Бага насны хүүхэд хүчирхийлсэн сэрд хийсэн хэрэг сүүлийн үед маш их гарах болсон. Хууль нь зөөлдөөд байна уу хүний оюун ухаан туйлдаа хүртэл доройтож байна уу. Хүчирхийллийн хуулийг чангатгах нь зүйтэй гэх иргэд олон байгаа. Өнгөрсөн жилийн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь ээжийг нь самранд явсан хойгуур хүчиндсэн аймшигт хэрэг гарсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Э.В-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял оноогоод байсан бол Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад 18 жил хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шуурхай.мн Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ХМОНХ