURUU 7 HAUS AVJ MUNGUU UGAASAN BAS ERDENETIIG BARITSAALJ MUNGU UGAAHAD MEDEEJ OROLTSON L GAIJ TAARNA SHUUHIIN UUDEND OCHIYOO GEDEG CHINE TUMEN ZUVUU HARIN BATZANDAN MEDDEG BUHNEE SHUUHED HELEED UGUUREI


  • зочин · [66.181.160.92] · 2018/02/13

    С.Бараа чи монголд ир тэгсэн цагт шилээр чинь нар харвууллана. Новш оо тийм чадал байна уу?


  • Сумын овгор · [66.181.191.201] · 2018/02/13

    Баяр шиг мундаг улс төрч алгаа?! Хийгүй, хүйтэн хямсгар царайтай, хэнээс ч айхгүй, өндөр мэдлэгтэй, ОТ-г хөдөлгөсөн, ТТ-г төрд буцааж авсан, үнэхээр мундаг улс төрч, мундаг дипломатч, Ерөнхийлөгч л баймаар амьтан даа?!?! Магтах, муулах үг олдохгүй байна?!?!?!


  • zochin · [103.57.92.195] · 2018/02/13

    Shuuxdeer xureed erge,Batzandaa, Chi belen biz,ARD CHIN ARD TUMEN BN SHUU.


  • Зочин · [202.179.24.56] · 2018/02/13

    ХАРИН С БАЯР ЭР ХҮН ШИГ ӨГӨР ТОЛГОИГОО ӨГЧИХӨӨРЭИ


  • Зочин · [103.242.47.6] · 2018/02/13

    С.Баяр гуайн зиндааны өндөр албаны хүмүүсийн юу хийснийг эгэл жирийн хүмүүс мэдэх боломжгүй л дээ Энэ хүнийг хулгайч луйварчнаар нь олон жил ярилаа. Хэрэв тийм хүн юм бол Монголын хууль хяналт шүүх засаглал нь яагаад ажилладаггүй юм бэ? Ер нь ганц С.Баяр гуай биш, аль ч нам нь ялгаагүй төрийн эрхэнд албан хашсан бүх хүн, УИХ-ын гишүүд бараг бүгд л идсэн уусан гэж баалуулах юм. Энэ бүгд гүтгэлэг байдаг юмуу? эсвэл Монгол төргүй болчихсон юмуу? ийм цаг үед Монголчууд асуудалд хүлээцтэй ухаалаг хандаж шудрага ёсыг тогтоох улс төрийн эрэл хайгуулд гарч , биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг аугаа сургаалийг хүн бүр хичээж хэрэгжүүлэхгүй бол ёс суртахууны доголдолд орж хэрүүл тэмцэл доромжлолоос өөр юмгүй оюуны хоосролд орчихсон хүмүүс ингэж бие биеэ доромжлоод хөгжинө дэвжинэ гэж байх уу? энэ маягаар явбал тусгаар тогтнолоо алдаж эв найрамдалын харилцаатай байгаа хоёр хөрш маань хуваагаад авчихвийдээ гэм буруугий нь шүүх тогтоогоогүй хэнийг ч хэрэгтэн болгож цуурдаг хүмүүс түүнийг хөөрөгдөж хорвоогийн дан хар мэдээ цуглуулдаг сэтгүүлчид аль аль нэг юм бодоосой


  • иргэн · [49.0.218.228] · 2018/02/13

    баяр, баярцогт та хоёр оюутолгойн эрх ашгийн төлөө ойр ойрхон монголын хуульд өөрчлөлт оруулж монгол ашиггүй гадаадын эдийн засгийн алуурчдад ашигтай хууль батлуулж ихээхэн мөнгө хахуулд авч гадаадад гарсныг монголчууд бүхэн ярьдаг тэмцдэг шүү


  • zochin · [202.9.40.5] · 2018/02/13

    Bayar uuriiguu shiliin sain er gej bodood baina, ugui shuu hulgaachiig helgeg yum


  • зочин · [202.9.43.163] · 2018/02/13

    Би Баярыг өмөөрөгч бишээ. УИХ-ын гишүүн хүн үгээ бодож ярих ёстой. Ярьсан зүйл бол бодитой баримттай байх учиртай.Оюцутолгой, Эрдэнэттэй холбоотой, тэрч бүү хэл ураны ордын тусгай зөвшөөрлийг юу болгож ямар хохирол учирсан гээд олон асуудал байдагч гарцаагүй нотлох баримттай л байх учиртай. Ам алдвал барьж болдоггүй гэж нэг айхтар үгийг л Баяр овжин ашиглаж байж мэдэнэдээ.


  • Зочин · [66.181.176.126] · 2018/02/13

    ENE BAYARIIG SHALGAJ DUUSDAGGUI YUMUUUU ATG!


