fbpx Ус модоо дагадаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 0 секунд

Ус модоо дагадаг

Хандгайт, Хандгайтын богинын байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Малтай айлуудтай хэл амаа олно гэж ёстой байхгүй” гэсээр хар цай аягалж өгөв. Тэгээд “Эрээн хувцастайгаа явж байгаад сүү, тараг асуувал өгөхгүй маягтай шүү” гээд инээлээ. Нийслэлийн ногоон бүсэд малтай айл байх ёсгүй ч Шадивлан, Шарга морьт, Яргайт, Хандгайт зэрэгт 90-ээд өрх мал адгуулж байгаа аж. Харин “Улиастайн Бурхант хошуунд 2008 онд айл байгааагүй. Одоо 15 болчихсон. Нэг нь ч газрын зөвшөөрөлгүй. Шаардлага тавихаар би монгол хүн гэдэг” хэмээн Нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчны газрын Ойн мэргэжилтэн Ж.Амармаа ярилаа. 

Улаанбаатарын 1.3 сая хүнийг ундалдаг Туулын амьсгаа тасалдаж байна. Үүний шалтгааныг олж мэдэх тусам “Явж явж хүн л хамгийн хор хөнөөлтэй амьтан” гэж хэлсэн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадын үг орой руу орж байлаа.

Дарга, дарга бас дахин дарга

 

2012 онд шинэчлэн найруулсан Ойн тухай хуулиар ойн санд өрхийн хэрэгцээний газар эзэмшүүлэхийг хоригложээ. Гэтэл чухам энэ үеэс л нийслэлийн хамгаалалттай ойн бүсэд газар олгох явдал гаарсан байна. 2013 онд хийсэн судалгаагаар Ойн тухай хуулийг зөрчин 4 052 нэгж талбарт газар олгосныг тогтоожээ. Нийслэлийн Ойн мэргэжилтэн Ж.Амармаа тухай бүрд нь дүүргүүдийн засаг дарга нарт албан шаардлага хүргүүлдэг ч авч хэлэлцсэн тохиолдол үгүй. Гэхдээ 2014 онд нэг удаа хариу өгчээ. Уг бичигт “Буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцов” гэснээс хууль зөрчсөн үйлдлийг засаж залруулсан тухай дурьдаагүй аж. Хэдхэн жилийн өмнө эзгүй байсан Хандгайтын аманд одоохондоо өвөлждөг 128, зусдаг 570 айл байгаа гэнэ. Энэ айлууд байшин саваа барьчихаад дараа нь газрын зөвшөөрөл авдаг шалгарсан аргыг хэрэглэжээ. Улаанбаатар хотын усны эх үүсвэр Туул голыг тэжээдэг Сэлбэ, Гачуурт, Улиастай голуудын эх, Туулын эхэнд байгаа ойг хамгаалахын тулд хотын ногоон бүсийг тогтоосон боловч хэрэгжсэн юм огт алга. 2009 оныг хүртэл ойн сан бүхий газарт газар олгохдоо Нийслэлийн Ногоон хөгжил, байгаль орчны газраар дүгнэлт гаргуулдаг байсныг болиулжээ. Бүх эрх мэдэл дүүрэгт очсноос хойш байдал бүр дордсон гэдгийг уулзсан хүн бүхэн дуу нэгтэй батлаж байлаа. Хууль дүрэм зөрчиж тусгай хамгаалалтын бүсэд байшин барьсан хүмүүс нь мөн л эрх мэдэлтэй дарга даамлууд гэнэ. 

 

Өнөөдрийн уушгиас маргаашийн ус

 

Зуслангийн бүсэд шинээр суурьшсан айлуудын газар ихэнхдээ торлог бургас бүхий талбай. Тохилог амьдрахын тулд хүмүүс аль чадлаараа орчноо өөрчилж байна. Үүнд нь торлог бургас хамгийн ихээр өртдөг. Сэлбийг тэжээдэг мөнх цэвдгийг нарнаас хамгаалдаг энэ бутлаг ургамлыг хядсаны улмаас цэвдэг мөнх бусыг үзэх болжээ. Цэвдгийн талбай багасах тусам Сэлбийн урсгал татарна. 2006-2010 оны хооронд торлог 12.5 хувиар багассан гэдэг дүгнэлт 2015 онд гарч. Харин Байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Яваад үзэхээр 38.5 хувь нь алга болчихсон байгаа” гэв. Нэг га газрын торлогийг хядвал 14 248 000 төгрөгөөр торгодог аж. Хүмүүс торгуулиа төлчихөөд хэсэг газрын чийгийг үгүй болгоод хаячихдаг. Дүнд нь гол ус ширгээд алга болно.

 

2014 онд хийсэн гадаргын усны тооллогоор нийслэлийн 22 гол горхи, 21 булаг шанд, хоёр нуур тойром, 10 рашаан ширгэснийг тогтоожээ.

