fbpx “Хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 23 секунд

“Хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна”

Монголын нийгэм С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн ЗАХИАЛАГЧ-ийг илрүүлэхийг шаардаж, хүлээж байгаа.

Тэгж гэмээнэ энэ хэргийн ээдрээ бүрэн тайлагдана. Эргэлзээ тайлагдаж үлдэх нь үнэн билээ. Тэгвэл Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат энэ хэрэгтэй холбоотой ярилцлага  “Өдрийн сонин”-д  өгчээ.

Тэрээр “Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхитэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй. Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна. Гэм буруутай нь тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн гурван хүний ар гэрийнхэн ойр дотны хүнээ өмөөрч, хэлмэгдүүлж байна гэж ярих нь зүй ёсны асуудал.

Гэр бүлийн хэн нэгнийгээ гэмт хэрэг үйлдээд ял сонсоход эсэргүүцдэггүй, сэтгэл тайван үлддэг нэг ч хүн байдаггүй. Үүнийг буруутгах аргагүй юм. Монголын ард түмэн энэ хэргийг илрээсэй гэж олон жил хүлээсэн. Үе үеийн төр барьж байсан улстөрчид энэ хэргийг илрүүлэх ёстой гэж ярьж ирсэн биз дээ. Гэтэл одоо хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна. Мэдээж хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ямар нэгэн алдаа завхрал гаргаж, зарим зүйлийг дутуу орхичих вий гэж шахаж шаардаж байгаа нь зүйтэй юм.

Харин нөгөө талаараа энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байгааг хэлчихье” гэсэн байна.

За мөн эхэнд өгүүлсэнчлэн хэргийн захиалагч гэдэг нийгмийн анхаарлыг татсан асуудлаар “-Би хууль зүйн талаас нь энэ асуудлыг тайлбарлая. Гурван хүнтэй холбоотой асуудлыг тусгаарлалгүй, захиалагчтай нь хамт шийтгэх ёстой гэсэн асуудал яригдаад байгаа. Энэ нь зөв буруу гээд маргаан үүсээд байна. Өмнө нь ийм захиалагчтай хэргийг Монголд хэрхэн шийдэж байсан юм бэ.

Дэлхий нийтэд ийм асуудлыг хэрхэн шийддэг юм бэ. Гурван хүн хүний амь нас хөнөөчихсөн үйлдлийг шалгаад дуусахад тэрний цаана болсон олон асуудлыг илрүүлэхэд саад болох уу, үгүй юү гэсэн хууль зүйн асуудал байгаа. Олон хүн захиалагчийн асуудлыг шийдвэрлээгүй байж гүйцэтгэгчийн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж яриад байна. Аль хуулийг барьж, ямар хууль зүйн үндэслэлээр ийм дүгнэлт хийж яриад, бусдад ойлгуулаад байгаа вэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал.

Дэлхий нийтийн туршлагыг харах юм бол захиалагчийг олохын тулд гүйцэтгэгч нарт холбогдох хэргийг нь түрүүлээд шүүхээр шийддэг тохиолдол дэлхийгээр дүүрэн байна. Захиалагчийг нь өнөөдрийг хүртэл олоогүй, хэрэг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлж байгаа олон хэрэг бий. Саяхан манай хойд хөршид нэгэн улстөрчийг хөнөөсөн хэргийн гэмт хэрэгтнүүдийг бариад л хэргийг шийдвэрлэчихсэн. Хэргийн захиалагчийг одоо хүртэл олоогүй байна. Зарим хүн "Захиалагчийг нь олоогүй юм бол энэ гурван хүнийг суллаж тавь” гэсэн. Суллаж болно.

Хэргийг шалгах хугацаа хоногтой. Энэ хүмүүс хэрэг хэрхэн үйлдсэн гэдэг нь ил тодорхой болчихлоо. Гэхдээ энэ хэргийг захиалсан хүнтэй, бусад зохион байгуулсан хүнтэй холбоотой асуудлыг шалгах хүртэл хууль зүйн хувьд ямар арга, боломж байдаг вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх шиг. Хүмүүсийн яриад байгаагаар бид гэмт этгээдийг "Чи хэрэг хийсэн шүү. Гэхдээ гэртээ очоод байж бай. Хэргийн захиалагчийг олох хүртлээ чамайг эрх чөлөөтэй амьдруулах болно” гээд явуулах юм уу.

Хуульд тийм зүйл заалт огт байхгүй шүү дээ. Өнөөдөр С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч хэн бэ гэсэн эцсийн хариултад ажлын хэсгийнхэн хариулж арай дуусаагүй байна. Өнөөдөр ч гэсэн энэ хэргийн мөрдөлт үргэлжилж байгаа. Бид эхний ээлжинд энэ гурван хүн энэ хэргийг үйлдсэн юм байна гэдгийг тогтоочихсон. Энэ гурван хүн хэргийн захиалагчаа мэдэхгүй ч байж магадгүй. Голын дамжуулагчаас цаашаа гарахгүй ч байж мэднэ. Бид үүнийг шалгаж байна” гэж байр сууриа илэрхийлжээ.

М.Энхболдын үе дууслаа гэвэл түүн шиг үлгэр байхгүй
М.Энхболдын үе дууслаа гэвэл түүн шиг үлгэр байхгүй
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​