fbpx С.ОДОНБАЯР: Энхийг сахиулах үйл ажиллагаанд бусад орнууд шалгалт өгдөг бол, Монгол эрчүүд урилгаар оролцдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 3 секунд

С.ОДОНБАЯР: Энхийг сахиулах үйл ажиллагаанд бусад орнууд шалгалт өгдөг бол, Монгол эрчүүд урилгаар оролцдог

С.ОДОНБАЯР: Энхийг сахиулах үйл ажиллагаанд бусад орнууд шалгалт өгдөг бол, Монгол эрчүүд урилгаар оролцдог Arslan.mn

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн Бригадын ахлагч, Тэргүүн ахлагч С.Одонбаяртай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

Юун түрүүнд танд Монгол цэргийн өдрийн мэнд, орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 97 жилийн түүхт ойн мэндийг хүргэе.
-Маш их баярлалаа. Энэ дашрамд надтай мөр зэрэгцэн ажиллаж буй Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон цэргийн алба хаасан, хааж байгаа нийт эрчүүддээ Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.

Зэвсэгт хүчин гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг гадны түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй.

Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэгт явж буй байгууллагууд,хамт олондоо мөн баярын мэнд хүргэе.

Ер нь цэргийн баярыг зөвхөн цэргийн алба хаасан эрчүүд тэмдэглэх ёстой юу, эсвэл бүх эрчүүд маань тэмдэглэх ёстой юу?
Тусгаар тогтносон эх оронтой байна гэдэг бахархмаар зүйл.Монгол улсаа хамгаалж буй том салбар нь зэвсэгт хүчин. Бид эх орноо хамгаалах үүрэгтэй. Тиймээс Монгол эрчүүд бүгд цэргийн албыг зайлшгүй хаах ёстой гэж үздэг. Энэ ч утгаараа Монгол цэргийн өдрийг зөвхөн цэргийн алба хаасан, цэргийн алба хаагч нарын баяр л гэж ойлгодог. Харин сүүлийн үед энэ өдрийг хавтгайруулж тэмдэглэх болсон. Энэ нь буруу юм. Цэргийн баяраар цэргүүд нь албаараа бахархаж, үүргээ ухамсарлаж, ёслол төгөлдөр баярлах хэрэгтэй санагддаг.

Таны бодлоор эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Эх орон гэдэг бол ээж хүнтэй адилхан гэж боддог. Та өөрийнхөө ээжийг хэзээ ч муу муухай үгээр гомдоож, муу муухай зүйл түүнрүү чулуудахгүй шүү дээ. Эх орноо ч гэсэн хүмүүс эхийгээ хайрлах сэтгэлээр л хайрлах ёстой. Миний бодлоор эх орон, бүх зүйлдээ хайртай хүнийг эх оронч гэж хэлдэг. Эх оронч хүн бол эх орныхоо эд эс, ширхэг бүрийг хамгаалсан, хайрласан тийм л хүн байдаг.

С.ОДОНБАЯР: Энхийг сахиулах үйл ажиллагаанд бусад орнууд шалгалт өгдөг бол, Монгол эрчүүд урилгаар оролцдог Arslan.mn

Цэргийн хүний ажлын онцлог юу байдаг вэ?
Цэргийн алба бол багийн ажил. Ганцаараа ажиллана гэж байхгүй учир багаар ажиллах чадварыг их шаарддаг. Хүмүүсээ зөв залж, эв дүйгээр удирдах урыг багийн ажиллагаа шаарддаг онцлогтой. Цэргийн хүн нь үүргээ сайн мэддэг, ухамсарладаг байх хэрэгтэй.

Тухайлбал, цаг баримтлах, хэлсэндээ эзэн байх нь цэргийн хүний заавал эзэмших чадварын нэг юм. Харин цэргийн сургалтаар өөрийн алдаа дутагдал, хийж чадахгүй зүйлээ сурч, эзэмших, чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.  Нэг үеэ бодвол олон нийтийн цэргийн хүмүүсийн талаарх ойлголт нэлээд өөрчлөгдсөн. Биднийг хүүхэд байхад хүртэл цэргийн албыг их л өөрөөр төсөөлдөг байлаа. Гэтэл одоо иргэдийн хандлага их өөрчлөгдөж, хүүхдүүдээ аль болох цэргийн алба хаалгахыг илүүд үздэг болсон байна. Энэ нь нэг талаараа манай салбарын яамны хийж хэрэгжүүлж буй ажилтай шууд холбоотой юм. Бид одоо иргэн, олон нийт цэргийн харилцааг бэхжүүлэх тал дээр олон ажлуудыг эхлүүлээд явж байна.

