fbpx "Гацуурт"-ын Л.Чинбатаа МҮБХ танд ямар хамаатай юм бэ? Танд ухааны сүв, ичих мэдрэмж гэж байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 48 секунд

“Гацуурт“-ын Л.Чинбатаа МҮБХ танд ямар хамаатай юм бэ? Танд ухааны сүв, ичих мэдрэмж гэж байна уу?

Монголын Үндэсний Бөхийн Холбооны дэд тэргүүн Д.Данзан “Гацуурт" компанийн захирал Л. Чинбатад хандан нээлттэй ил захидал илгээснийг хүргэж байна.

Лхагвын Чинбат танаа:

Би өөрөөс чинь олон насаар ах хүн боловч баатар цолыг тань хүндлэн энэ захидлын туршид Танд, Та гэж хандъя. Та сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?

Танд би Монголын чөлөөт бөхийн холбоо(МЧБХ)-ны тамгыг хадаг дээр тавин гардуулж өгсөн хүний нэг. Би тэр холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байхдаа 2009 онд хууль ёсны Их хурлыг нөхдийн хамт зохион байгуулахдаа өөрийг чинь ихэд дэмжиж байсан билээ. Бид Таныг чөлөөт бөхийн спортыг өөд татна, шударга ажиллана гэж үнэхээр их найдаж байсан ч харамсалтай нь бид том алдаа хийснээ тэр дор нь ойлгосон. Үүний нотолгоо нь Танд хүлээлгэн өгөх үед  ДАШТ-ээс хүрэл, мөнгөн медаль авдаг байсан манай эрэгтэй насанд хүрэгчдийн шигшээ баг Таны үед түүхэнд байгаагүйгээр дордож 30 дугаар байр хүртэл гутамшигтайгаар ухарч  элгээрээ хэвтсэн билээ.

Та бас дэлхийд нэрд гарсан ганц шүүгчийнхээ ДАШТ, олимпод шүүх эрхийг хасаад өгөөч гэсэн бичгийг Дэлхийн бөхийн холбоонд  удаа дараа явуулсаар хасуулсны баримт болох Таны удаа дараа явуулсан бичиг, Дэлхийн бөхийн холбооноос удаа дараа ирүүлсэн бичгийн хамт байж байна. Энэ мэтийн үйлдэл, эс үйлдэл чинь Таны чөлөөт бөхөд учруулсан гай, гамшиг юм. Та эцэст нь Монголчуудын хамгийн хайртай их спортын төрлийн холбоо болох МЧБХ-ны Их хурлыг хийлгүйгээр тамгыг нь бусдад зүгээр л бэлэглэсэн. Байгууллагын дүрэм нь тэр байгууллагынхаа хууль, тамга, гэрчилгээ нь өмч нь байдгийг Та сайн мэднэ. Гэвч өөрийн чинь энэ үйлдэл “Энэ хүн хууль зөрчихийг юман чинээнд бодохгүй хүн байна” гэсэн ойлголтыг олон хүнд төрүүлсэн шүү. Таны хууль зөрчсөн тэр үйлдлийн чинь уршгаар МЧБХ, тамирчид хуваагдмал байдалд орж, нэр хүнд нь уначихаад тав дахь жилээ шүүхдэлцээд явж байгааг хүн бүр, тэр дундаа Монголын бөхчүүд дүргүйцэн харж байна.

Гэтэл Та МҮБХ-ны ээлжит бус Их Эе гэгч бөхчүүдийн дийлэнх олонх нь очоогүй, тиймээс ирц нь бүрдээгүй хуйвалдаант цуглаанаас “Би МҮБХ-ны тэргүүн болсон” гэж зарлаад арван сар болж байна. Уг нь та нар бөхчүүд өөрснөө гүйгээд ирэхээс өөр аргагүй болтол нь Р.Нямдоржийн тухай гүжир гүтгэлгийн төлбөртэй нэвтрүүлэг хийж бараг бүх телевизээр арваад хоногийн турш цацсан, түүгээрээ сайт, фэйсбүүкийг дүүргэж, нэг бөх рүү дөрөв тавуулаа ярьж, дарамтлаж, гуйж, “Бөх ухаан”, “Бөх араншин” гэж нэг өвөрмөц сэтгэлгээ байдгийг Р.Нямдорж бид хоёр 28 жил энэ байгууллагыг удирдан бөхчүүдтэй ажиллахдаа олж мэдсэн улс.

Тэд аливаад лут нуруутай ханддаг, гол чиг алддаггүй хэрсүү ухаалаг улс байдаг юм. Тэр ч ёсоор 10 аваргаас гурав нь, 15 арслангаас дөрөв нь, есөн гарьдаас хоёр нь, 25 заанаас зургаа нь л та нарын цуглаанд очсон бөгөөд тэд та нартай худ ураг, хадам хүргэн, аав хүү, ахан дүүс, нутаг ус, бизнесийн хамтрагчид юм билээ. Ийм ирц, ийм бүрэлдэхүүнтэйгээр Монгол бөхийн асуудлыг шийдэж болох уу? Та ийм хурлаас МҮБХ-ны тэргүүн болж болох уу?