  • Зочин · [66.181.176.126] · 2018/02/13

    BAYAR UG N GAIGUI HUN SHIG SANAGDDAG BAISAN HUDLAA YUM BAINA LEE ERENHII SAID BAIHAD N ERDENETIIG BARITSAALJ MUNGU UGAAJ BAIHAD MEDEEGUI BOL YOSTOI SHAASAN HEREG BOLOH BAILGUI DEE


  • pildaga · [103.10.21.113] · 2018/02/13

    batzandan xuu min xutaga owortlood och ner tortoixon shig xelmegd


  • huld · [150.129.140.3] · 2018/02/13

    Bayar hudalaa tomorood yaahkiin chadahkgui dee hulgai hiissen unen Mongolchuud barag bugd medne dee Zandangiin zebee


  • Бурхан · [66.181.179.87] · 2018/02/13

    Энэ өвгөн зөнөг ч Батзандангийн гарыг даахгүй л дээ. Шоронд долоо хоноод л чацага баастайгаа холилдоод унана. Энэ 5 сайхан залууг алуулсан алуурчин, монголыг зарсан новшийн луйварчин эрлэгт дуудагдсан юм байх даа?!


  • зочин · [202.179.31.25] · 2018/02/13

    ЭБИЙТЭЙ НИЙЛЖ ЭНЭ УЛСЫГ АЛСАН ДАА ЭНЭ ӨГӨР


  • Зочин · [202.131.228.82] · 2018/02/13

    Тийн шуудээ Нийслэлийн АН ын дарга Баттулга казино хэргээр авлига аваад ял эдэлсэн бушуухан намаза авъя


  • Зочин · [202.131.228.82] · 2018/02/13

    Шинэ терийн албаны хуулиар авлига Албан тушаалын хэргээр шуухээр шийтгэгдсэн хун терд ажиллах сонгуульд оролцохыг хориглосон иймээс Нийслэлийн АН ын дарга Баттулга сонгуульд нар дэвшихгуй тул ажлаа егех хэрэгтэй учир АН ялбал дарга нь засад дарга болох Намын дурэмтэй тэхээр хуулиар боломжгуй тул эртхэн намын даргаар ее хун сонгое


  • Зочин · [202.21.105.110] · 2018/02/13

    Монголын ард түмэн С.Баярыг яаж баяжсан тухайг бүгд мэднэ.С.Баяр гуай та Монгол улсын төлөө байж чадсан гэж үү.Үгүй л бол уу.Та өөрийгөө гэмгүй энхийн цагаан тагтаа гэж арай бадаж явдаггүй биз дээ.Таны байх үед уул уурхайн булхай явагдсан гэдэг нь үнэн байх гэж би бодож явдаг.Таны байх үед 7 сарын 1-ны үйл явцад хэдэн сайхан залуучууд алуулсан.Санамсаргүй алуулна гэж байдаггүй юм.Та цэвэрхэн цаас шиг хүн үү.Үгүй л бол уудаа.Та Монгол улсын газар шороон дээр хар бэх асгасан хүн шүү дээ.Та оффшортой юу. Та үнэнээ хэлэх цаг болоогүй юу.Худлаа ярьж явдагаа боль.


  • Amar · [139.5.218.72] · 2018/02/13

    Батзандан ч зандангаа алдах нь дээ


  • Zochin · [76.16.174.6] · 2018/02/13

    Batzandan arai l dendeed bga um. Het ih heruuliin shinjtei hudal unen um yrij zuvhun Uuruu mundag hunii durd orood bga haragddag bolson ni unen shu.zarim uma uchirtai unen yrij bmaar um daa.Demjdeg bausnaa zalhaj duuslaa. Heterhii jujig taviad bh um.hereg alga da Batzandan guai


  • эгээ · [103.87.255.66] · 2018/02/13

    Энэ хүнд бид шийтгэл оноож чадахгүй бол бурхан лав аврахаасаа өнгөрсөн байхаа


  • зочин · [202.179.31.25] · 2018/02/13

    энэ өвөөгөөс болж монголчууд их хохирол амсаад байна хаан ресурс эрдэнэт оюу толгой гэх мэт олон юм хуцалгүй монголд ир шалгуул


  • батушка · [103.229.123.125] · 2018/02/13

    за атаманаа уянгатай аваад очих уу


  • Зочин · [150.129.142.192] · 2018/02/13

    батзандан энд яир хамаа байнаа..хуцалгvй эрлэг мэрлэгрvv явхаасаа емне наад ер ширээ цэгцэлээрэй хvvхээ..эхлээд тр арбитрын шийдвэр арбитрын хурлын протуколыг олж уншаад еер еертее дvгнэлт хий баяр бацаанаа дараа тр эрлэг мэрлэгээ ярьж гайхуул. сугар мугар нарыг ийм будлиан хутгаж байгааг чи огт мэдээгvй гж шаахгvй шvv..зvгээрл ерее тел БАЯР бацаанаа


  • zochin · [202.9.41.108] · 2018/02/13

    goe goe. saihan heljee, batzandan daanch tom tom bult usreed bsiima, instant karma gej bdag yum shuu,