Ц.Элбэгдорж АН-д эргэж элсэх үү?


Экс Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд элдвийг л хийлээ. Нэг хэсэг дураараа дургиад авъя гэсэн  бололтой. UB паласын үзэгчийн  суудалнаа  бүжиглэж,  АНУ-ын Лос-Анжелес  хотноо казино ч тоглож үзлээ. ПёнЧаны олимпийн наадамд тухалж, эрх чөлөө гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрч явлаа.  Аргагүй л дээ сүүлийн найман жил  тэр Төрийн тэргүүн хэмээгдэж, чөлөөтэй ч аялаж зугаалж чадаагүй. Чөлөөтэй байх тэр цаг хугацаагаа нөхөөд авахад нэг их гэмгүй.   Харин саяхнаас түүний талаарх зарим мэдээлэл  цацагдаж эхэлсэн.    Эхнийх нь Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр  томилжээ. Тус комисс нь 2010 онд Испани  улсын санаачилгаар Мадрид хотноо байгуулагдсан байна.  Олон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан 16 бүрэн эрхэт төлөөлөгчтэй байгууллага юм.  Тэрхүү 16 төлөөлөгчийн нэг нь манай экс болж байна.  Дараа нь  Ц.Элбэгдорж Францын улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны тэргүүлэгч сургуульд лекц уншлаа.  АН-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солон­госын удирдагч нарыг  Улаанбаатарт уулзах  нь зүйтэй хэмээн баахан жиргэв.  Энэ бүхний дараа Ц.Элбэгдоржийг улс төрд эргэн ирж байгаа талаар яриа гарч эхэлсэн.  Мөн  өөрийн төрөлх нам болох Ардчилсан намынхаа  харъяанд багтахаар өргөдлөө  өгсөн тухай  шуугиж эхлэв. Ц.Элбэгдорж эргэн ирлээ гэхэд одоогийн Ерөнхийлөгчийн үзэл бодлын эсрэг зогсох нь байна гэдгийг зарим нэг нь онцолж байв.  Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг хүртэл ажиллуулж эхлээд байгаа.  Харин Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг олон улсын төлөөлөгч учраас энэ асуудалд эсрэг байр суурьтай байх нь гарцаагүй юм. Ингээд Ц.Элбэгдоржийн эхний улс төр Төрийн тэргүүний бодлогын эсрэг байж мэдэхээр байна.  Мөн тэр АН-д элслээ гэхэд түүнийг ротаци хийсэн, лидер гишүүдээ нам дотроо хавчиж эхэлсэн тийм уур амьсгалтай нам  хүлээж авна.   Мөн Ардчилсан намын зүгээс  Ц.Элбэгдоржийг намдаа элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээллийг үгүйсгэж байгаа.  Мөн   Ц.Элбэгдорж намын гишүүн боллоо гэхэд яг л  шинээр элсэж байгаа мэт намын анхан шатны байгууллагад хандаж,  хүсэлтээ өгөх нь байна.  АН 2016 онд ялагдал хүлээж, УИХ-д цөөнх болсон. Одоо ч нам доторх уур амьсгал нэлээд ширүүн байгаа.  Энэ цаг үед Ц.Элбэгдорж намдаа, улс төрдөө эргэн ирвэл АН-ын улс төр илүү сонирхолтой үргэлжлэхээр байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.183.254] · 2018/03/16

    Ene khun mongold yamarch gavya baiguulaaguigeer barakhgui mongoliin tor khuvi zayand ikh gai bolson doo.


  • Suh · [139.5.218.92] · 2018/03/16

    Odoo tegeed ochih gazaraa zangiagaa zasaad uuruu ochih bailguide!!!


  • zochin · [27.123.212.134] · 2018/03/15

    odoo hereggui chinii hiisen nugeliig bid hangalttai uurlee odoo bid daahgui


  • Зочин · [202.9.40.51] · 2018/03/15

    ЭРДЭНЭЭ, ЛАВ ЭНЭ ХҮНИЙГ АВАХГҮЙ ДЭЭ? АВБАЛ АН СҮЙРНЭ??? ӨӨР ХЭЛЭХ ЮМ АЛГА????


