“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ


“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан билээ.  Тэгвэл өчигдөр орой 20 цагийн орчимд түүнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар эх сурвалж мэдээлж байна.

Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул АТГ-аас Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм.  

Мөн Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй хэмээн  АТГ-аас мэдээлсэн билээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: