fbpx Ш.Баатар: Богдын Хүрээний уран Дармаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 53 секунд

Ш.Баатар: Богдын Хүрээний уран Дармаа

Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны үнэн дүр хаа нэгэнтээ, түүний цаана нуугдан хоцрох мэт санагдана.

Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын өлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бүтээсэн бурхадаас Даригангын мөнгөн эдлэл хүртэлх туулсан замаар мөшгөж, түүхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нүдний ур, гарын ур гурав өв тэгш нийлсэн цагт уран хүний биеийг олж төрдөг гам ёс байдаг талаарx өвгөдийн яриа тодхон санагдана. Халхын өндөрлөгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын үр болж заяaсан уран Монгол хүний тухай дуулснаа өгүүлье. 

Бадруулт төрийн тэр нэгэн цаг дор (1910-аад он) Богдын Хүрээнээ 13-р дүрийн Далай Лам Түвдэнжамц заларч гэнэ. Голын ногоон сүмийн өмнө талд харайсан цамын өмсгөлийг харсан Далай Лам “-Энэ сайхан өмсгөлийг дотор газраас авч ирсэнүү?” хэмээн айлджээ. “-Монгол хүvн Их Хүрээнд урласан билээ” гэсэн хариу сонордоoд Далай Лам тэр уран хүнийг олж харахыг хүсчээ. Далай Ламын бараа бологсод удаж төдөлгvй Баруун Хүрээний уран Дармаа ламыг олжээ. Түүний сийлсэн зааны ясан рүүжинг (унжлага) таалсан Далай Лам Дармааг Лхас дахь Потолагийн ордондoo хамт очихыг урьж гэнэ. 

Далай Ламын айлдсан лүндэн болохоор “үгүй” гэсэн үг хоолойг нь давсангvй, дагаад Лхас явахаар болсон гэнэ. Түвдэд буцаад Далай Лам уран Дармааг ордоныхоо нэгэн өрөөнд суулгaж, гарын шавь нартай болгосoн байна. Далай Ламын ордонд очоод уран Дармаа олон сийлбэр хийж өргөсөн ажээ. Далай Лам уран Дармааг өөрийнхөө шадар найз шигээ үзэж, хэдийд ч хамаагvй гэрт нь ороод ирдэг, хийсэн юмыг нь үзээд суудаг байсан гэнэ. Түүгээрч барахгvй “хамаагvй, хамаагvй, зүгээр, зүгээр” хэмээн хаа таарсан газраа тэднийд суудаг байж гэнэ. Түвдийн албаны том хүмүүс хүссэн зүйлээ хийлгэж ихэд дотно болсон цагт Далай Лам жанч халжээ. Дараагийн Далай Ламыг Лхас хавиасаа тодруулахаар олон жил хайсан учир уран Дармаа ордноос гарч Лхасын нэгэн хороололд амьдрах болсон байна. Түвд даяар алдар цуутай уран Дармаа шар шувталж, Лхасын олон сайхан хүүхнүүдийн нэгтэй дэр нэгдсэн байна. Залуу сайхан хүүхний арга эвийг олохоор алт, мөнгө, үнэт чулууны сайныг шилэн авч өгсөөр байгаад их өрөнд унасан гэнэ. 

Олон хүнд өртэй болсон уран Дармаа найз нөхөд, ноёд түшмэдүүдээс тусламж гуйлгүй, Түвдээс гарч амьдрахаар шийдээд цаасан мөнгийг дуурайлган олноор зураад, өртэй хүмүүсээ цуглуулан цайлж, дайлж бүх өрийг бэлэн мөнгөөр дарсан байна. Өрөө авсан хүмүүс “манай Дармаа ингэх л ёстой хүндээ” гэцгээж их л баяртай гэр орондоо буцжээ. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг мандах учир уран Дармаа хурааж хумьсан хөрөнгө, эхнэр хүүхдээ аваад Жагарт гарсан байна.

Төдөлгүй Түвдэд хуурамч мөнгө илэрсэн сураг гарч, байсаар Дармаагийн өртэй байсан хүмүүсээс тэр мөнгө гарсан дуулдаж, уран Дармаа хуурамч мөнгийг хийсэн нь тодорхой болжээ. Нэгэнт Түвдийн хилийн дээсийг алхсан тул хэрэг сөхөгдөх юмгvй замхарч, цагийн эрхэнд мартагдсан байна. 

Yүнийг надад уран Дармаагийн шавь явсан өвгөн хуучилсан юм. Дармаа гуайн хүүхдүүд өсч ториноод Энэтхэгийн нэртэй сургуулиудыг төгссөн байна. Уран Дармаа Балбадаа амьдарч байгаад нэгэн орой хоол идэлгvй “За ингээд хажуулая даа” гэж хэлээд унтахдаа хорвоогийн зулыг жаргааж, огторгуйн тоос болон одсон гэнэ билээ. Монгол, Тvвд, Жагар, Балбад нэр нь цуурайтaж явсан уран Монгол хүн сударын шогла ийн хаагдаж, оршил нь үүгээр төгсөв. 

Ширчингийн Баатар

“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо
“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​