Улстөр / 2017/11/29 / 15

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, 700 ТЭРБУМЫГ ХАЛААСЛААГҮЙ ГЭДГЭЭ НОТЛОН ХАРУУЛААЧ



Улсын хөрөнгө шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүд өдгөө энэ хэргээ гэрэлт нарны дор, ил цагаан үйлдсэн ч яаж ийгээд төрд гарч, одоо “энхийн цагаан тагтаа”-ны дүрээр амар амгалан сууцгааж байгаа. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, гэмт хүн гэлбэлздэг. Монголын төрийнхний зохион найруулсан их гарын луйврын тоо хязгаараа алдсан. Дандаа олон арван тэрбум, их наядаар хэмжигдэх эдгээр луйврын хэмжээ улсын ДНБ-ийг хэд нугалахуйц болсон биз ээ.

 
Энэ операциас болж Монгол Улс 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгөө алдчихаад байгаа. Энэ их мөнгөнөөс ядаж хумсын толион чинээ нь ч улсад наалдаагүй, салхинд хийссэн мэт л замхарчихсан.


Гэвч эдгээрээс баттай ноттой баримт сэлттэй ч хууль шүүхийнхэн хол байхыг эрмэлздэг хэрэг бол алдарт “Шинэ төмөр зам”-ын булхай. Энэ операциас болж Монгол Улс 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгөө алдчихаад байгаа. Энэ их мөнгөнөөс ядаж хумсын толион чинээ нь ч улсад наалдаагүй, салхинд хийссэн мэт л замхарчихсан. Хамгийн гол нь, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр тэргүүн эгнээнд холбогддог.
 
Энэ хэргийн тухай нууцлаад байх юм ч үлдээгүй хэрнээ одоог хүртэл шийдэгдээгүй, эзэн холбогдогчид нь тавагтай чихрээс хулгайлчихаад тас гүрийн гөжүүдэлсэн ч эцэг, эх толгойг нь илээд өнгөрдөг бага хүүхэд шиг л аашилдаг. Бүр сүүлдээ энэ хэрэг замхрах шатандаа орчихсон байсан. Харин даравч дардайхын үлгэрээр энд тэндээс ноцтой, но-той баримт ганц нэгээрээ ил болсоор.
 
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Аудитын Ерөнхий газраас төрийн өмчит компаниудыг шалгасан тайлангаа нийтэд дэлгэхэд “Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг Си энд Ти корпораци”, “Эс Си Ти И Си Эм” компанид төлсөн 39.2 сая ам.долларыг аудитад тусгаагүй, гүйцэтгэл нь тодорхойгүй байсан тухай мэдээлэл дунд нь байв. Тэгвэл энэ солонгос компани мөнөөх “Шинэ төмөр зам”-ын үлгэрийн гол дүрүүдийн нэг.
 
Энэ талаар сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I болон II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д олгосон. Үүний дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны 55 тоот тогтоолоор “Шинэ төмөр зам” компанийг байгуулж, компанийн дүрмийг баталсан билээ. Улмаар Тавантолгой- Гашуунсухайтын чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung С&Т” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гарсан гэдэг. Ингээд л Ерөнхийлөгч Х.Баттулга нарын нэр холбогдсон 280 сая ам.долларын асуудал урган гарсан юм. Тухайн үед “Хөгжлийн банк”-наас төмөр замын төслийн хөрөнгийг 100 хувь шилжүүлсэн л гэдэг. Гэхдээ өнөөг хүртэл тэр мөнгөнөөс ганц метр ч төмөр зам тавигдаагүй.
 
Харин Х.Баттулгын хэлснээр, 280 сая ам.доллар шороо овоолж, далан босгоход л чүү чамай хүрсэн юм байх. Тэрбээр энэ асуудалд өчүүхэн ч но байхгүй гэсэн. Гэвч холбогдох апба, хяналт шалгалтьж байгууллагууд энэ хэргийг эхнээс нь илчилчихлээ. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн 39 сая ам.доллар буюу 100 орчим сая төгрөгийг гадны компанид шилжүүлсэн атал нуун далдалж, тайланд ч тусгаагүй байсан нь ил болов. Тэгэхээр мөнгөний бусад хэсэг хаана шингэснийг илчлэх нь цаг хугацааны асуудал бололтой.
 
