“Mongolia Gold 2018” алтны салбарын олон улсын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн 3-р сарын 15, 16-нд болно


Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг  2018 оны 3-р сарын 15, 16-ны хооронд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна.

Тус хуралд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй Sakthi Tradinggroup, Kaloti Precious Metals, Голомт банк зэрэг  байгууллагууд ивээн тэтгэж, Хятадын алтны холбоо, Канадын Outetec  зэрэг олон байгууллагууд илтгэл тавьж оролцохоор болжээ. 

Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжилтыг хэрхэн авах,  шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, Голомт банкнаас алтны хэджинг буюу ханшийн эрсдлээс хэрхэн сэргийлэх, Сорьцын хяналтын газраас хэмжилзүйн, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгнө.

Хурлын 2 дахь өдрийн орой “Mongolia Gold Awards 2018” хүндэтгэлийн хүлээн авалт болох бөгөөд “Шилдэг алт тушаагч”, “Шилдэг сорьцын үйлчилгээ үзүүлэгч”, “Нөхөн сэргээлтэд шилдэг менежмент нэвтрүүлэгч” аж ахуйн нэгж, хүндэт харилцагч нарт Монголбанк, Сорьцын хяналтын газар, МБОМХ, МУУБ-ээс тодруулан шагнал гардуулах юм.

Хурал, үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэбээс,

70111106, 91911383, 89113499 утсаар лавлаж аваарай.


Энэ мэдээ таалагдаж байвал: