Ц.Нямдорж: Захиалагчийг тагнуулынхан нуусан байж магадгүй


 
12-1-1h
 

С.УЯНГА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

Засгийн газрын хурал­даанаар хэлэлцсэн С.Зоригийн хэргийн мате­риа­лыг ил болгох асуудал яагаад хойшлов?

-С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг дахин хэлэлцэхээр бол­сон. Өнгөрсөн есдүгээр са­рын 1-нээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэл­­сэн. Өмнө нь С.Гончигдоржийн гарын үсэг­тэй Төрийн нууцын тухай хууль, 2004 онд Тө­рийн нууцын жагсаалт бат­лах тухай гэсэн хоёр хуулийг хэрэгжүүлж бай­сан. Энэ хоёр хуулийг нэгт­гэж Төрийн болон ал­баны нууцын тухай хуу­лийг баталсан юм. Хуучин хуулиар нууцаас гаргах саналыг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлц­дэг дэглэмтэй байсан. Шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргах зохицуулалттай болсон. Тиймээс С.Зоригийн хэр­гийг ил болгох асуудлыг хэлэлцэж байгаад зарим зүй­лийг тодруулах шаард­лагатай болсон учир дахин хэлэл­цэхээр болсон. Засгийн газрын хурал­даанаар шийдвэр гараа­гүй учир энэ асуудал шийдэгдэхгүй байж магад­гүй гэсэн ойлголт гарсан байж магадгүй. Санаа зовох хэрэггүй. Энэ тухай шийд­вэр ойрын үед гарна. С.Зоригийн хэрэг дотроо хоёр чухал асуудал байгаа юм. Нэг нь шүүхээс шийд­вэр­лэсэн гурван хүн шийт­гүүлсэн 15 мянга гаруй хуудастай баримт. Нө­гөө нь захиалагчийн хайж байгаа асуудал. Одоо ил гаргах гээд байгаа нь гурван хүний шийтгүүлсэн хав­таст хэргийг л нууцаас гаргах асуудал яригдаж байгаа юм.

Засгийн газрын хурал­даанд Тагнуулын ерөнхий газрын дарга нь яагаад ирээгүй юм бэ?

-Тагнуулын дэд дарга орсон. Зарим зүйл дээр өөдөөс харж сууж байгаад улайм цайм худал ярьж бай­на лээ. С.Зоригийн хэргийг ил болгоход асар их саад учирч байгаа. Зориуд будилуулж байгаа. Таг­нуулын ерөнхий газ­рын саналыг авч би са­нал оруулсан. Үүнийг ил бол­гочихвол элдэв ал­даа завхрал илрэх вий. Өм­гөө­лөгч нь юм ярих вий гэдгээс үхтлээ айж байна. Ядаж өмгөөлөгчийг сонсох хэрэгтэй.

Захиалагчийг хэзээ зарлах вэ?

-Хамгийн ноцтой нь захиалгаар хүн алсан гэж гурван хүнийг шийт­гэсэн. Захиалагчийг таг­нуу­лынхан юм уу шийт­гүүл­сэн гурван хүний аль нэг нь нуусан байж таар­на. Энэ талаар хуулийн­хантай ил далд удаан ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр захиа­лаг­чийн талаар ярихад сон­гуульд нөлөөлнө гэсэн. Түүний дараа ярих гэтэл Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа бол гэсэн. Гэтэл одоо захиалаг­чийг зарлавал хүмүүс хэлмэг­дэнэ гэх юм. Энэ юу болоод байна вэ. Ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийн тухайд асуудлыг ил болгох ёстой.

Засгийн газрын хурал­даа­наар захиалагчтай хол­боо­той 74 хуудас мате­риалыг улсын нууцаас гар­гах­гүй гэж ярьсан мэдээлэл байна?

-Ямар ч байсан захиалагчийг хайх Ажлын хэсэг байгуулагдсан. Тэр хүрээнд нууцлах юм байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх албан бичиг хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Албан бичиг ирсэн. Ажлын хэсэг байгуулаад оролдоод үздэг юм билүү гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгч тийм байр суурьтай байгаа бол хууль санаачлах эрх нь бий. Хэрэв Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр байх ёстой. Ер нь цаазын ялыг халсан нь цагаа олоогүй гэдэг байр суурьтай байдаг. Зөвхөн хүн амины хэргийн асуудал ч байгаа юм биш. Хоёр том гүрний дунд оршиж байгаа цөөхөн хүн амтай жижиг улсын хувьд тусгаар тогтнолын асуудал эрүүгийн хуульд байдаг. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж бий.

