Монголын залуу уран бүтээлчид дундаа хамгийнхүчтэй хоолоотой дуучин бол яахын аргагүй Хишигдалай юм. Жижигхэн биетэй ч чадалтай хоолойтой түүний ихэнх сонсогчид нв өсвөр үеийнхэн байдаг. Шүтээнтэй адилхан болохыг, цаашилбал олонд алдартай олны танилууд шиг байх хүсэлдээ хэт автсан охид бүсгүйчүүд өөрсдийгөө голж эхэлдэг. Тайз, дэлгэц, хөгжмийн ертөнцөд хөл тавьж нэрд гарсан алдартнууд “төгс” харагдах ёстой учраас тодорхой хэмжээний гоо сайхны мэс засал хийлгэдэг нь нууц биш.
Сүүлийн үед фэйсбүүкт “давхраа хийлгэсэн охидын групп”, “make up сонирхогчдын групп” зэрэг хуудаст охид үргэлж гоё сайхан байхын тухай ярилцаж, зарим нь нэгнээсээ илүүрхэх ч хандлагатай болжээ. Энэ нь эргээд эцэг эхчүүдийг санааг зовоож бүр бухимдуулах болсныг дуучин Хишигдалай нотлов. Түүнд хандаж өсвөр насны охинтой ээж ингэж хэлжээ.
“Хамар эрүүгээ засуулж, давхраа оёулсныг чинь хараад манай охидууд гоо сайхны мэс засалд орохыг хүсэх боллоо. Битгий ийм байдлаар бусдын хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлж уруу татаад бай” гэсэн байна. Магадгүй охин нь ээжээсээ том давхраатай болж өндөр хамар хийлгэж өгөхийг хүссэн бололтой.
Эх сурвалж Шуурхай.мн