fbpx Сайхан амьдрахын тулд 30 насандаа амжуулах зүйлс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 57 секунд

Сайхан амьдрахын тулд 30 насандаа амжуулах зүйлс

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 30 насны босгон дээр ирэх нь хүн бүрийн хувьд тойрч биш, дайрч гарах амьдралын жам билээ. Гучин нас бол хэний ч хувьд хамгийн чухал, хариуцлагатай нас бөгөөд энэ насан дээрээ хүн багагүй олон зүйлийг хийж, амжуулах хэрэгтэй байдаг аж. Тэгвэл хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, энэ насандаа хийж, амжуулах зүйлсийг мэдэж авцгаая.

Тамхи татахаа зогсоох

Тамхи шиг хүний биед хор хөнөөлтэй зүйл байхгүй гэдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа болов уу. Тиймээс ирээдүйн сайхан амьдралаа бодоод ч болов, яг одоо тамхинаас гарахыг танд зөвлөж байна. Түүнээс гадна та өнөөдрийг хүртэл тамхи татдаггүй байсан бол ямар нэгэн шалтгаанаас болж, тамхинд орсны хэрэггүй юм шүү. Тамхи татлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг сайтар бодож үзээрэй.

Нарны тос хэрэглэх

Таны нас нэмэгдэх тусам арьс чинь эмзэг болж, өвчлөх нь амрахан бөгөөд энэ үед эрүүл мэнддээ анхаарал тавьж, нарны тос тогтмол авч хэрэглэж байгаарай.

Хуримтлал үүсгэх

Та арай өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн хадгаламж нээж, мөнгөн хуримтлал үүсгэж эхлээгүй юм биш биз? Тэгвэл хэтэрхий оройтоогүй байгаа дээр нь одооноос эхлэн хуримтлал үүсгэж эхлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр та ирээдүйгээ санхүүгийн хувьд эрсдэлгүй, аюул багатай болгож байгаа юм. Хуримтлал үүсгэнэ гэхээр хүмүүс ихэвчлэн нэг дор их хэмжээний мөнгө хуримтлуулах талаар боддог нь буруу ойлголт байдаг байна. Тэгэхээр мөнгийг бага гэж гололгүй даруйхан хуримтлалаа үүсгэж эхлэх хэрэгтэй аж.

Эцэг, эхээ халамжлах

Өнөөдөр та аль хэдийн 30 насыг зоогложээ. Тэгвэл төдий чинээ таны эцэг эхийн нас тодорхой хэмжээгээр нэмэгдэж, ахмад настан болсон байх нь бий. Тиймээс таны эцэг эхтэйгээ хамт байх хугацаа өдөр хоногоор багасч байгааг ухамсарлаж, өнөөдрийг хүртэл сайхан амьдралыг цогцлоохын төлөө цаг наргүй хөдөлмөрлөсөн ажил хөдөлмөрөө түр хойш нь тавьж, эцэг эхээ хайрлаж, халамжилж, тэдэндээ цаг заваа харамгүй зарцуулах үе нэгэнт иржээ. Одоо л та тэднийхээ өдий зэрэгтэй хүн болгож, хүмүүжүүлж өгсөн ачийг нь хариулаарай.

Сайхан дурсамжуудаа сэргээх

Хүн мэдээж хэрэг арагшилж биш, урагшилж амьдрах хэрэгтэй бөгөөд үргэлж ард хоцорсон зүйлийг өнгөрсөнд нь үлдээж, ирээдүй рүүгээ тэмүүлж байх нь бусдаас хэдэн алхмын урд байхын үндэс болж өгдөг билээ. Хэдий тийм ч гэлээ, өнгөрсөнд түүх болон үлдсэн сайхан дурсамжуудыг эргэн санагалзаж, 30 нас хүртлээ юу хийж бүтээсэн, ямар үед алдаж, оносон зэргээ эргэцүүлж, дүгнэлт хийх нь чухал юм. Энэ нь таны ирээдүйд ихийг хийж бүтээх урт аялалд чинь хөрөнгө оруулалт болох болно.

