fbpx Бүтээлч бус дамжуулагч ашиг олдог тогтолцоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 4 секунд

Бүтээлч бус дамжуулагч ашиг олдог тогтолцоо

Аливаа бизнесийн алтан зарчим бол хоёр тал харилцан ашигтай байх явдал юм. Энэхүү зарчимд тулгуурлаж “Монгол” телевизийн хамт олон мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ “IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх нь манай телевизийн үзүүлдэг үйлчилгээ биш бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Үзэгч таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс бид нэг ч төгрөг хүртдэггүй. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү” гэсэн байна. Ингэснээр иргэд өчигдөр оройноос эхэлж тухайн телевизийн үйлдвэрлэсэн ямар ч контент, мэдээ мэдээллийг юнивишн болон скаймедиагаас ухрааж, нөхөж үзэх боломжгүй болж байгаа юм.

Үнэндээ манай улсад үйл ажиллагаа явуулдаг оператор компаниуд ашиг олохын тулд бусдын бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, контентыг үнэ төлбөргүй ашиглаж, түүнээсээ ашиг олж ирсэн. Жишээ нь, “Юнител", “Скайтел” зэрэг оператор компани зөвхөн датагаараа дамжуулж, түүнийгээ зарахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хөдөлмөрийг “шулж" өнөөг хүрсэн гэхэд болно. Яг ийм зарчмаар зөвхөн өөрсдөө л ашигтай ажиллаж ирсэн болохоос жинхэнэ бүтээгдэхүүн, контент үйлдвэрлэдэг хэвлэл мэдээллийнхэнд нэг ч төгрөг өгч байгаагүй. Нөгөө талаараа энэ нь аливаа хэвлэл мэдээллийн байгууллага үйлдвэрлэсэн контентоо олон нийтэд түгээхийн тулд тэднээс мөнгө нэхдэггүй, өөрсдийнхөө мэдээ мэдээллийг үнэлж байгаагүй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй юм.

Уг нь, зүй тогтлоороо бол хоёр тал харилцан ашигтай ажиллах ёстой. Наад зах нь, бусдын бэлтгэсэн контентыг үнэ төлбөргүй ашиглаж, ашиг олсныхоо төлөө оператор компаниуд ашгийнхаа тодорхой хувийг нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад өгч байж хэн хэндээ гомдолгүй хамтарч ажиллана. Эсвэл хоёр талын эрх ашиг тэнцэж байна гэж үзвэл тохиролцоонд хүрч хэвлэл мэдээллийнхэн бэлтгэсэн контентоо оператор компаниудад үнэ төлбөргүй ашиглуулж болно. Гэтэл энэ тохиолдолд жинхэнэ контент үйлдвэрлэсэн хэвлэл мэдээллийн байгууллага нь ашиггүй, харин түүнийг нь олон нийтэд түгээж, хүртээж байгаа гэх нэрийдлээр оператор компаниуд өөрсдийн датагаа зарж ашиг олж байна.

Хэрэв олон нийт чанартай, сайн мэдээ, контентыг мөнгө төлж үздэг болчихвол өнөөдөр хэвлэл мэдээллийн салбар жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэх дархлаатай болох боломжтой юм. Түүнчлэн аливаа хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж, хөрөнгө мөнгө хаяж үйлдвэрлэсэн мэдээ мэдээлэл, контентоо тодорхой хэмжээгээр үнэлж, олон нийтэд түгээх нь зүй ёсных.

Дээрх зүйл бол хүссэн, хүсээгүй ийм нөхцөл байдалд шилжилж орох ёстойг харуулсан үйл явдал байлаа. Харин эхлэлийг нь “Монгол” телевизийн хамт олон тавьж чадлаа. Тэгээд ч тэд мэдэгдэлдээ “Оператор компаниуд нь үндэсний телевизийн контент үйлдвэрлэгчдийн бүтээлийг гадаадын оюуны өмчийн бүтээлийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг харилцан ашигтай, зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” хэмээн дурдсан билээ.

Б.Басхүү

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аялалын автобус явж эхэлнэ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​