Тодорхой хэргүүд дээр сэргээх санал бий юу?

-Хүн амины хэрэг, төрийн зүтгэлтний амь насанд халдаж Монголын тусгаар тогтнолд халдсан гэсэн байр суурь бий.

Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах асуудал юу болсон бэ?

-Нийтийн сонсгол хийх Ажлын хэсэгт орсон гишүүд гадаад явсан. Ирэх долоо хоногоос ирээд ярих юм байна.

Монголбанкны ерөн­хий­лөгч асан Н.Золжаргалыг саатуулсан талаар ямар мэдээлэл байна вэ?

-Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр /уржигдар/ орой барив­чил­сан гэсэн. Надад албан ёсоор мэдээ­лэл ирээгүй. Ямар асууд­лаар баривчилсныг нь мэдэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [193.90.12.116] · 2017/12/04

    Насаараа ТҮЦ ч ажилуулж үзээгүй, түрээсийн байранд амьдардаг гэх та шударга хүн мөн үү? Таны төрийн албанаас өөр газар ажиллаж байгаа хүүхдүүд цалингийнхаа зээлээ хоёр 3 давхар хаус бариулсан гэлүү? Сэргэлэн хүүхдүүд байна! Та одоо багаа тайлж, нэг хүний ганцаарчилсан театраа зогсоох цаг болжээ! Нэгэнтээ Н.Номтойбаярын бие хамгаалагч байсан "Мунзуй" хочит Нямдорж таныг мөнгөтэй хүмүүсийг ялаас хэлтрүүлэх VIP үйлчилгээ үзүүлдгийг чинь илчилсэн шүү дээ! Номтойбаярыг элдэв хүнд гэмт хэргүүдэд орооцолдоод баривчлагдан ачигдах гэж байхад нь хамгийн сүүлийн үеийн Мерседес Бенз авхуулан ялаас хэлтрүүлдэг байсан тухай мэдээ байгаа шүү! (МАН-ын алдарт хуульч мэнгэтийг “Цадаж ханадаггүй п..да. Зөндөө л машин тэрэг өгсөн” гэж хараана.). Эцэст нь хэлэхэд та яахаараа тийм шударга юм бол өөрийн намын авилга, завхралын тухай ярьж болдоггүй юм бэ? Жишээ нь М.Энхболдтонгуудын газрын луйвар, 60 тэрбумын хэрэг гэх мэт?


  • Зочин · [104.218.63.74] · 2017/12/04

    Бусдыг буруутгах дуртай хөгшин новш. Багабанди, Отгонбилэг, Баяр гээд чи зарлаач өөрөө жинхэн тэд нарыга олон жил нууж Эрдэнэтээс олон жил мөнгө идэж байгаа новш доо


  • Зочин · [197.231.221.211] · 2017/12/04

    ТАГНУУЛЫНХАН ЮУ ГЭЖ НУУЦ БАЙХАВ ДЭЭ ХАРИН ИЛРҮҮЛЭХ ГЭХЭЭР НЯМДОРЖ ӨӨРӨӨ НУУГААД БАЙГАА ЮМ БИШҮҮ. ХЭДЭН УДАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛЖ ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАРЫГ НУУЖ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЧИЙГ СУЛРУУЛЖ БАЙНАА ЭНЭ НЯМДОРЖ


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд бид харлаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Тагнуулын байгуулагын үндсэн чиг үүрэг нь гадаадын аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин цагдаагийн байгуулагын үндсэн чиг үүрэг нь дотоодын аюулаас улс орон, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин манай тагнуулын байгуулагын удирдлагууд нь энэ үндсэн чиг үүргээ умартан Монголчуудтайгаа тэмцэж байгаа нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй юм.