  • шинжааны дорго · [182.160.37.42] · 2018/03/15

    бүх луйврын гэмт хэргийн ард энэ тарвага нүхнээс цухуйж байдаг.


  • нараа · [124.158.95.132] · 2018/03/15

    битгий хуц чи зайлдаа, нарангийн энгэр лүү үхэж далд ордоо


  • Зочин · [202.131.243.190] · 2018/03/15

    өнгөрсөн 4 жилд мантай нийлж ан ыг самарсан гар даа маш олон алдаа гаргасан даа


  • Зочин · [66.181.188.57] · 2018/03/14

    Ugui bailgui dee ene odoo yasan hanaj tsadahaa baisan nuhur ve ene hunii shunalig zogsooh arga baina uu


  • Зочин · [103.212.118.85] · 2018/03/14

    bitgii hutc chi


  • Зочин · [182.160.33.92] · 2018/03/14

    энэ тагжгар ихэд сандарч өмч хөрөнгөө нууж эхэлсэн гэсэн шүү


  • zochin · [202.131.243.190] · 2018/03/14

    тэр гийгүүлээд байгаа цаазын ялыг нь өөрт нь өгсөнч багадна


  • зочин · [202.179.26.125] · 2018/03/14

    АН Элбэгдоржийг Намдаа эргүүлж авч арай хийж олж авсан Нэр хүндээ эргээд алдах юм хийхгүй юм байгаа биз дээ, Ялихгүй юм Ямааны гарзтай гэгчээр Хэрэггүй юм хэрэггүй л байдаг юм дөө


  • Зочин · [103.11.192.59] · 2018/03/14

    nadadtai hamt niilj alah hvn bnuu


  • Зочин · [202.21.100.210] · 2018/03/14

    xoorxii Mongolchuud axiad l xoshgorchdee. xoshgorood l exneesee buuduulaad l yavaad bj dee


  • зочин · [66.181.183.173] · 2018/03/14

    Элбэгдорж сайхан ярьж хошгоруулсаар улс орныг маань ямар болгоод явсаныг АН чмэдэж л байгаа даа. Одоо түүгээр МОНГОЛ ОРОН , АН хоёр ДУТАХГҮЙ Л болв уу.


  • Suh · [139.5.218.92] · 2018/03/14

    Ee buu uzegd tegj l ene namiin ner hundiig unagav estoi gai bolno shuu ee buu uzegd terend ardchilal ardchilsan nam ogt hamaagui eee buuu uzegd!!!!!!!!!!!!!!!


  • Зочин · [103.57.95.70] · 2018/03/14

    burhan min geheer burhan hardag


  • Зочин · [66.181.187.87] · 2018/03/13

    Элбэгдорж АН-д эргэж ирвэл би Ан-аасаа гарна.


  • Зочин · [27.123.214.108] · 2018/03/13

    Элбэгдорж тонил


  • ЗОЧИН · [202.9.41.224] · 2018/03/13

    АН Ц.ЭЛБЭГДОРЖООС САЛСАН НЬ ДЭЭР ДЭЭ.............................


  • irgen · [103.229.121.179] · 2018/03/13

    ene muu xvzvvgvi lalariig zowooj alax xeregtei bna mongilchuudaa demjeerei


  • oogii · [103.229.121.179] · 2018/03/13

    ene pizdaa zailaasai


  • Зочин · [203.91.115.36] · 2018/03/13

    ЭНЭ ХҮН АН САМРАХ БИШ МОНГОЛ УЛСЫГ САМАРХААР САНААРХАЖ БАЙНА. ДАРИУ ЗОГСООГТУН!!!


  • irgen · [66.181.187.148] · 2018/03/13

    chi ard tumnii eb negdliin bileg temdeg baij chadaagui xarin salj butarch talcaj temceldexed xurgesen bas mongolchuudiig tejeej bui erdenetiig xubidaa abax xort uil zoxion baiguulsan chinii mongoloos zailbal taarna


  • hghghhjhj · [66.181.170.231] · 2018/03/13

    Элбэгдорж АН-г дахин самарна,


  • Зочин · [182.160.33.65] · 2018/03/13

    элбэгдоржийн хамсаатан шүүх прокурорыг толгойноос нь цэвэрлэж Элбэгдоржид хилийн хориг тавьж шалгаач ээ.