Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо “Гамшгаас урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын бага хурал болох юм байна. Монгол Улс ийм үүрэг хүлээсэн гэдгийг Вьетнам улсын Ханой хотод болж буй "Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь сэдэвт" бүс нутгийн чуулганд оролцож буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле онцолжээ. Тэрээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хамтран зохион байгуулж буй дээрх арга хэмжээнд оролцож байгаа юм. Энэ сарын 15, 16-нд болж буй тус чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Вьетнам улсын Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн дэд сайдтай хамтран даргалж байгаа ажээ.
Азийн сайд нарын бага хурал Улаанбаатарт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.