fbpx ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 46 секунд

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО

Голомт банкны үл хөдлөх хөрөнгийн эксперт Б.Наранжаргалтай ярилцлаа.

Юуны өмнө арилжааны банкуудын зүгээс иргэдэд санал болгож буй орон сууцны зээлийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?  

Сүүлийн гурван жилд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт зогсонги байдалд орсон гэж хэлж болно. Учир нь 8 хувийн орон сууцны зээлийн эх үүсвэр хумигдчихаад байна. Хэдийгээр 2014-2015 онд арилжааны банкууд болон барилгын төсөл хэрэгжүүлэгчид нилээдгүй завгүй ажилласан ч, эх үүсвэрээс шалтгаалж 2016-2017 онд орон сууц борлуулах гэж байгаа болон худалдан авах хүсэлтэй иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн.  Тиймээс арилжааны банкууд 8 хувийн хязгаарлагдмал эх үүсвэртэй зээлээс гадна өөрийн эх үүсвэрийн зээлийг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зах зээлд нэвтрүүлсэн. Голомт банкны хувьд 2017 оноос орон сууцны зах зээлийг тусгайлан судалж, тодорхой сегментүүдэд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд түлхүү анхааран ажиллаж байна.  Бид бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд тус сегментийн орон сууц нийлүүлж байгаа 30 орчим шинэ төсөлтэй хамтран ажилласнаар эхний эерэг үр дүнгүүд гарч байна.   

Голомт банк, luxlife.mn сайттай хамтран зохион байгуулах гэж байгаа тансаг болон өндөр зэрэглэлийн орон сууцны өдөрлөгийн талаар товч мэдээлэл өгнө үү?

Өдөрлөгт Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа тансаг болон өндөр зэрэглэлийн 12 төслийг төлөөлөл болгон оролцуулж байгаа. Шангри-Ла зочид буудлын заал талбайн хэмжээнд тааруулж байгаа тул үүнээс олон төсөл хамруулах боломжгүй байлаа. Арга хэмжээ маань  их өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд төслүүдийн танилцуулга ч сонирхолтой байх болно. Зарим төсөл гаднаас зургийн автороо урьж, танилцуулгаа хийх гэж байна. Үүнийг дурдаж байгаагийн гол шалтгаан нь бидний арга хэмжээний нэг зорилго нь тухайн төслийн зургийг нь гаргахаас эхлээд дуусах хүртэл төслийн баг яг юуг төсөөлж, хэрэглэгчдэд ямар амьдрах орчин бүрдүүлэхээр зорьж, тэрхүү бүтээн байгуулалтыг бий болгосон, амьдарч буй хүмүүстээ ямар мэдрэмж өгөхийг зорьсон, тав тухыг нь хангахын тулд юун дээр анхаарсан зэргийг нь мэдрүүлэхийг зорьсон. Учир нь иргэд энэ талаар төдийлөн үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй. Ихэнх байгууллагын борлуулалтын ажилчид энэ талаар буруу ташаа ойлголт өгөх нь элбэг. Тэдний хэрэглэгчдэд өгдөг мэдээлэл нь үнэ, чанар, материалын сонголт, төлбөрийн нөхцөл гэх мэтхэнээр хязгаарлагддаг. Гэтэл аливаа бүтээл болгонд өөрийн гэсэн түүх бий. Онцлог давуу чанар, бусдаас ялгарах өнгө төрх гэж бий. Бид энэ л өнгийг ялгаж харуулах зорилгоор тодорхой орчин бүрдүүлж Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Арга хэмжээний бас нэг сонирхолтой хэсэг бол Luxlife.mn сайтын нээлт болох юм. Тус сайт нь өндөр зэрэглэлийн орон сууцны мэдээллийг нэг дороос бас бодит харьцуулалттайгаар, санхүүгийн дэмжих хэрэгслийн мэдээлэлтэй нь цогцоор нь авч болохоор шийдэгдсэн гэж ойлгож болно.

Мөн арга хэмжээний үеэр төслүүд маань хотхон руугаа тур зохион байгуулах тул арга хэмжээнд очсон зочид маань гэр бүлийнхээ хамт загварын байраар зочилж, тав тухтай үйлчилгээг нэг дороос авах юм. Хамгйн гол нь өдөрлөгийн үеэр хамгийн таатай нөхцөл, өндөр хямдрал эдлэх азтаныг тодруулах болно.

Өдөрлөгийн үеэр Голомт банкны хамт олон газар дээр нь орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл өгч харилцагчидтайгаа бүтэн өдрийн турш хамт байх болно. Дашрамд хэлэхэд хэдхэн хоногийн өмнө Голомт банк орон сууцны зээлийн хүүгээ 19,56-аас 18 хувь болгож бууруулаад байна.  Товчхондоо Голомт банкны зүгээс орон сууцны зээлийн хэрэгцээтэй байгаа харилцагчдадаа ойртож,  маш олон сонирхолтой зээлийн бүтээгдэхүүнээр дэмжин оролцож байгаа гэж ойлгож болно.

Бид банкны өндөр шалгуур давж, орон сууцны зээл авчихаад дараа нь дахиад тавилгын лизинг хайгаад явдаг байдлыг халах зорилгоор зээлийг нэг дор судалж хамтад нь шийдэж өгөх боломжтой болсон.

Ер нь “Тансаг зэрэглэл” гэсэн тодотголд яг юуг ойлгож байна вэ?

“Тансаг” гэхээр хүмүүс баярхах, үнэтэй зүйл хэрэглэх, зиндаархах гэсэн сөрөг утгаар нь ойлгох нь элбэг болсон. Олон улсад энэ ойлголт маш олон янзаар бас маш энгийнээр тайлбарлагддаг. Агуулгаар нь судлаад үзвэл тансаг гэсэн үгийн ард тав тух гэсэн утга агуулагдаж байдаг. Тав тух гэдэг их  өргөн ойлголт шүү дээ. Гоё сайхан үнэтэй обой паркет гэхээсээ илүүтэй тухайн орон сууцыг худалдан авснаар таны авах таашаал мэдрэмж, сэтгэл ханамжийн асуудал ч тав тухын тухай ойлголтыг бүрдүүлнэ. Нэг үгээр хэлбэл сэтгэлийн тав тух таашаал нь тансаглал юм уу даа. Хүмүүсийн хэлдгээр үнэтэй, өндөр зэрэглэлийн гэгдэх орон сууцнуудыг сайтар харьцуулаад ойлгоод судлаад харвал тухайн байранд амьдрах “ХҮН”-ээ бодож хийсэн, орчин бүрдүүлсэн, үйлчилгээг бий болгосон, тав тухыг нь хангахын төлөө илүү зардал гаргасан байдаг. Тиймээс л тэд илүү үнээр борлуулдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

ФОТО: Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын байгалийн гэрэл зургуудаас
ФОТО: Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын байгалийн гэрэл зургуудаас
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​