Бусдад талархлаа илэрхийлэх

Энэ хүртэл үргэлжилсэн амьдралын замд тань тус дэм үзүүлсэн, алдаж, онох үед чинь үнэтэй сургамж хайрласан, зөвлөж, чиглүүлж өгсөн хүмүүс мэдээж байгаа биз ээ. Тиймээс та тэдгээр буянтай хүмүүст баярласан сэтгэлээ тухайн агшинд магагүй илэрхийлж чадаагүй бол яг одооноос эхлэн чин сэтгэлийн бэлгийн хамт талархсан сэтгэлээ илэрхийлж, тэдгээр хүмүүс таны хувьд ямар эрхэм чухал хүмүүс болохыг нь бага ч мэдрүүлж өгөөрэй.

Спортоор хичээллэх

Бие организм, эрүүл мэнддээ анхаарч эхлэх цаг болсныг танд 30 насны босго сануулж байгаа бөгөөд та ирээдүйд ямар нэгэн өвчин зовлон тусалгүй, эрүүл саруул амьдрахын тулд спортоор хичээллэх хэрэгтэй бөгөөд энэ нь таны биеийн дархлааг сайжруулж, эрүүл чийрэг бие организмтай болгох ач тустай аж.

Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх

Одоо байгаа амьдрал бол таны өнөөдрийг хүртэлх хугацаанд хичээж, хөдөлмөрлөсний үр дүнгээс гадна бурхны танд бэлэглэсэн хувь тавилан юм. Тиймээс бусдын эд зүйл атаархаж, шуналгүй өөртөө байгаа даа сэтгэл хангалуун байж, амьдралд баярлаж, талархах хэрэгтэй юм. Өнөөдөр тань шиг амьдрахыг хүсч байгаа олон мянган хүн энэ хорвоо дээр амьдарч байгаа гэдгийг санаарай.

Зорилгоо цааш үргэлжлүүлэх

Хэрвээ 30 нас хүртлээ өмнөө тавьсан зорилгоо бүрэн гүйцэт биелүүлж чадаагүй бол цааш үргэлжлүүлэхэд одоо ч оройтоогүй бөгөөд таны өмнөх хичээл зүтгэл чинь туршлага болон хуримтлагдсан учраас одооноос илүү бүтээлч, хичээнгүй байж чадвал амжилтанд хүрэх ойрхон байгаа гэдгийг ухамсарлах нь чухал юм.

Сайн амрах

Унтаж, амарч, бүтэн нойртой байна гэдэг юу юунаас илүү эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл байдаг билээ. Тэр тусмаа амьдрал, гэр бүлээ цогцлоож, гэрэл гэгээтэй сайхан ирээдүй рүү тэмүүлж байгаа хүний хувьд энэ насан дээрээ сайтар унтаж, амарч байх нь чухал аж.

Амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах

Амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал бөгөөд тогтмол эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй юмсанж. Ингэснээр амны хөндийн төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач тустайгаас гадна хүнд хамгийн ихээр зовиуртай мэдрэмж төрүүлдэг шүдний өвчин тусахгүй байх үндэс болж өгдөг байна.

Сониуч байх

Амьдрал баялаг шүү дээ. Илүү олон зүйлийг сурч, мэдэхээс гадна өөрийн хүсэл сонирхол, хоббигоо шинэчлээд үзээрэй. Үүнийг дагаад таны хүрээлэл хүртэл өөрчлөгдөх бөгөөд төдий чинээ ертөнцийг үзэх үзэл болон аливаа зүйлд хандах хандлага чинь дагаад өөрчлөгдөх болно. Мэдэхийг хүссэн бүхэн рүүгээ тэмүүлж, санаснаа авч, сарвайсандаа хүрч байгаарай.

Эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнээс татгалзах

Одоо та идэхийг хүссэн бүхнээ идэж, уудаг хүүхэд насан дээрээ байгаа бяцхан охин, жаал биш шүү дээ. Бүхэл бүтэн айл, өрхийг авч явж, үр хүүхдийн эцэг, эх болсон хүний хувьд аливаа зүйлд ухаалаг хандаж, бодолтой амьдрах нь чухал юм. Тиймээс наад захын эрүүл мэнддээ анхаарах үүднээс бие организмд хор хөнөөлтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй аж. Эс бөгөөс төрөл бүрийн өвчний үүр болно гэдгийг бүү мартаарай.