Таны хувьд цэргийн баяраар хэрхэн баярладаг вэ?
Цэргийн баяраар манай цэргийн ангиуд тэмцээн уралдаан зохион байгуулж, нэгнийхээ анги дээр очиж үйл ажиллагаатай нь танилцан, талбай дээр тоглолт зохион байгуулах, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх зэргээр тэмдэглэдэг. Ер нь бол хамгийн өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ. Энэ талаар та сонирхуулахгүй юу?
Би сургуульд байхдаа физик, математик, геометр, биеийн тамир зэрэг хичээлдээ илүү сонирхолтой байсан. Хүүхэд байхдаа нисгэгч болно гэж боддог байсан боловч намайг 10 дугаар ангиа төгсдөг жил нисэхийн сургуулийн хуваарь байгаагүй. Ингээд Өмнө-Говь аймагт цэргийн алба хаасан. Бүх юмаа тооцоогоор хийдэг Артилерийн ангид хуваарилагдаж, тэр ангид цэргийн албаа хаасан. Цэргийн алба хаах үедээ би их ч зүйлийг сурч мэдсэн дээ. Тухайн үед  Зэвсэгт хүчний жанжин штабаас манай ангид шалгалт хийхэдманай салаа онц дүнтэй гарч, би түрүүч цолтой салаа удирдаж байсан тул хугацаанаасаа өмнө БХЯ-ны хүндэт жуух бичигтэй цэргээс халагдаж байсандаа их баярладаг.

Цэргийн алба хааснаасаа хойш цэргийн хүний амьдралыг ойлгож, цэргийн сургуульд дахин конкурс өгөн БХИС-ийн Холбооны инженерийн ангид элсэн орж байлаа. Улмаар мэргэжлээрээ одоо ч ажиллаад явж байна.

Цэргийн мэргэжил эзэмшснээрээ хамгийн их бахархаж байсан үеэсээ дурсвал?
Хамгийн анх цэргийн ангид алба хааж байх үедээ БХЯ-ны “Хүндэт жуух” бичгийг авч байсан. Тэр үедээ цэрэгт алба хаасандаа их баярласан. Харин одоо бол холбооны мэргэжил эзэмшээд хамт олонтойгоо ажиллаж байгаадаа баяртай байдаг. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулна гэдэг хамгийн сайхан зүйл шүү дээ. Одоо бол бүгд гар утастай болсон болохоос биш өмнө нь цэргийн ангиуд 50 метрт барьж ярьдаг утастай байлаа шүү дээ. Тэр утсыг анх хараад л гайхах бас бишрэх сэтгэл төрж байсан. Тиймээс энэ ангийг сонгосон. Бидний ярьж байгаа яриа зарим үед хэтэрхий хол байвал сүлжээ унаж тасардаг. Харин миний эзэмшсэн мэргэжлийн хувьд  1000 км-т ярьж байсан яриа тасарвал морз буюу дохионы холбоогоор 2000 км-т ч шууд хүлээж авч төвөггүйхэн харилцдаг. Энэ бол холбооны хамгийн том дэвшил юм. Хүн бүр л өөр өөрийн мэргэжлээрээ бахархдаг. Миний хувьд хийх ёстой зүйлээ хамгийн сайнаар цагтаа  хийхийг л хичээж явдаг.

Таны хувьд Монгол эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Би Монгол эрчүүдээ хэнээс ч дутахааргүй мэдлэгтэй, дэлхий нийтэд хөл нийлүүлэн, хөгжлөөс хоцрохгүй яваасай гэж боддог.

Монгол эрчүүдээрээ их бахархдаг. Энхийг сахиулах үйл ажиллагаанд НҮБ манай эрчүүдийг ажиллагаанд оролцооч хэмээн урилга өгч байна

Бусад орнуудын хувьд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохын тулд шалгалт өгдөг. Гэтэл манай эрчүүдэд урилга өгч байна шүү дээ. Энэ бол үнэхээр бахархмаар хэрэг. Бас манай залуучууд их мундаг болсон байна. Гуравхан сая хүнтэй хэрнээ л олимп, тэмцээн уралдаанаас ганзага хоосон ирдэггүй шүү дээ.

