fbpx УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 22 секунд

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

  УИХ-ын гишүүн асан С.Баярцогт АТГ аас шалгаж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал Монгол Ньюс мэдээллийн төвд 3 сарын 21 ны 14 цагт боллоо. Тэрээр хэлэхдээ Би улс төрд 20 гаруй жил ажиллахдаа нэг ч удаа авилгал, хээл хахуулийн асуудалд холбогдож байгаагүй. Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш л ийм асуудал яригдаж эхэлсэн. АТГ, Швейцарийн хуулийн байгууллагатай хамтраад надад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэнд би баяртай байна. Үнэн зөвийг нь олж өгөхийг хүсч байна.

Оюутолгойн төсөл 70-100 жилийн настай том төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг шалгах хэрэгтэй, гэрээ хийсэн хүмүүс авлига хээл хахууль авсан гэх яриа олон жил яригдлаа. Би нэг зүйлд баяртай байна. МУ-ын АТГ, Швейцарын холбооны улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тиймээс хэргийн үнэн мөнөөр нэг талд гарган шийдэж хүмүүсийн эргэлзээг тайлах боломж байна гэдэгт итгэж байна.

Оюутолгойн гэрээ хэрэгжээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Оюутолгойн гэрээг хийсэн хүний хувьд мэдээж хардаж сэрдэх, 70 жилийн турш хэрэгжих төслийн хувьд хамтрагчтайгаа үл ойлголцох, Монголын гаралтай бараа материалыг нийлүүлэх, татварын асуудал гэх мэт олон асуудал яригдана. Төгс төгөлдөр гэрээ гэж хаана ч байхгүй. Энэ гэрээ сайн болсон. Гэрээ хэлэлцээрийг удирдсан хүний хувьд гэрээг сайжруулах хэлэлцээрийг хийсээр байгаа.  2011 онд хувь нийлүүлэгчдийн  гэрээнд өөрчлөлт хийсэн. Би гэрээг удирдсан хүний хувьд 2009 онд Монголын хүртэх хувийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн гэрээгээр тэрбум ам.доллараар сайжруулсан.

Энэ өөрчлөлтөд 7 жил тутам хөрөнгө оруулагчдын хүүгийн хэмжээг харилцан ашигтай байх өөрчлөлтийг оруулсан. Дахин хүүг бууруулах зохистой төвшинд байлгах асуудал яригдаж байгаа. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс чин шударгаар хийсэн эсэх Монголд ашигтай эсэх асуудал энэ шалгалтын үр дүнд тодорхой болно.

Би олон жил Монголын улс төрд өндөр албан тушаал хашсан хүн. Гэр бүлээ болон өөрийгөө аваад явах оюун ухаан болон бизнесын чадвартай хүний хувьд их хэмжээний мөнгө хэрэггүй. Хүн бүр хардах эрхтэй гэсэн нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, Монгол улсын эдийн засаг, аюулгүй байдлын тулгуур болсон энэ төслийн нэр хүндийг гутаах зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн санаархал гадны улс орнууд, компаниудад үргэлж байдаг.

Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. 1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан. Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. 

Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн.  Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй гэж мэдэгдлээ. Мөн тэрээр зээл авсан нэр бүхий бизнесмений нэрийг нууцалсан бөгөөд АТГ-аас шалгалт хийх явцад мөрдөн байцаалтын үеэр ил болох нь тодорхой тул тухайн бизнесмэний нэрийг дурдаагүй байна.

Ардчилсан намын гаргасан шийдвэрийн тухайд - Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна. Үнэндээ бол инээдтэй хэрэг.

Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй ханддаг. Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой. гэсэн мэдээллийг өгсөн байна.

                                                                                                       Эх сурвалж Шуурхай.мн

 

Хар тамхины хэрэгт хоёр удаа нэр холбогдсон М.Бадрах нарт хариуцлага тооцохыг АН-ын дарга С.Эрдэнээс гишүүд нь шаардав
Хар тамхины хэрэгт хоёр удаа нэр холбогдсон М.Бадрах нарт хариуцлага тооцохыг АН-ын дарга С.Эрдэнээс гишүүд нь шаардав
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​