  • ulaan · [202.179.26.187] · 2017/12/04

    odoohon zarlana gee bzd yagaad bas uur huniig hardaad unab butelguiteb uu yah gej ingej bulterch bdiin hudlaa yriad hugatsaa hojood bgaa vm bishuu uuruuu


  • Зочин · [59.153.113.253] · 2017/12/02

    mogolcnuud 1jild 500-h irgehee abtiih osloor caash xaruuldag gemt xeregthii gart 200-d hi yxdeg gehe caazaar xediig caash xaruulax be xardaa xed vldex be mergeh xvmvvsee


  • Зочин · [66.181.161.125] · 2017/12/02

    Хятадын туршуул монголын төрөөр яасан их тоглож байна вэ


  • мөгий · [202.179.11.10] · 2017/12/01

    цаг цагийн урсгалд ноён нуруу алдаагүй түшээд бдаг энэ цаг үеийн төлөөлөл нямдорж юмуу даа


  • зочин · [103.212.118.162] · 2017/12/01

    Прокрор, Шүүх, Тагнуулын байгууллагыг татан буулгаад Нямдоржийг насаар нь томилох хууль гаргая.


  • лонж · [202.179.26.111] · 2017/12/01

    энэ хүн монгол төрийн нүд, чих болсон тагнуулын байгууллагыг муухайгаар харагдуулах их дуртай юм.


  • Зочин · [66.181.176.93] · 2017/12/01

    Элбэгээ шvv !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


  • Зочин · [66.181.176.93] · 2017/12/01

    Элбэгдорж алсан тег хамгаалж байна алсан Улс торийн аллаг шууд холбоотой vvлбаатар элбэгээ хоер


  • Зочин · [66.181.176.93] · 2017/12/01

    Угаасаа ойлгомжтой элбэгээ Батуул булган батуулийн нууц амраг гэдэг л юм байнлээ шуу тэгээд хамгаалдаг нууц монгоор амаа таглуулсан элбэгээ Маш ноцтой алуурчин шоронд шаах естой ард тумэнч ярьдаг юм шууд шоронд шаа оор юм байхгуй


  • Зочин · [66.181.176.93] · 2017/12/01

    Эбийг шалгах естой но бий шуу!


  • Зочин · [66.181.176.93] · 2017/12/01

    Элбэгдорж шдтээ шударга хэлхэд тэгээд л ТЕГ хурц нууж далдлах гэж улаарч байгаан илт л байн штээ ! Зvгээр нэг иргэн байсан бол шууд шоронд шаасан тодорхой элбэгдорж батvvл болоод Нууц байгаан юм тодорхой штээ яагаад нууцлаад байгаан тэнэг хvн ч ойлгохоор Байна элбэгдоржийг хvчхэрэглэн баривчлах естой тэгж л тодорхой болгон ард олон шаардаж байна шударгаар шоронд хий !!!!!!!!!!!!!!!!!!!!


  • дараад өгөөсэй · [103.26.195.101] · 2017/12/01

    Нямдоржоос өөр хуульчгүй монгол хөөрхий.. яяаяя гэхэв дээ


  • 49.0.137.6 ЧИ ХОЁР ҮГНИЙХ НЬ НЭГ НЬ ПИЗДА МОНГОЛЧУУДЫГ НУТАГ НУГААР НЬ ДОРОМЖИЛЖ ИРСЭН МИ ОВОГТЫН ТӨВ АЙМГИЙН МӨНХБАТ АВАРГЫН ДАГАЛДАГЧ Л БАЙНА.


  • 123457896 · [49.0.137.6] · 2017/12/01

    эНЭ БАРУУНТАН МОНГОЛЫН ХУУЛЬ, УЛС ТӨРӨӨР 20 ГАРУЙ ЖИЛ ШОУДАЖ ЧАДАЖ БАЙНА ШҮҮ. НЭЭХ Л БИ гээр өвчилсөн товарищ


  • Зочин · [202.21.101.246] · 2017/12/01

    Har heruul bolgoj avilgachidaas salj baij, mongo ard irgeddee ochno ch dee,,


  • иргэн · [202.180.220.172] · 2017/12/01

    Энэ сайт цагийн өмнө гэхийг цагын, минутын гэхийг минутийн гэж бичээд байхын больмоор юмаа


  • зочин · [202.21.100.210] · 2017/12/01

    Хар хэрүүлээ зогсоож ард түмнийхээ амьдралыг бодоочээ


  • hi · [202.21.101.246] · 2017/12/01

    Ene huniig hamgaalaarai daa, naad uul chin alna shuu. ur huuhed n ymar chuu humuus bdag ym boloo. Hamgaalah heregtei dee,,