 

Энэ тоо дэлхийн дулааралтай холбоотой боловч хүний хүчин зүйлийн дэргэд өчүүхэн гэмээр шалтгаан ажээ. Булаг шанд ширгэж байгаа бас нэг шалтгааныг гүний худаг гэж Д.Ганбаатар ярилаа. Зуслангийн бүсийн айл болгон шахам гүний худагтай. Зөвхөн Хандгайтын аманд 156 гүний худаг байна. Захаасаа зарим нь шавхагдаад эхлэж. Гүний усны нөөцийг зоргоороо зарцуулах хэрээр нийслэлийн голууд улам дундарсаар бүгд сайр болох нь. Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг монгол ёс Улаанбаатарын ирээдүйг үгүй хийсээр. Энэ янзаараа 20-30 жилийн дараа нийслэлээ нүүлгэхдээ тулна гэж Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад ярилаа.

 

Ус модоо дагадаг

Суурь
Мөнх цэвдэгтэй газар гүн нүх ухаж хийсэн байшингийн суурь нэг хэсэг газрыг сүйтгээд өнгөрдөг гэж бодвол эндүүрэл. Харин хүмүүс өөрийнхөө оршин амьдрах сууриа тэр чигээр нь үгүй хийж байгаа юм.

 

Зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах зорилгоор Туул голын савыг дагуулан ухсан гүний худгууд захаасаа нөөцгүй болж байна. Туул эх дээрээ өргөн урсацтай байдаг боловч Налайхын цаахан талаас нарийсаад Улаанбаатарт орж ирэхдээ гол нь тасардгийн шалтгаан ердөө л савыг нь дагуулж гаргасан гүний худгууд ажээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн парадокс

Хот төлөвлөлт, нийслэлийн ногоон бүсийн менежмэнт хоёр авцалдахгүй байгаагаас энэ бүхэн үүдэлтэй гэж БОНХАЖЯ-ны Ой зохион байгуулалтын албаны дарга Б.Отгонсүрэн онцоллоо. Хууль, дүрэм журмууд ч хоорондоо огт уялдаагүй байгаа нь илт харагдана. Ухаан нь, дүүргүүдийн газрын албад мэргэжлийн байгууллагаас асуулгүйгээр зөвшөөрөл өгөх эрхтэй. Харин нэгэнт хууль ёсоор зөвшөөрлөө авчихсан, эдлэх эрхээ хэнээр ч заалгахгүй бардам иргэнтэй Нийслэлийн ногоон, хөгжил байгаль орчны газрын 38 байгаль хамгаалагч тулах жишээний. 2000-аад он хүртэл мод хулгайлах гол асуудал байсан бол өнөөдөр хууль бус газар олголт хэрээс хэтэрчээ.

Үүний цаана эрх бүхий байгууллага байгаа нь манай байгаль орчны парадокс болоод байна. Арван жил тутамд нийслэлийн ногоон бүсийн үзлэг тооллого хийдэг аж. БОНХАЖЯ энэ жил үүнийг хийхээр улсын төсөвт хөрөнгө тусгуулсан гэнэ. Энэ тооллогоор хэдий хэрийн хамгаалалттай талбайд газар олгосон, үүний уршгаар хичнээн хохирол учирсан нь тодорхой гарах биз. Ж.Амармаа “Би энэ ажлын хүрээнд газар эзэмшилтээс үүдэлтэй ойн сангийн өөрчлөлтийг нарийн гаргаж өгөөч гэдэг шаардлага тавьж байгаа” гэв. Мэргэжлийн хоёр байгууллагаас гаргаж өгсөн “Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан”-гийн тоо баримтууд хоорондоо дэндүү хол зөрлөө.

Ямартай ч энэ жил нарийн нямбай тооллого хийхийн дээр хотын ногоон бүсэд хичнээн хэмжээний хууль бус газар олгосон, түүний улмаас ямар хохирол учирсныг сайтар тогтоож авах хэрэгтэй байна. Харин дараа нь Үндсэн хуулиар хамгаалуулах ёстой ойг хэрхэн “хамгаалах”-аа мэргэжлийн байгууллагууд тодорхой болгоно биз.

