fbpx Халаа сэлгээ… БСШУСЯ, БХЯ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

Халаа сэлгээ… БСШУСЯ, БХЯ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын сайд нар ажлаа аваад хагас жил болж байна.  Парламентаас аравдугаар сарын 18, 19-ний өдөр батламжаа өвөртөлсөн сайд нар өдөртөө л тамга тэмдгээ гардсан.

Мөн энэ Засгийн газрын сайд нарын нэг тод тамга нь бүгд “давхар дээл”-тэй. Үүнийгээ УИХ-ын гишүүдэд салбараа ойлгуулахад арай дөхөм гэж зөвтгөж байсан удаатай.

Манайд  төрийн эрхэнд аль нам гарахаас шалтгаалж  шат шатандаа төрийн албаны халаа, сэлгээ хийгддэг байдал ужгирсан. Нэг ёсондоо сонгууль болгоны дараа, Засгийн газар солигдох бүрт л яригдаад өнгөрдөг “хуучин” сэдэв болжээ. Хэдийгээр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Халаа сэлгээ хийж болохгүй, хөдөлгөөн оруулахгүй” хэмээн мэдэгдсэн ч яамдад цөөнгүй албан тушаалын томилгоо, халаа сэлгээ хийгдэж байгаа аж. Тиймээс энэ удаад “Зууны мэдээ” сонин ажлаа аваад удаагүй байгаа сайд нарын халаа сэлгээний “ажил”-ыг тодрууллаа. Эхний ээлжинд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалах яамыг онцолж байна.

БСШУСЯ: ДЭД САЙДЫН СУУДАЛ ЭЗГҮЙРЧ, ТНБД-ЫН ТОМИЛГОО ГАЦАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яам  сүүлийн нэг жилд 2-3 ч сайд солиод амжсан хөдөлгөөнтэй салбараар тодроод буй. Тэгвэл хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн танхимд тус салбарыг Ц.Цогзолмаад даатгасан юм. Түүнийг сүүлийн дөрвөн жилд  Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоог удирдаж байснаар нь мэднэ. Ц.Цогзолмаа сайд тамгаа хүлээж авсныхаа дараахан “Хөдөлгөөн хийхгүйгээр ажил урагшлахгүй гэдгийг мэдэрлээ. Ялангуяа газрын дарга нарын түвшинд халаа сэлгээ хийнэ гэдгээ нуухгүй. Утсаа салгаад алга болдог. Эсвэл ид ачааллын үеэр эмнэлэгт хэвтчихдэг хүмүүс байна. Халж солихдоо найз нөхдөөсөө авчрахгүй. Бэлтгэгдсэн сайн менежерүүдээр багаа бүрдүүлнэ” гэж хэлж байсан юм.

Тэгвэл Ц.Цогзолмаа сайд ажлаа авангуутаа Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг ажлаас чөлөөлсөн.  Түүний оронд өнөөдрийг хүртэл хүн томилоогүй байгаа ч Г.Чулуунбаатар сайдын үед ажлаас чөлөөлөгдөж буцаан томилогдох шүүхийн шийдвэр нь гарчихаад байгаа Б.Баярсайханы томилгоо хариулт нэхсээр найман сар болж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл шийдэгдэхгүй гацсаар байгаагийн шалтгаан тодорхойгүй. Энэ хугацаанд яамны өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах,  дүрэм, заавар журмыг хуульд нийцүүлэн мөрдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, өгөх,  үүрэгтэй Төрийн нарийн бичгийн даргын ажил цалгардаж буйг салбарынхан хэлсээр буй. Үүнтэй зэрэгцэн БСШУСЯ-ны дэд сайдын суудал ч эзгүйрч хоцров. Дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д улсаа төлөөлөх Элчин сайдын томилолт өвөртөлсөн. Оронд нь МАН-аас хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч албажаагүй  байгаа юм.

Үүнээс гадна Ц.Цогзолмаа сайд хэлсэн ёсоороо газрын дарга нарын түвшинд хэд хэдэн халаа сэлгээ хийж, заримыг нь өөр ажилд шилжүүлжээ. Тодруулбал, БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болдын оронд Б. Сэргэлэнг томилсон байна. Мөн яамны Санхүү ,хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаагийн оронд Х.Галсанхүү, Сургуулийн өмнөх бага боловсролын бодлогын газрын дарга  С.Болормаагийн оронд Б.Үүлэнсолонгыг томилжээ. Ингэхдээ С.Нансалмааг Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар, С.Болормааг  өөр ажилд шилжүүлсэн байна.

Ц.Цогзолмаа сайдын бас нэг дуулиан нь түүний зөвлөх, бас дотны найз нь гэгдээд байсан С.Мөнхөөлэйгийн яамыг бужигнуулсан явдал. Төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн Ж.Болормаа “Ц.Цогзолмаа сайд өргөн мэдүүлсэн бичигтээ “Сайдаар томилогдсон хугацаанд надтай хамтран ажиллаагүй, надад туслаагүй” гэсэн үндэслэлийг  Засгийн газрын хуралдаанд оруулсан. Мөн түүний зөвлөх С.Мөнхөөлэй хүн бүрийг харааж загнадаг, уурладаг байсан” гэж хэвлэлд ярьсан удаатай.

Мөн АТГ-аас “БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гурван удаагийн гомдол ирсэн. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Болормаагаас, тус яамны сайд Ц.Цогзолмаа, төрийн захиргаа удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нартай холбоотой гомдол мэдээллийг ирүүлсэн. С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн үү, үгүй юу гэдгийг шалгуулахаар төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн салбарын бодлогыг зангидаж буй сайд нарт зөвлөж буй эрхмүүдийг сонирхож үзвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад шинжлэх ухааны салбарын хүмүүс болох Б.Ганбат, С.Мөнхбат нар зөвлөж байгаа юм байна.

БХЯ: “БӨРТЭ” ТӨҮГ, ҮБХИС-ИЙН ЗАХИРЛЫГ ШИНЭЭР ТОМИЛЖЭЭ

Батлан хамгаалахын  яаманд халаа сэлгээ харьцангуй  бага явагдаж байгаа гэхэд болно.  Гэхдээ Н.Энхболд сайд  хөдөлгөөгүй биш бас хөдөлгөсөн. Тэрээр сайд  болохынхоо өмнө “Батлах хамгаалах салбар бол тусгай алба. Тиймээс халаа сэлгээ хийхгүй” хэмээж байсан. Гэхдээ дараах томилгоонууд дуулдаж байна.  “Бөртэ” ТӨҮГ-ын даргаар хурандаа Б.Эрхэмбаярыг томилсон. Түүнчлэн БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан бригадын генерал Ж.Сосорбарамыг чөлөөлж, дэд хурандаа Э.Гансүхийг томилжээ. Э.Гансүхийн хувьд өмнө нь БХЯ-нд ажиллаж байсан юм.

Мөн ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэтгэвэртэй гарсантай холбогдуулан тус сургуулийн дэд захирал, хурандаа П.Жаргаланг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Зэвсэгт хүчний зарим ангийн дарга нарыг ч гэсэн сэлгэжээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хоёр зөвлөхтэйгөөр ажиллаж байна. Бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг цэргийн чиг үүргийн талаар зөвлөдөг бол  Д.Бүрэнтогтох УИХ-ын гишүүнийх нь хувьд зөвлөдөг.

С.УЯНГА, Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

117 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо
117 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​