Нөгөөтэйгүүр төмөр замын хэргээс болж эх орноо орхин зугтаасан хэд хэдэн этгээд бий. Тэдний нэг нь “Либерти Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат. Мань эр 2008-2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалт төслийн сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын хэсгийн даргаар хавсран ажилласан. Энэ эрхэм өөрийн үүсгэн байгуулсан “Либерти Партнерс” ХХК-иар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэргээр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа. Гэтэл ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан сургаар Сингапураас ирэх нислэгээ цуцлан ор сураггүй алга болж, АНУ-ын иргэний паспортоор оргон зайлсан. Уг нь Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөөгүй ч энэ мэт этгээдүүд хоёр улсын иргэнээр бүртгүүлчихсэн, нэгд нь хэрэг тариут нөгөө рүү зугтаасан шиг явж байна.
 
Өнгөрсөн зун Ч.Ганбатын сураг гарахад тэрбээр Их Британид байна гэсэн. Мөн “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн “Guggenheim Partners Investment Management Holdings” компани Ч.Ганбатыг АНУ-ын шүүхэд өгч мөнгөө нэхэмжилсэн тухай мэдээлэл. Учир нь “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК-тай “BNP paribas” болон “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн хамтарсан түншлэл үзэглэсэн байдаг бол Хөгжлийн банкнаас санхүүжилт нэхэмжлэх үед “Либерти Партнерс” ХХК гэнэт гарч ирэн сард 46.667 ам.доллар авч эхэлжээ. Тухайн үед Ч.Ганбат АНУ-ын “Guggenheim Partners Investment Management Holdings” компанид “Би сайдын зөвлөх, та бүгдийн санхүүжилтийг саадгүй шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай байна” гэж тайлбарлажээ. Харин зохих төлбөр хийгдээгүй. Ингээд мань эр АНУ-ыг орхин гарч, Англид нуугдсан нь ил болсон юм.
 

ЕРӨНХИЙ ПРОКУРОР А.ЭНХ-АМГАЛАН Ч.ГАНБАТЫГ СУЛЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОСЫН ТАЛД ГАРГАСАН УУ

 
Тэгвэл хамгийн сүүлд Ч.Ганбатыг ОХУ- ын Санкт-Петербург хотод саатуулсан тухай мэдээлэл тархлаа. Хэдийгээр зохих албаныхан үүнийг эрс няцааж байгаа ч үнэн зөв нь илрэх нь бас л цаг хугацааны асуудал болчихлоо. Учир нь Ерөнхий прокурор А.Энх-Амгалан Ч.Ганбатыг суллуулах хүсэлтийг Оросын талд гаргасан гэдэг мэдээлэл гарч эхэлсэн нь олны анхаарлыг татаж эхлээд байна.
 
Ингээд харахад, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “Төмөр замын маапаан гэж байхгүй тул санаа амар байцгаана уу” гээд байсан нь худлаа болж таарч байна.
 
Түүнчлэн АТГ-аас ч төмөр замын асуудлаарх ажиллагааг цуцлаагүй гэж мэдэгдсэн нь энэ хэрэг дуусаагүй гэдгийг нотолж буй юм. Тэгэхээр “Шинэ төмөр зам”-ын хэрэгт нэр нь холбогдоод байсан Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбар хийхээс өөр аргагүй. Тэрбээр өмнөх шигээ бүү санаа зов гэх хуурай үгсээр биш баримт нотолгоотойгоор өөрийгөө зөвтгөх ёстой байх. Эсвэл олны анхаарлыг өөр тийш хандуулж, тархи угаадаг мэх нь хуучирсан гэдгийг ч анзааралгүй зүтгэлэх нь одоо тун болчимгүй үйлдэлд тооцогдоно гэдгийг анхаарвал зохих биз ээ.


Өглөөний сонин
Р.Саруул



  • Зочин · [27.123.214.105] · 2017/12/02

    Төрийн тэргүүн маань ард түмнээ болгоож амласан бүхнээ биелүүлээд дахин сонгогдож төр улсаа төвхнүүлээд түүхэнд сайн сайханаар дуурсагдах байлгүй дээ. бусадыгаа ямар байгааг мэдэж байгаа байлгүй Төрийн минь сүлд өршөө түмэн олон амгалан байг


  • Зочин · [103.57.93.27] · 2017/12/01

    Uursduu songoson biz dee. Odoo uyndaa byhimdaad bga ym be. 3,5 jil bn. Byh ymaa ylsdaa bystaaj uguh bailgyi


  • ГИШҮҮН ЭНХАМГАЛАН · [202.179.27.29] · 2017/11/30

    ЕРӨНХИЙЛӨГЧ ТА ТӨМӨР ЗАМ БАРИУЛАЛГҮЙ 9 ЖИЛ СААТУУЛСНААС МОНГОЛ УЛС 10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГОО АЛДААД БАЙГАА.ЭНЭ МӨНГӨӨР МОНГОЛЧУУДЫН ЦАЛИНГ 8 ЖИЛИЙН ӨМНӨ ХОЁР ДАХИН НЭМЭХ БОЛОМЖ БАЙСАН.


