Энэ сарын 7-ны өдөр ХБНГУ-д ажиллаж амьдардаг Д.Довчин гэх залууд тус улсын шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрээр энэ жил 38 настай Д.Довчин нь 2016 онд хоёр герман эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн нь илэрсэн бөгөөд сэжигтэн өөрөө хэргээ хүлээжээ. Гэмт этгээд нь тус улсад 18 жилийн өмнө суралцхаар очсон ч 2жилийн дараа сургуулиа хаяж цагийн ажил хийдэг байжээ.
Хэргийг сануулахад, 2016 оны дөрөвдүгээр сард 43 настай Мария гэх бүсгүй учир битүүлгээр ор сураггүй алга болсон аж. Нуурын эргээр аялж явсан явган аялагчид Марияагийн нурууг олсноор энэ хэрэг олны анхааралд өртөж эхэлжээ. Удалгүй арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 40 настай Анжа гэх бүсгүй хамгийн сүүлд хотын төвд байрлах шөнийн клубт харагдаад түүнээс хойш сураггүй алга болсон байна. Улмаар Цагдаагийн байгууллагаас 2 бүсгүйн амь насыг хөнөөсөн этгээдийг олох мөрдөн шалгаж ажиллагаа явуулахад гол сэжигтэн нь Д.Довчин болж, байцаалтын явцад хийсэн хэргээ хүлээжээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр Д.Довчин нь архи, мансууруулах бодисонд донтсон нэгэн байсан талаар германы хэвлэлүүд бичиж байна. Д.Довчин хийсэн жигшүүрт хэргийнхээ талаар “Би эмэгтэй хүнийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн” хэмээн мэдүүлжээ.