Та энэ хэдхэн хүний хуйвалдаант цуглаанаас “сонгогдсон”-доо “үнэмшээд” “Би тэгнэ, ингэнэ” гэсэн үл бүтэх юм яриад, “МҮБХ-ны Тамга, Гэрчилгээг иргэн Р.Нямдоржоос аваад өгөөч" гэсэн нэхэмжлэл бариад гүйж яваа чинь Таныг чухам хэн болохыг улам тодотгож байна шүү. Та “сонгогдох” гээд тэнд ороод сууж байхдаа хэн хэн байгааг хараад “Би үнэхээр Монголын бөхчүүдээс сонгогдчихлоо” гэж бодож чадсан гэж үү? Тэнд алдарт дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар, аварга Д.Сумъяабазар, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар байсан уу? Монголчуудын дунд өндөр нэр хүндтэй ахмад арслан Ц.Бадамсэрээжид, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар, идэр залуу арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Д.Ганхуяг, Д.Азжаргал, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар тэнд байв уу? Улсын гарьд И.Доржсамбуу, Д.Рагчаа, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Гончигдамба нар байсан уу? Улсын заан Ц.Санжаа, Д.Долгорсүрэн, Д.Лхагвасүрэн, Д.Мягмар, Ч.Гочоосүрэн, Д.Цэнд-Аюуш, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр тэргүүтэн олон заануудыг олж харсан уу? Та тэр үед ер нь эрүүл байсан уу?

Дүрэм, журмаараа бол МҮБХ-ны Их эед сэрүүн тунгалаг байгаа бүх аваргууд, бүх арслангууд, бүх гарьдууд, бүх заанууд, аймаг бүрийн дэвжээнээс нэг харцага, нэг начин, нэг аймгийн цолтон, аймаг бүрээс хоёр төлөөлөгч, жаяг дэгийн баг, судлаачид, зүтгэлтний 30 гаруй төлөөлөгч, бүгд 200 хүн хуран чуулж хуралдах ёстой юм. МЧБХ-ны дүрмийг уландаа гишгэн Их хурлыг нь хийлгүйгээр тамгыг нь бусдад бэлэглэчихсэн Та Монголын бөхчүүдтэй уулзаад одоо юу ярих вэ? “Би мөнгөтэй баян хүн тул дураараа дургина” гэж бодож байвал үйл ажиллагааны 28 жилийн түүхтэй, Монгол бөхөд цоо шинэ 60 зүйлийг бий болгосон, нийгэмд нэр хүндтэй байгууллагаа Монголын бөхчүүд Таны хүссэнээр Танд тавиад өгөхгүйлдээ. Бөхчүүд, Таныг тойрон хэл амаа билүүдэн гүйж байгаа ичих мэдрэмжээ алдчихсан 2-3 хүн шиг биш болохоор сэтгэл зүрх нь Таныг хүлээж авахгүй. Үүнийг би бөхчүүдтэйгээ олон жил ажиллаж яваа хүний хувьд сайн мэдэж байна.

“МҮБХны тамга, гэрчилгээг иргэн Р.Нямдоржоос аваад өгөөч” хэмээн Таны шүүхэд гаргасан нэхэмжлэлээр бол МҮБХ гэдэг Монголчууд бүгдээрээ мэддэг байгууллага Монгол бөхийн өргөөндөө биш, Чингэлтэй дүүргийн I дүгээр хороо, Жигжиджавын гудамж, II дугаар байрны 1 тоотод, Таны хувийн телевизийн байранд байрладаг болоо юу? Та МҮБХ-ны юу нь юм бэ?, МҮБХ Танд ямар хамаатай юм бэ? Танд энэ мэтийн юмны учир ойлгох ухааны сүв, ичих мэдрэмж гэж байна уу?

Таныг МҮБХ-г сонирхоод эхлэхэд чинь Ноён уулыг хамгаалагчдын төлөөлөл бидэнд Таны тухай халагламаар мэдээлэл, хачирхмаар баримт өгсөн бөгөөд үүнээс үзвэл Та тийм ч ариун цагаан хүн биш байна лээ дээ!!!

Ингээд Танд дараахь шаардлагыг тавьж, нэг урилгыг хэвлэлээр дамжуулан хүргэе.

1.Шаардлага: Өөрийг чинь “сонгосон” гэх цуглаан хуйвалдааны шинжтэй тоглоомын зүйл болохыг ухааран өөрийг чинь сонгох нь байтугай таних ч үгүй

Монголын бөхчүүдээс уучлал гуйн “тэргүүн” гэх хуурамч нэрээсээ албан ёсоор татгалзаж байгаагаа хэвлэлээр олон нийтэд мэдэгдэх буюу эсвэл МҮБХ-нд албан ёсоор бичгээр ирүүлэхийг шаардъя.

2.Урилга: Та МҮБХ-ны тэргүүн болъё гэж үнэхээр хүсээд байгаа бол гуравдугаар сарын 24-нд болох МҮБХ-ны Их эед нэрээ дэвшүүлэн шударгаар өрсөлдөхийг урья.

 

 

МУСГЗ, ФМУ-ны доктор (Ph.D), МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Төгс-Олхонууд  Довдонгийн ДАНЗАН

Ерөнхий сайд уяачдад хариуцлага тооцохыг үүрэг болгов
Ерөнхий сайд уяачдад хариуцлага тооцохыг үүрэг болгов
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​