  • ЗОЧИН · [202.179.24.148] · 2017/11/30

    төмөр замын хэрэг хэрэг биш юм бол Батзаяагаа Гансүх шигээ цагаатгаж ажилд өндөр албан тушаалд суулгаач ээ


  • зочин · [139.5.216.150] · 2017/11/30

    Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд бид харлаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.


  • зочин · [202.9.41.21] · 2017/11/29

    Өөрсдөө сонгочихоод. Одоо өнгөрсөн.


  • Зочин · [150.129.142.134] · 2017/11/29

    ЯЛТАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ МОНГОЛ ХЭЗЭЭЧ САЙНАА ҮЗЭХГҮЙ ХОХИН МАЛ МОНГОЛЧУУД ГЭЭД ГАДААДИЙХАН АЛГАА ТАШААД СУУЖ БАЙНА 20 ОНД ШИНЭ ЗГ ШУДАРГА МАХН ХЭРЭГ БАЙНА АРД ТҮМЭНДЭЭ УРИАЛЖ БАЙНА


  • Зочин · [150.129.142.134] · 2017/11/29

    ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХУЛГААЧ ИЙМ МОНГОЛ ДЭЭШ ЯВНА ТӨР НЬ ШУДАРГА БАЙНА ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ ИХ ХУРАЛИЙН ДАРГАН НАЙМААЧИН ЭНХБОЛД ДАН ЛУЙВАРЧИД ТӨРД БАЙНА ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ БАЙГААН ИЛТ ШУДАРГА ТӨР МОНГОЛ ЮУ ЮУНААС ЧУХАЛ ШИНЭ ЗГ ХЭРЭГТЭЙ 20-Н ОНД ЭНЭ ХУЛГААЧИДИЙГ БҮГДИЙН БУДАА БОЛГОЖ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ ИЙМ ХУЛГААЧ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫГ МУУХАЙ ЛУЙВАРИЙН ТӨР ХАРУУЛЖ БАЙГААН ГУТАМШИГ СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛ ТӨР СӨНСӨН ШҮҮ


  • Зочин · [66.181.165.36] · 2017/11/29

    УИХ ын гишүүдийг эргүүлэн татаж болно шүү дээ бусад оронд ч гэсэн хээл хахуульд нэр нь холбогдсон бол маш хурдан арга хэмжээг авч улс орноо өр зээлгүй болгож хуулийн хариуцлага хүлээдэг манайх ийм жишиг тогмоор бнаа


  • Zochin · [203.91.115.35] · 2017/11/29

    Сонгуулиар юу ярьж байж гарч ирлээ... бүх монголчуудыг өргүй болгоно, үйлдвэрүүдээ улсад тушаана ...гэсэн яалаа хө Ерөнхийлөгч гуай ядаж улсаас төмөр зам тавина гэж луйвардаж авсан мөнгөө хүүтэй нь төл


  • Хахахаха · [139.5.219.205] · 2017/11/29

    Хахахахахаха та нар ийм хүнийг сонгосон


  • Зочин · [139.5.219.205] · 2017/11/29

    Новшийн луйварчид бидний толгой дээр гараад суучих юмаа


  • зочин · [119.40.98.162] · 2017/11/29

    өөрөө идсэн чин одоо болоо биз дээ ард түмнийхээ өрийг тэглэнэ гэсэн яасан бэ тэр амлалтаа биелүүлээч ядаж банкны болон ипотекийн хүүг буулгаачээ ёстой новшийн гарууд юмаа сайхан ярьж гарчаад сонгогчдыг мартдаг


  • лхагва · [27.123.214.95] · 2017/11/29

    нvvрсчид гэж нэг бузар хувалзнууд. ороороо нvvрсээ идэхгvй монгол улсын хогжил ,х мvvсийн аж амьралыг сvйрvvлж гvйцлээ МCS монгол юу бvтээн бэ авснаасаа очvvхэн татвар толсон ажилчдынхаа холс хvчийг маш хямд шулдаг нэрэлчих доривтой бvтээн байгуулалт байхгvй архи коло хоероос оор юу хийсэн бэ


  • zochin · [202.9.40.90] · 2017/11/29

    Luivarchin eronhiilogchtei uls mongol.Ene heregiig yarij shuugihaas oor yamarch arga baihgui.Eronhiilogchiin erh ashigiig hondoh ,shalgah,shiitgeh zorigton ugui bolovuu.