ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тэмдэглэдэг билээ. Яруу найраг олон мянган дүртэй, улс түмнүүдийн язгуур соёлын гүнээс ундарсан түм буман эх булагтай байдаг. Тийм ч болохоор Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ яруу найрагч, хэвлэн нийтлэгч, энэ чиглэлийн багш нарыг дэмжих ажлыг дэлхийн хэмжээнд, олон арван жилийн туршид зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэхүү яруу найргын өдрийг тохиолдуулан. Энэ өдрийн 13:00 цаг дор яруу найрагч Д.Урианхайн тухай уулзалт Үндэсний төв номын санд болно. Үндсэн илтгэлийг судлаач П.Батхуяг болон яруу найрагч Т.Дарханхөвсгөл хэлэлцүүлэх бөгөөд яруу найрагт шимтэн дурлагч хүн бүхэнд нээлттэй аж.
Эх сурвалж Шуурхай.мн