Энхийг сахиулах үйл ажиллагааны тухайд...
Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн бусад үүрэгт олон улсын ажиллагаанд оролцох, энхийг сахиулах дэлхийн энх тайвны төлөө бид гар бие оролцох ёстой. НҮБ-ын гишүүн орны хувьд дотоодын үймээн самуунтай байгаа улс орнуудад очиж туслах ёстой байдаг. 2000 онд Казакстанд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш олон газарт энхийг сахиулах ажиллагаанд оролцдог болсон байна. Өнөөдрийн байдлаар Ирак, Сьерра-Леоне гээд маш олон газраар үүрэг гүйцэтгэсэн. Одоо бол Суданд манай 850 хүний бүрэлдэхүүнтэй бателион ажиллаж байна. Хойд Суданд манай хоёрдугаар шатны эмнэлэг ажиллаж байсан. Тэнд байгаа орон гэрээсээ дүрвэсэн хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө олон нийтийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Мөн өмнөд Суданд байгаа 850 бателион бас л дүрвэгсдийг гадны халдлагаас хамгаалж байна. Бие бүрэлдэхүүний хувьд ч их өргөн хүрээг хамрах болсон. Энхийг сахиулах ажиллагаанд ганцхан зэвсэгт хүчин биш цагдаа, ОБЕГ гээд бусад хүчний байгууллагуудаас явдаг болсон. Мөн Монгол Улсын нэр маань цэнхэр дуулгатнуудаар дамжуулан дэлхийд гарч байна.

Энхийг сахиулах ажил гэдэг бол маш том буяны ажил гэж би боддог. Манай улсын Суданд байгаа бүрэлдэхүүн дэлхийн хамгийн том цэг 120 мянган дүрвэгсдийг хамгаалж байна гэдэг бол бахархмаар. Энхийг сахиулах ажилд аль орных хамаагүй тэд зөвхөн цэнхэр дуулган дотор нэгддэг.

Энхийг сахиулах чиглэлээр манай улсад гурван бателион байгуулагдсан байна. Миний ажиллаж байгаа 345 дугаар бригад энэ батилионы  төв штаб юм.

Залуус нэг жилийн цэрэг болоод хүмүүжих эсвэл цэрэгт явахгүй байх хоёрын хооронд ялгаа байдаг уу?
Мэдээж асар их ялгаатай. Цэргийн албанд очоод бүх зүйлийг өөрөө хийдэг болоод ч тэр үү цэргийн алба хаасан залуучууд төлөвшил, хувь хүний хөгжил, бие бялдар цаашлаад эх оронч сэтгэлгээтэй болж их өөрчлөгддөг нь анзаарагддаг. Цэргийн алба хаасан, хаагаагүй залуучуудын хөдөлгөөн нь хүртэл өөр байдаг. Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн тал дээр ч гэсэн их сайжирдаг. Бид эрүүл мэнд муутай бол эх орноо яаж хамгаалах билээ дээ.  Цаашлаад зэвсэгт хүчнээр дамжуулж нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хэрэгтэй.

Оюутан цэрэг хөтөлбөрийн тухайд?
Нэг жил цэргийн алба хааж байгаа залуучуудын дэргэд оюутан цэргүүдийн хугацаа нь багаюм шиг санагдсан. Гэхдээ цэргийн хөтөлбөрт хамрагдаж цэргийн амьдралыг бага ч болов хугацаанд үзээд гарч байгаа нь сайн хэрэг. Оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаар маш өндөр сэтгэлтэй, харилцаа, сэтгэлгээний хувьд өөр болж байгаа нь цаашлаад нийгэмд эерэг сэтгэгдлийг төрүүлж байна. Тэдгээр оюутан цэргүүд ангийнхандаа ар гэртээ цэргийн амьдрал их сайхан юм байна гэж ярьж байхыг нь удаа дараа сонссон. “Оюутан цэрэг” хөтөлбөрт орох хүсэлтэй олон хүүхдүүд байгаа ч зөвхөн нэгдүгээр курсын оюутнууд гээд заагаад өгчихсөн нь их асуудалтай юм шиг санагддаг. Тухайн хүүхэд нэгдүгээр курстээ явах боломжгүй ч хоёр, гурав, дөрөвдүгээр курстээ ч явах хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Үүнээс гадна МСҮТ-ын хүүхдүүдийг хамруулах нь зүйтэй юм болов уу гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ
Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​