Entertainment / 2018/02/28 / 1

“Гадаад хүмүүс монгол бичгээр үг шивүүлдэг”



Түүнийг хүмүүс Монголын шилдэг шивээсчин гэдэг. Мото спортын хорхойтон, шивээсчин М.БатИрдээд үй буюу Бандгаатай цөөн хором ярилцлаа.

-Шивээсийг хүмүүс нэг төрлийн урлаг гэж харах болж?
-Шивээс хийлгэх нь хүмүүсийн хувийн хүсэл сонирхлын асуудал. Анх шивээс хийлгэсэн хүнийг хараад цочирддог байсан бол одоо харин ч сонирхож хардаг хүн олон болсон байна. Тэр хэрээр энэ урлаг эрчимтэй хөгжиж байна.

-Залуус ихэвчлэн ямар шивээс сонирхож байна вэ?
-Манай монгол бичиг шивэхээр их гоё харагддаг. Зөвхөн монголчууд төдийгүй гадаад хүмүүс монгол бичгээр үг шивүүлдэг. Хаанаа, яаж шивүүлэх вэ гэдгээс хамаараад олон янзаар хувиргаж болно.

-Анх та ямар хүнд шивээс хийж байсан бэ?
-Ихэвчлэн найзууддаа хийдэг байсан. Хэдийгээр одоо хийж байгаа шивээс үүдийг гүйцэхгүй ч харах бүрт дурсамжтай сайхан санагддаг юм.

-Өөртөө хийж байсан уу?
-Анх баруун гараа ороосон гинж шивүүлж байсан. Гэхдээ одоо харагдахгүй. Дараад өөр шивээс хийлгэчихсэн.

-Ямар хүнд шивээс хийлгэвэл илүү зохимжтой харагддаг вэ? 
-Цайвар арьстай хүнд шивээс хийхэд илүү зохимжтой харагддаг. Арьс нь өнгөлөг, гэрэлтэж харагддаг учир тод өнгөөр шивээс хийлгэвэл сайхан харагдана.

-Та зургийн мэргэжилтэй. Энэ нь дөхөм болдог байх даа?
-Би багаасаа зурах сонирхолтой байсан. Шивээс хийхэд зургийн мэдлэг их чухал. Нэг зураас алдахад л тухайн шивээсний утга алдагдах аюултай. Надаар шивээс заалгая гэж хүмүүс ирдэг. Гэтэл зургийн ямар ч мэдэгдэхүүнгүй хүнд заах нь утгагүй шүү дээ.

-Нэг шивээсийг хэр удаан хийдэг вэ? 
-Хэмжээнээсээ шалтгаалаад янз бүр байдаг. Жижиг шивээсийг 2-3 цаг хийдэг. Том хэмжээний, их талбай хамарсан шивээс багадаа нэг сарын хугацаа шаарддаг.

-Шивээсэнд тогтсон төрөл гэж байдаг уу? 
-Орон орны онцлогоос шалтгаалдаг. Манайхан босоо бичгээр үг бичүүлж байгаатай адил. Барууны орнууд ихэвчлэн хүн харахад жихүүдэс төрүүлэм амьтдын дүрс шивүүлдэг. Харин хятадууд луу шивүүлэх жишээтэй.

-Ихэвчлэн хэдэн насны залуус танд хандаж байна? 
-Би насанд хүрээгүй хүнд шивээс хийдэггүй. Заримдаа 60, 70 нас хүрсэн хүмүүс ч ханддаг.

 

Ч.Гантулга

Зууны мэдээ



  • hi · [202.72.244.219] · 2018/02/28

    goe zaluu shu