Ном унших

Ном бол ертөнцийг харах толь гэж үг байдаг. Тиймээс ном уншиж, мэдлэгийн цар хүрээгээ тэлж, үгийн сангаа баяжуулах нь энэ насан дээр бусадтай түлхүү харьцаж, бизнесээ өргөжүүлэхэд тань ихээхэн нөлөөлөх болно.

Иогоор хичээллэх

Иогоор хичээллэснээр хүн тайвшралыг олж авч, стрессээс ангижирдаг бөгөөд амьдралд тохиолдох олон давуу нугачаанд сэтгэл санаагаар унаж, стресстэлгүй тайвшралыг мэдэрч, асуудалд уужуу тайван, ухаалгаар хандаж байх нь чухал юм. Тиймээс танд тэдгээр саад бэрхшээлүүдийг даван туулахад хэрэг болох дотоод сэтгэлийн хүчийг иог өгөх аж.

Аялах

Цаг хугацаатай уралдан сайхан амьдралын төлөө хэтэрхий их хөдөлмөрлөж, хичээсэн бол одооноос эхлээд түүнийхээ үр шимийг үзэнгээ сайхан гэгч нь аялж, ертөнцийн сонин содон зүйлстэй танилцаж, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрээрэй. Энэ нь танд ирээдүйн амьдралынхаа төлөө урагшлахад чинь туслах амин дэм, эрч хүчийг бэлэглэх юм.

Бусадтай бүү өөрийгөө харьцуул

Та бол энэ хорвоо ертөнц дээр цор ганц бөгөөд дахин давтагдашгүй нэгэн гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Тийм учраас бусадтай өөрийгөө харьцуулж, бусдын амьдралд атаархах нь хамгийн утгагүй үйлдлүүдийн нэг юм. Хүн ямар ч нөхцөлд өөрөө өөрийнхөөрөө байх нь юу юунаас илүү чухал юм шүү. Тэгэхээр өөртөө итгэлтэй байж, хүсч буй зүйлийнхээ араас тэмүүлээрэй.

Өдрийн тэмдэглэл хөтлөх

Амьдралд тохиолдсон сонин содон зүйлсийг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж, үлдээх нь хожим танд инээд, баяр хөөр, эрч хүч бэлэглэдэг учраас яг одооноос эхлэн яагаад өдрийн тэмдэглэл хөтлөж болохгүй гэж?

Хайртыгаа хайрлах

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хажууд чинь түшиг тулгуур болж, алдахад чинь босгоод авч, оноход чинь таниас ч илүү баярлах хайртыгаа одоогийнхоосоо хэд дахин хайрлаарай. Учир нь тэр л таныг байгаагаар чинь хайрлаж, ааш занг чинь тэвчиж, үзэл бодлыг чинь хүндэтгэсээр өнөөдрийг хүрсэн хүн шүү дээ. Магадгүй тэр байгаагүй бол та өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхгүй байсан ч байж болох юм.

Хувийн бизнес эхлүүлэх

30 нас бол хувийн бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе бөгөөд энэ хүртэлх хуримтлуулсан ажил мэргэжлийн туршлага, танилын хүрээ, мэдлэг боловсролоо ашиглан сайтар судласны дараа хувийн бизнесээ эхлүүлэхийг танд санал болгож байна. Цалингаас цалингийн хооронд амьдрах өнөөдрийн энэ нийгэмд тийм ч таатай нөхцөл биш учраас өөрийн гэсэн хувийн бизнес эхлүүлэх нь таны амьдралд маш том хөрөнгө оруулалт болох болно.

Барилга, хот байгуулалтын сайд “Барилгын политехник коллеж”-д ажиллаа
Барилга, хот байгуулалтын сайд “Барилгын политехник коллеж”-д ажиллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​