Ойгүй хот ирээдүйгүй

Улаанбаатарыг хүрээлсэн ой ундны ус хуримтлуулах, цэвэршүүлэх гол үүрэгтэй учраас хүмүүсийн маргаашийн төлөө хүмүүсээс харамлах учиртай юм. Нийслэлийг чиглэсэн нүүдэл, хүн амын төвлөрөл ойн санд нөлөөлж, энэ нь өөрийн ээлжиндээ усыг хомстуулж байна. Гэхдээ хүн ам нэмэгдлээ гээд цэвэр усгүй болох ёстой юм бас биш. Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “8.5 сая хүнтэй Нью-Йорк үнэтэй ус цэвэршүүлэх төхөөрөмжийн оронд байгаль дахь цэвэршүүлэгч ойгоо авч үлдсэн. Тиймээс одоо болтол цэвэр усаа уусаар байгаа” гэдгийг онцоллоо. Ерөөс 60 гаруй сая америк хүний ундны ус ойгоос хамаардаг. Энэ нь жилдээ 3.7 тэрбум ам.долларын үйлчилгээтэй тэнцдэг ажээ. Манайд одоохондоо ийм нарийн судалгаа үгүй, харин хүний үйл ажиллагааны дүнд ой эвдэрч сүйдэж “Туулын урсгал шөнөдөө тасрах” болжээ. Сүүлийн хэдэн хавар Туул голыг хармагцаа эрэг дагуу нь байгаа хэдэн байгууллагыг чичлэж байна, гэвч энэ нь байгаа оноогүй хэрэг. 

Б.Хашмаргад “Туул голын нөөц гэхээр энд байгаа хэдэн худгаа л ярьдаг. Бас Гачууртад шинэ үүсвэр оллоо гэх мэт түр зуурын хэрэгцээгээ хангахаа боддог. Гэтэл Туулын хотгор дотор ус бялхуулах ёстой. Өвөл, зунгүй Туулын бассейны гүний усыг соруулаад авчихаар хавартаа тасралгүй яахав” гэлээ. Арьс шир, ноосны үйлдвэрүүд голыг бохирдуулж байгаа ч ундаргатай нь хамаагүй. Бид цаад шалтгааныг олж харахын оронд нүдэнд ил байгаа зүйлийг буруутгахдаа гарамгай. Ундаргынх нь ойг өвөрхангайнхан өөрсдөө хяргаж Онги голыг ширгээчихээд уул уурхайн компани руу бурууг нь хялбархан тохсон явдал ч бий. Энэ удаа нийслэлийн ногоон бүсэд ул суурьтай хандахгүй бол Алтан тэвшийн хонхорт оруулсан хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалтууд хэрэггүй болчихож ч мэднэ.

Хамгаална гэдэг зохистой хэрэглээ

Хотоо орон сууцжуулна гэдэг, гэтэл байранд орсон нэг хүний усны хэрэглээ эрс нэмэгддэг. Улстөрчид энэ мэт наад захын тооцоогүй амлалт өгөхөө азнах хэрэгтэй. Улаанбаатар хотыг байгуулахдаа Туулын эхний модыг ихээр бэлдсэний горыг өнөөдөр бид амсаж сууна. Б.Хашмаргадын хэлснээр дарга нар ганц жийп авах мөнгөөрөө Туул голын эхийг хамгаалах нэг ойн аж ахуй байгуулах боломжтой. Сүүлийн жилүүдэд мод үрслүүлэх, ойжуулах ажил харьцангуй нэмэгджээ. Гэвч өөр газар оронд үрслүүлсэн мод шинэ нутагт дасахгүй үхэж үрэгдэх нь элбэг байна. Үүний шалтгааныг Б.Хашмаргад “Цус алдсан хүнд өөр бүлгийн цус хийж байгаагаас ялгаагүй” гэж тайлбарлав. 

Нэмж тарьж ургуулахын зэрэгцээ ойн шатсан хэсэг, унангийг нь цэвэрлэхгүй бол шинэ залуу мод ургахад садаа болдог. “Унанги ихтэй ой дарьтай торх шиг аюултай” гэж Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ярилаа. Үүнээс гадна эрүүл модыг идэж сүйтгэдэг хортон шавжны үүр болдог гэнэ. Манай ой бүр сүйрэх гээд байгаа юм биш. Ойн менежмэнтийг зөв хийж чадвал уул уурхайгаас дутахгүй баялаг ч бэлэн байна. Германчуудын хийсэн тооцоогоор 240 сая шоо метр хатсан хуурай нөөц гарсан. Үүнийг Монголын зах зээлийн үнээр тооцоход 15 тэрбум евро болох юм. Энд байгаа илүүгээр, тэнд байгаа дутууг нөхөх ухаалаг менежмэнт хамгаас чухал байна. Хамгийн эхний ээлжинд зуслангийн бүсэд анхаарал хандуулбал ямар вэ?!

Хандгайтын сүүлчийн хандгайг харсан байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Хамгаалалттай бүсэд амьдрах журам гаргахад болохгүй нь юу байна. Тэр журмыг дагаж чадах нь үлдэнэ биз, чадахгүй бол явах хэрэгтэй” хэмээн хэлснийг бодож үзэхэд илүүдэхгүй санагдлаа.

Үйл үйлээ дагадаг, үнээ дагадгийг мэддэг монголчууд ус модоо дагадаг байгалийн бас нэг зүй тогтлыг мэдэж авах цаг хэдийнэ болжээ.

Нийтлэлч Д.Батбаяр

Авлигын эсрэг Хятадын шинэ “зэвсэг”
Авлигын эсрэг Хятадын шинэ “зэвсэг”
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​