fbpx ГЭРЭЭТЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮС ӨНГӨРСӨН БААСАН ГАРИГААС ЭХЛЭН ДУГААРЛАЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 9 секунд

ГЭРЭЭТЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮС ӨНГӨРСӨН БААСАН ГАРИГААС ЭХЛЭН ДУГААРЛАЖЭЭ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл өнөөдрөөс   эхэлж байна. Энэ сарын 7-н хүртэл нийслэлийн есөн дүүрэгт  иргэдийг өглөөний 09:30-17:30 цаг хүртэл бүртгэх юм. Албан бус мэдээллээр энэ удаа 7000 гаруй хүн бүртгэнэ гэх тооцоо байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа ч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуус өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.

Урин дулааны цаг айсуй ч шөнөдөө -15 хэмээс илүү хүйтэн хонож байгаа энэ үед ёстой л найман настай балчираас наян настай буурал хүртэл  хурган дотортой дээл, нохой гутал, хөнжил нөмөрч халуун цай уусан шиг гадаа хонож байна. Тухайлбал, нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр орой 18:00 цагийн байдлаар дугаарласан хүмүүсийн тоо 1000 давжээ. Нийслэлийн 62 дугаар сургуулийн ард бүртгэж байгаа бөгөөд бүртгүүлэгчид гадаад пасспорт, иргэний үнэмлэх, 24 ам.доллартайгаа байх ёстой. Мөн бичиг баримтгүй хүмүүс ч байв. Тэд иргэний үнэмлэхний лавлагаа, 24 ам.доллартайгаа “аз”-аа үзхээр дугаарлажээ.

Холбогдох албаны хүмүүс бүртгүүлэгчид иргэний үнэмлэхгүй бол хуучин гадаад пасспорттойгоо байх шаардлагатай гэдгийг хэлж байв. БНСУ-д бүртгүүлхээр гурав хоног гадаа хонож буй хүмүүсийн хувьд “1-50” хэмээн дугаарлаж үүднээсээ алхам ч холдохгүй харагдна лээ. Энэ жил бүртгүүлэгчид эрт ирснээсээ шалтгаалан 50, 50-иар баг болсон байх аж. Тэгвэл хамгийн ачаалал багатай нь Сүхбаатар, Хан-Уул дүүрэг байгаа юм.

Ажилгүйдлын түвшнээрээ дайнтай улс орнуудын дараа бичигдэж байгаа манай улсын хувьд иргэд нь гадны орнуудад хөдөлмөр эрхэлж, амьдрах сонирхол сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсэн. Гадны орнуудад ажилладаг хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд. Тэдний ихэнх нь Солонгос, Америк, Хятад, Япон, Орос руу 2-5 жилийн хугацаатай гардаг аж. Монгол дахь олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаагаар гадагшаа явж буй иргэдийн ихэнх нь “Амьдралаа сайжруулахаар хилийн дээс алхдаг” гэсэн байна.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх статистик бий.  Тэдний ихэнх нь 30-54 насныхан байдаг гэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын бүртгэлээр жилд 2800-3000 орчим иргэн Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явдаг бол Япон улсад гэхэд жилд 200 орчим иргэд дадлагажигч ажилчнаар очдог аж. Гэтэл эх орноосоо гарч гадаадад   таваас доош жил  хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ. Манай улсад эх орондоо ирж байгаа иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, амьдрал нийгмийн баталгааг  яаж хангах  вэ гэдэг нь зохицуулалтгүй байдаг учраас тэдэнд эх орондоо амьдрахад олон хүндрэл бэрхшээл тохиолддог болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсвэл цалингаа өгдөггүй, ажилтай боловч давхар ажил эрдэг, цалин нь амьдралд хүрэлцдэггүй зэрэг маш олон шалтгаан энэ улсад бий.

Хонконгийн марафонд Монголын тамирчин түрүүллээ
Хонконгийн марафонд Монголын тамирчин түрүүллээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​